2024 оны 3-р сарын 19, Мягмар гараг Зурхай   Цаг агаар

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл


2021 оны 8-р сарын 9. 02:16

Элсэлтийн ерөнхий шалгалт болоход цөөн хоног үлдлээ. Төгсөх ангийн сурагчдын хувьд энэ жил ЭЕШ-даа түлхүү бие даан бэлдэх шаардлага гарсан. Хэдийгээр цар тахлаас болж тийм ч удаан хугацаанд багшийн удирдлага дор, ангийнхантайгаа хамт шалгалтдаа бэлдэж чадаагүй ч та бүхнийг дор бүрнээ хичээн суралцсан гэдэгт итгэлтэй байна.

Бид энэхүү нийтлэлээрээ таны цаг завыг хэмнэн Монголын томоохон их сургуулиудын элсэлтийн тухай мэдээллийг багцлан хүргэж байна. 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт босго оноог:

- Төрийн өмчийн их, дээд сургуульд 480,

- Төрийн бус өмчийн их, дээд сургуульд 410,

- Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 байхаар тогтоожээ.

1. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдсан хугацаа: 2021.06.10 - Явагдаж байгаа

Элсэх эрх олгох: Суралцагч хяналтын тоонд багтсан эсэхээ ЭЕШ-ын онооны жагсаалт гарсны дараа элсэлтийн системд нэвтрэн шалгана. Хэрэв та хяналтын тоонд багтаж чадсан бол 24 цагийн дотор элсэх бүрэлдэхүүн сургуулийнхаа дансанд ерөнхий суурь хөтөлбөрийн нэг багц цагийн төлбөртэй тэнцэх мөнгийг цахимаар төлж, элсэх эрхээ баталгаажуулах юм.

Элсэх эрхээ баталгаажуулсны дараа яах вэ?

Элсэх эрхээ баталгаажуулсан бол бакалаврын өдрийн элсэлтийн системээр нэвтэрч маягт бөглөн, “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлээд оюутан болох хүсэлт илгээж оюутны дугаар, нууц үг авна.

 

2. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.06.02-2021.08.31

Элсэлтийн хуваарь сонголтын хугацаа: ЭЕШ дууссан өдрөөс бүртгэлийн дугаараараа нэвтрэн орж санал өгсөн хөтөлбөр, мэргэжлээ сонгож болно. Хэрэв та элсэлтийн болзол хангасан бол наймдугаар сарын 15-ны өдрөөс суралцах эрхийн бичгийг цахим шуудангаар илгээх юм.

Шаардлагатай бичиг баримт: 2021.08.25-ны өдрөөс суралцах эрхийг бичиг, ЭЕШ-ын онооны батламж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг зэргийг өөрийн биеэр авч ирэн элсэх боломжтой.

 

3. МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.05.24-2021.08.23

Эрэмбэлэлт, онооны жагсаалт гарах хугацаа: 2021.08.23-ны 21:00 цагт

Үндэсний босго онооны болзол хангасан болон суралцагч элсүүлэх бүлэгт харгалзах ЭЕШ-ын хичээлүүдээр шалгалт өгсөн байх шаардлагыг хангасан бүртгүүлэгчдийн онооны жагсаалт гарна.

Мэргэжил сонголт болон хөтөлбөр баталгаажуулалт: 2021.08.24-ний 09:00 цагаас 2021.08.27-ны 18:00 цаг хүртэл

Цахим мэргэжил сонголт хийхээс өмнө хөтөлбөр, мэргэжилтэй танилцсан байх хэрэгтэй бөгөөд мэргэжил сонгох эрх нээгдэхэд өгөгдсөн хугацаанд амжиж сонголтоо хийх шаардлагатайг анхаараарай.

Суралцах гэрээ байгуулах: 2021.08.25-наас 2021.09.05 хүртэл

Шинээр элсэгч нь суралцах гэрээ байгуулахын өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, цахим гэрээ болон анкетыг элсэлтийн вэб хуудсанд нэвтэрч бөглөсөн байх ёстой.

 

4. АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.06.02-ноос ЭЕШ-ын оноог нийтэд зарласан сүүлийн өдрийн 18:00 цаг хүртэл.

Хөтөлбөр сонголт явагдах хугацаа: ЭЕШ өгсөн хот, аймаг, сум дахь хяналтын тооны оноогоор жагссан элсэгч нь дүн зарласнаас хойших 72 цагийн дотор хүссэн хөтөлбөрөөсөө эхлэн эрэмбэлж, дэс дугаарын дагуу дарааллуулж сонгоно.

