2024 оны 4-р сарын 24, Лхагва гараг Зурхай   Цаг агаар

Ээжээ та ямар сайхан юм бэ

2015 оны 3-р сарын 7. 21:24 Төрөл: Гэр бүл, хүүхэд   •   Хандалт: 1423   •   Бичилт: 0
Ээжээ та ямар сайхан юм бэ Энэ үнэр, хацар, хайр шингээсэн харц тань яасан уярам юм бэ, таны мээм хөвөн мэт зөөлхөн тэгээд сүү тань гайхалтай амттай ...

Ээжээ та ямар сайхан юм бэ

Энэ үнэр, хацар, хайр шингээсэн харц тань яасан уярам юм бэ, таны мээм хөвөн мэт зөөлхөн тэгээд сүү тань гайхалтай амттай ...

Таны бие илч түгээх гэрэл мэт, гэдсэнд чинь байх даа би үүнийг анзаарсан, гар дээрээ өргөөд намайг тэврэн элгэндээ наахад чинь таны хайр надруу асгарч байсан

Та намайг гаргах гэж их зовсоон би мэднэ,...Цус тань урсаж, яс тань цуурах мэт янгинаж байсныг гарах гэж зүтгэж, тэмцэж, түлхүүлж, татуулж байсан надаас өөр хэн ч тийм дэндүү сайн мэдэхгүй ээ
Та чадсан өвдөлтийг давж, өрцнөөсөө намайг унагаж ,өөрийн минь эхлэл аавтайгаа хамт үргэлжлүүлэн амьдрах цаг хугацааг бэлэглэсэн,... таньдаа баярлалаа

Би хайранд чинь өлгийдүүлж, тэр хайраар томсон өлгийндөө өдөржин тарвалзаж шулганадаг

Ээжээ та ямар хөөрхөн юм бэ
Ийм хөөрхөн ээжээс төрсөн юм чинь эргэлзэхгүй ээ би ч бас хөөрхөн...

Таны сэтгэл ямар цагаанхан уянгалаг юм бэ, яг л хөгжим шиг бүүвэйн дуунд чинь уяраад хорвоогийн сайхныг ээжээрээ төсөөлөөн хосгүй жаргалд бялууран байж үнэгчилэн амардаг

Та миний үнэрийг хамгийн тансаг гэж шунан дурлан үнсдэг, үнэндээ таны л сүүний үнэр шүү дээ...

Таны минь харцан дотор хайр бүхлээрээ дүрэлзэж, дүрэлзсэн хайраараа намайг энхрийлэн шагнах тусам би улам хурдан том болохыг хүсдэг

Өвөр дээр чинь дэвхцэн өд шиг хөөрч, үг хэлээ эвлүүлж ядан, хашгичин чарлаж, өөрийг чинь самардан зулгааж, эрхлэн тунирхаж байсан ч ээж минь та ингэх л учиртай юм шиг инээмсэглэн тэвэрч суудаг
Ийм тэнгэрлэг гоо үзэсгэлэн, амар амгалан хүний эс бүрийнх нь ширхэг болон тасарч унасан болохоор
Энгүй азтан гэж өөрийгөө тооцном,... ээжийгээ энэрэнгүй ачтан хэмээн шүтнэм,..
Та миний хосгүй дагинахан,.. би таны гайхамшигт гүнжхэн,...билээ

Сэтгүүлч, Яруу найрагч Х.ДУЛАМСҮРЭН


Хэлэлцүүлэгт оролцох

  Нэвтрэх   |   Хараахан бүртгүүлээгүй юу?  Бүртгүүлэх

Оролцогчдын саналууд   0