2024 оны 4-р сарын 27, Бямба гараг Зурхай   Цаг агаар

Вакцинтай холбоотой БҮХ МЭДЭЭЛЛИЙГ НЭГ ДОРООС


2021 оны 2-р сарын 22. 05:32

Тун удахгүй буюу 23-наас хийгдэх коронавирусийн вакцины талаар Та юу мэдэх ёстой вэ? Таны мэдэж болох бүх мэдээллийг бид багцлан хүргэж байна.

ВАКЦИНЖУУЛАЛТ ХЭЗЭЭ ЭХЭЛЖ, ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

Вакцинжуулалт энэ сарын 23-нд буюу маргаашаас эхэлнэ. Хүн амын 60 хувийг вакцинжуулахад 2 тунгаар хийхэд 2021 оны 11-р сар гэхэд 2 сая гаруй иргэнээ бүрэн хамруулна гэсэн төлөвлөгөө гарсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн юм. 

ЯМАР ТӨРЛИЙН ВАКЦИН МАНАЙ УЛСЫН ИРГЭД ХИЙЛГЭХ ВЭ?

Эхний ээлжинд Астразенека болон Файзер вакцинуудыг хийлгэнэ. Энэтхэгт үйлдвэрлэсэн Астразенека вакцины 150 мянган тунг өнөө өглөө хүлээн авсан. 

Дараагийн шатанд

  • Хятадын Синофарм 
  • Оросын "Спутник V" вакцинуудыг оруулж ирэхээр төлөвлөж байна. 

ХЭДЭН ТУН ВАКЦИН, ЯМАР ЗАЙТАЙ ХИЙЛГЭХ ВЭ

Вакцин бүгд хоёр тун хийх заалттай бөгөөд хоорондын хугацаа нь 21-28 хоног. Хоёр тун вакцин нэг үйлдвэрийнх байх ёстой.

ЯМАР ХҮМҮҮС ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХГҮЙ ВЭ? 

  • 18 нас хүртэлх хүүхдүүдийг
  • Харшилтай хүмүүс
  • Өндөр халуурч буй хүмүүс
  • Халдварт өвчнөөр өвдсөн хүнд вакцин тарихгүй. 

​Бүрэн эмнэлгийн үзлэгт хамруулснаар тухайн иргэнд вакцин хийх эсэхийг шийдвэрлэнэ.

ВАКЦИН ХИЙЛГЭХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Хийлгэх гэж буй вакциныхаа талаар ойлголттой байх
  • Вакцин хийлгэхийн өмнө юм идсэн, урд өдөр нь сайн амарсан байх
  • Өмнө болон дараа нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэж болохгүй
  • Огцом дасгал хөдөлгөөн хийхгүй байх
  • Вакцин хийлгэх өдрөө дотуураа богино ханцуйтай цамц өмсөхөд илүүдэхгүй
  • Давтан тунгаа төлөвлөгөөт хугацаандаа хийлгээрэй
  • Өөрийн биеийн байдлаа ажиглах
  • Ойрын хугацаанд өөр төрлийн вакцин товлохгүй байх
  • Вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахих хэрэгтэй

ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ХЭД ХОНОГТ ДАРХЛАА ҮҮСЭХ ВЭ?

Дархлаажуулалтын нэг дэх тун 70 гаруй хувь, хоёр дахь тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь тус вирусээс хамгаална. Хоёр тун хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараагаар дархлаа үүснэ гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

ВАКЦИНЫ БЭЛТГЭЛ АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ХАНГАСАН БЭ?

Манай улсад Файзер вакциныг хадгалах 26 ширхэг хөлдөөгч байгаагийн тавыг нь ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн агуулахад байрлуулсан. Тэдгээрт нийт 800 мянга гаруй хүн тун вакциныг хадгалах багтаамжтай. Бусад 21 хөлдөөгчийг аймаг, дүүрэг рүү хуваарилахаар нөөцөд авсан. Эдгээр нь тус бүр 100 литрийн багтаамжтай.

Файзер  вакцин нь -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой. Мөн 6 хүн/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр таригдах дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авсан вакцин юм.

ВАКЦИНЫ САНХҮҮЖИЛТ ХААНААС ОРЖ ИРСЭН БЭ?