Баталгаажуулалт: Хяналтын тоонд багтсан элсэгч нь 48 цагийн дотор сургалтын төлбөрийг төлж, суралцагчийн анкет бөглөн “АШУҮИС-д оюутан суралцуулах гэрээ”-г байгуулснаар суралцах эрхээ баталгаажуулна.

 

5. МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдсан хугацаа: 2021.05.17-2021.08.08

Ур чадварын шалгалт өгөх хугацааг хараахан товлоогүй байгаа бөгөөд ирэх наймдугаар сард тусгай хуваарийн дагуу зохион байгуулна. Мөн ажлын өдрүүдээр СУИС-ийн элсэлтийн байранд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.

6. ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдсан хугацаа: 2021.05.02-2021.07.10

Мэргэжил сонголт: Элсэлтийн системд амжилттай нэвтэрсэн тохиолдолд элсэгчийн хувийн мэдээлэл, бүртгүүлэгчийн ЭЕШ өгсөн хичээлээс хамааран сонгох боломжтой мэргэжлийн чиглэлүүд идэвхтэй харагдана. Бүртгүүлэгч шалгалт өгсөн хичээл бүрээрээ мэргэжил сонгох боломжтой.

 

7. ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: ЭЕШ явагдах сүүлийн өдөр хүртэл

ЭЕШ-ын оноо бүрэн гарч дууссаны дараа элсэгч нь бүртгүүлсэн хаягаараа нэвтэрч, сонгосон хөтөлбөртөө тэнцсэн эсэхээ шалгана. Үүний дараа элсэлтийн комисст элсэх хүсэлтээ явуулах бөгөөд комисс бүх мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаснаар таны цахим шууданд баталгаажуулах мэдэгдэл ирэх юм.

Шаардлагатай бичиг баримт: Иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, ЭЕШ-ын батламж зэргийг бүрдүүлэн өгсөн болон элсэгчийн болзол хангасан тохиолдолд гэрээ байгуулж суралцах эрхийн бичиг олгоно.

8. САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.06.14-Явагдаж байгаа

ЭЕШ хойшилсонтой холбоотойгоор бүртгэл хаах хугацааг хараахан товлоогүй.

Элсэх эрх олгох хугацаа: ЭЕШ дууссанаас дараагийн өдрөөс эхлэн заасан хугацаанд, цагийн хуваарийн дагуу элсэгч нь суралцах чиглэл болон хэлбэрээ сонгоно. Үүний тулд сургалтын төлбөрийн урьдчилгаа болгон 3 кредитийн мөнгийг тушаасан байх ёстой.

 

9. МОНГОЛ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.04.06-2021.08.22

Элсэх эрх олгох хугацаа: ЭЕШ дүн зарлах хугацаанаас шалтгаалан элсэлтийн комисс хугацааг зарлана.

Хяналтын тоонд багтсан бол эрүүл мэндийг үзлэг, ур чадвар, сэтгэл зүйн сорил зэрэг нэмэлт шалгалтуудыг өгөх бөгөөд цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамруулсны дараа элсүүлэн суралцуулах тухай шийдвэрийг элсэлтийн комисс гаргана.

 

10. ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдсан хугацаа: 2021.06.10-2021.08.01 /Элсэлтийн комиссын шийдвэрээр бүртгэл хаагдах хугацаа өөрчлөгдөж болно/

Элсэх эрх олгох хугацаа: Элсэхийг хүсэгч нь босго оноог хангасан бол хяналтын тоонд багтаан шууд элсүүлж, суралцах эрхийн бичгийг олгоно.

Шаардлагатай бичиг баримт: Суралцуулах эрх олгосноос 24 цагийн дотор бүрэн дунд боловсролын гэрчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын батламж бичгийг хичээлийн I байрны элсэлтийн бүртгэлийн хэсэгт авчирч бүртгүүлэн, суралцах эрхийн бичгийг авч баталгаажуулна.

 

11. ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл явагдах хугацаа: 2021.06.24-Явагдаж байгаа

Та цахим бүртгэлээ Toki аппликэйшнийг ашиглан бүртгүүлэх боломжтой. Цар тахалтай холбоотойгоор элсүүлэх эрх олгох хугацааг хараахан товлоогүй байна.

Шаардлагатай бичиг баримт: ЭЕШ-ын батламж, иргэний үнэмлэхний хуулбар, 4 хувь цээж зураг, сурагчийн хувийн хэрэг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэрэг материалыг бүрдүүлсэн байна.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17