2024 оны 4-р сарын 26, Баасан гараг Зурхай   Цаг агаар

"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романаас авах ХАЙРЫН тухай 15 сургамж


2020 оны 12-р сарын 4. 02:39

1.Хайр гэдэг хязгааргүй олон хүүхэнтэй хурьцан тачаах оргилуун шунал бус цор ганц эмэгтэйг өвөртлөн унтах даруухан хүсэл аж.

2. Дотроос нь хатган зовоох эл мэдрэмж хайр биш бол өөр юу сан билээ? Гэвч үнэхээр хайр мөн гэж үү? Терезатай хамт үхнэ гэдэг мэдээж хэтрүү бодол: Томас бүсгүйтэй өмнө нь ганцхан удаа л уулзсан. Түүний энэ хүсэл хайрлах чадваргүйдээ сэтгэлийн гүндээ хэдийн эвлэрчихээд хайрын орлуулгаар өөрийгөө төөрөгдүүлэн мэхлэх гэсэн хийрхэл төдий бол яана? Томас өөрийн мэдрэмжийг хийрхэл, хайр алин болохыг мэдэхгүй тээнэгэлзэнэ.Хүслээ танилгүй төөрөлдөнө гэдэг хүний энгийн мөн чанар болохыг ухаармагц Томасын бухимдал дорхноо замхарчээ.

3. Хэн нэгнийг өрөвдсөндөө хайрлаж байвал тэр нь үнэндээ хайр биш юм.

4. Томас энэ үед зүйрлэл гээч хэчнээн аюултайг хараахан ухаараагүй байв. Зүйрлэлийг хөнгөнд бодож болохгүй. Ганцхан зүйрлэлээс хайр ургаж ч мэднэ.

5. Хүн үүрдийн хайр дурлалаа ямарваа нэг хөнгөн, хоосон мэдрэмж байх юм гэж хэзээ ч төсөөлөхгүй, хайр, амьдралын утга учир хоёрыг ямагт эн тэнцүүд бодож, бидний агуу хайранд Бетховен хүртэл өөрийн биеэр “Es muss sein!”-ээ тоглож байх шиг санадаг.

6. Хүн төгөлдөр сайхныг мэдэрсэн л бол жирийн учрал тохиол ч  (Бетховены хөгжим, галт тэргэн доогуур орж үхэх) гүнзгий утга агуулгатай болж амьдралын завсаргүй урсгалд үл алдрах мөнхийн орчлыг үүтгэдэг. Анна амиа егүүтгэх өөр арга сонгож болох л байсан. Гэвч галт тэрэгний буудалд гарсан үхэл Аннагийн сэтгэлд хайр сэтгэлийн дөл бадамлан ассан үетэй нь давхцсан учир цөхрөл, ганцаардлын туйлд хүрэхэд нь ч ад мөрийн гоо сайхнаараа түүнийг ховсдон дуудсаар байжээ. Хүн амьдралынхаа хамгийн адгийн зовлонт цаг үедээ ч гоо сайхны хуулийг зөнгөөрөө дагадаг байна.

7.Хайр гэдэг хүч чадлаа хурааж тэвчихийн нэр.

8. Хайр дурлал гээч тухайн хүний нийгмийн амьдралын тусгал бус харин бүр эсрэгцэл байдагт гол учир байна. Дурлалт хүнийхээ дур зоргод сайн дураараа захирагдана гэсэн үг. Олзлогдсон цэрэг зэвсгээ хураалгахаас аргагүй болдог шиг Франц ч бас хайр дурлалд бүрэн бууж өгчээ. Болзошгүй дайралтаас өөрийгөө хамгаалах зэвсэггүй болсон хүн зүрхшээх нь дамжиггүй. Тиймээс л Францын хувьд хайр дурлал бол гэнэтийн дайралтанд байнга бэлэн байх явдал юм.

9. -Хайр бол тулаан гэж Мари-Клод инээмсэглэсэн чигтээ тайван хариулаад –Би эцсийг нь хүртэл тулалдахаар шийдсэн гэв.

-Хайр бол тулаан гэнэ ээ? Надад бол огт тийм биш гээд Франц гарч одов.

10. Тэдний хайр туйлын жигтэй гажуу бүтэц үүсгэжээ: ганцхан багана дээр тогтсон аварга байгууламж мэт Терезагийн үнэнч сэтгэл л тэдний харилцааг тулах цор ганц тулгуур байв.

11. Хүний тархинд сэтгэл татагдаж, зүрх булгилуулсан сайхан бүхнийг алдалгүй бүртгэж байдаг яруу дурсамж гэж нэрлэмээр онцгой хэсэг байдаг биз. Терезатай учирснаас хойш нэг ч хүүхэн Томасын тархины тэр хэсэгт өчүүхэн ч ул мөр үлдээж чадаагүй  байлаа. Тереза Томасын яруу дурсамжийг цор ганцаар эзэгнэн дүүргэж бусад эмэгтэйн ул мөрийг хайр найргүй баллан устгана. Бидний яруу дурсамжинд хэн нэгнийг төлөөлөх анхны үг нэвтэрсэн мөчөөс хайр эхэлдэг ажээ.

12. Бие махбодийн хайр таашаал төрүүлэхээс бус тайтгарал авчрахгүй.

13. Сэрэл тачаал гээч механизмыг Бурхан өөрийгөө зугаацуулах гэж хүний дотор суулгасан бол хайр бол зөвхөн хүнд л хамаатай Бурхны эрхшээлээс ангид зүйл юм. Хайр бол бидний эрх чөлөө. Хайр “Es muss sein!”-д ч үл захирагдана.

14. Хайр бол нэгэн биеийн нөгөө талаа эрж олох хүслэн юм.

15. Энэ бол хамгийн аминч бус хайр байв: Тереза Каренинаас юу ч шаардаагүй, өөрийг нь хариу хайрлахыг ч гуйгаагүй. Тереза Каренинг хайрлахдаа хосуудын харилцааг тахал мэт дайрдаг эсэн бусын асуултыг хэзээ ч өөртөө тавьж байсангүй: Тэр надад хайртай болов уу? Тэр өөр хэн нэгнийг надаас илүү хайрладаг юм биш биз? Би түүнийг хайрладгаас илүү тэр намайг хайрладаг болов уу? Магад бид асууж, шалгааж, хэмжиж, тааж, хамгаалах гэж улайрах тусам хайр улам хорж хорогддог байж мэднэ. Өөрсдийгөө хайрлуулах гэж хэтэрхий шунаснаас юу ч шаардалгүй гагц зөнгөөрөө хамтдаа байх нь бидэнд хангалтгүй санагдаж, нөгөө хүнээсээ ямар нэг юм (хайр) зогсолтгүй нэхэн шаарддаг болоод л бид бусдыг хайрлаж чаддаггүй биз ээ.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17