  • Дэлхийн Банкны Mонгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төслийн хүрээнд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилт 
  • Сангийн яамнаас 226 тэрбум төгрөг хуваарилсан. 

ВАКЦИН ХИЙЛГЭХ ДАРААЛАЛ БУЮУ ХЭН ХАМГИЙН ТҮРҮҮНД ХИЙЛГЭХ ВЭ?

Вакцины нэгдүгээрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хоёрдугаарт Эрүүл мэндийн сайд С.Энхболд хийлгэнэ. Нийт хүн амын 60 хувийг дархлаажуулахаар зорьж буй юм. Эхний ээлжинд эмч, тусгай албан хаагчдыг вакцинжуулна. Вакцинжуулалтад хамрагдах шат дараалал, хүн амын эзлэх хувийг дараах байдлаар гаргажээ. 

 Зорилтот хүн амХамрагдах хүн амын тооНийт хүн амд эзлэх хувь
1Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид56.0471.7%
2Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт)52.7501.6%
350-аас дээш насны хүн ам583.54517.7%
4Хөгжлийн бэрхшээлтэй иргэд230.7817%
5Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт)276.9378.4%
6Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана)65.9372%
7Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүрс тээврийн жолооч гэх мэт)329.687

10%

8Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид69.2342.1%
9Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам313.2029.5%
  1.978.12060%

ЯМАР ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭ СОНГОЖ БОЛОХ УУ?

Вакцин хийлгэх үйл явц сайн дурынх байдаг. Хуульд заасны дагуу иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол бичгээр баталгаажуулж авах юм байна. Түүнчлэн Монгол Улсад оруулж ирсэн вакцинуудаас өөрийн сонголтоор хийлгэх боломжтой. 

Харин эрүүл мэндийн салбар гэх мэт зайлшгүй хийлгэх шаардлагатай зорилтот бүлгийн хувьд хуульд зааснаар заавал вакцинжуулалтад хамрагдах ёстой юм байна.

КОВИД ТУСААД ЭДГЭСЭН ХҮН ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛОХ УУ?

Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнд гурван сарын дараа вакцин хийлгэхийг эрдэмтэд зөвлөж байна. Түүнчлэн зарим улс орнуудад эдгэсэн хүмүүсийг нэг тунгаар дархлаажуулахыг зөвлөмж болгож байна. 

Өнөөдрийн байдлаар /2021.02.22/ манай улсад коронавирусийн халдвар авч эдгэрсэн 1933 хүн бий.

ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭР ГАДНЫ ОРНУУДАД ЗОРЧИХ ЭРХ НЭЭГДЭХ ҮҮ?

НЭЭГДЭНЭ. Цар тахлын улмаас өнгөрсөн жилээс эхлэн дэлхий дахинд аялал жуулчлалын салбар уналтад орсон. Тэгвэл зарим улс орнууд вакцин хийлгэсэн, сертификаттай аялагчдыг улсынхаа хилээр саадгүй нэвтрүүлэх тухайгаа мэдэгдээд эхэллээ. 

Манай улс мөн адил энэ жишгийг дагаж вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэнийг хурууны хээ болон иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлэн, хоёр тунгаа авсан хүнд гадаадад зорчих карт, сертификат олгох технологийн шийдлийг хийж байгаа юм байна. 

ДЭЛХИЙ ДАХИНД ВАКЦИНЖУУЛАЛТ ЯМАР ШАТАНД ЯВНА ВЭ?

Ковид-19-ийн эсрэг вакциныг дэлхийн 78 улс, оронд 176 сая тун вакцин хийлгэжээ. Өдөрт дундажаар 6 сая хүн вакцин хийлгэж байна. Дэлхийн улс орнуудаас Израйль улс хүн амынхаа 80 гаруй хувийг дархлаажуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж буй. Дэлхийн дахинд вакцинжуулалт эхэлснээр коронавирусийн халдвар дэлхий дахинд 17-22 хувиар буурчээ.

Та коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө биеэ хэрхэн бэлдэх шаардлагатай талаарх зөвлөмжийг ЭНД дарж хүлээн авна уу. 

Эх сурвалж: Gogo.mn

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17