2024 оны 4-р сарын 26, Баасан гараг Зурхай   Цаг агаар

Японы ЭСЯ-наас виз мэдүүлгийн цагийг утсаар авдаг болно


2020 оны 11-р сарын 2. 02:36

Япон Улсын Элчин сайдын яам нь виз мэдүүлэгчдэд хялбар болгох үүднээс 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн утсаар виз мэдүүлгийн цаг товлох системд шилжинэ. Виз мэдүүлгийн цаг товлох  нь үнэ төлбөргүй бөгөөд виз мэдүүлэх цаг товлохдоо аль болох өөрөө цаг товлох шаардлагатай. Аяллын групп виз мэдүүлэх тохиолдолд хамаарал бүхий этгээд төлөөлөн захиалга өгөх боломжтой.

Виз мэдүүлгийн товлох утас энэ оны 11 сарын 9-ний өдрийн 14:30 цагаас ажиллана (11 сарын 17-ны өдрөөс хойших өдрийн цагийн товлоно). Иймд 2020 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн зөвхөн утсаар урьдчилан цаг товлосон иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авах боломжтой тул цаашид виз мэдүүлэхэд  утсаар цаг товлож үйлчлүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Жич:11 сарын 9-ний өдрөөс 11 сарын 13-ний өдөр хүртэл цаг товлохгүйгээр урьдын адил виз мэдүүлнэ.

Виз мэдүүлэгч нь доорх журамтай сайтар танилцан виз мэдүүлэх цаг товлоно. Мөн виз мэдүүлэх өдрөө шаардлагатай бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн консулын хэлтсээс олгосон цагтаа ирэхийг анхааруулъя. Товлосон цагаас хоцорсон тохиолдолд хүлээн авах боломжгүй бөгөөд дахин шинээр виз мэдүүлэх цаг товлох шаардлагатай болохыг анхаарна уу.
Эрүүл мэнд, хүмүүнлэгийн шалтгааны улмаас яаралтай мэдүүлэх шаардлагатай тохиолдолд тус ЭСЯ-ны утсанд холбогдон хүсэлтээ гаргана уу.
Виз мэдүүлгийн цаг товлох аргачлал

  1. Виз мэдүүлгийн цаг товлох өдөр цаг : Даваа - Баасан 14:30 - 17:00 (ЭСЯ-ны амралтын өдрүүдэд хүлээн авахгүй)
  2. Виз мэдүүлгийн цаг товлох утас : (+976)11-330085 (Монгол / япон хэлээр)
  3. Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны утас руу холбогдоно уу.
  4. Виз мэдүүлэх цагийг 30 минутаар тооцож товлоно. Жишээлбэл: 9:30, 10:00, 10:30 гэх мэт.

Цаг товлохдоо виз мэдүүлэгч дараах мэдээллийг үнэн зөв өгөх шаардлагатай тул урьдчилан сайтар бэлдсэний үндсэн дээр цаг товлоно уу.

Ø  Овог нэр
Ø  Утасны дугаар
Ø  Гадаад паспортын дугаар

5. Япон Улсад урт хугацааны оршин суух зөвшөөрлөөр явах (суралцах, дадлагажих, ажиллах гэх мэт), уралдаан тэмцээнд оролцох, арга хэмжээнд оролцох, албан томилолтоор зорчих, аяллаар явах групп виз мэдүүлэгчдийн хувьд илгээгч компани, албан байгууллагын хариуцсан ажилтан төлөөлөн виз мэдүүлгийн цагийг товлож болно. Тухайн ажилтан нь виз мэдүүлгийн цаг товлохдоо групп аяллын бүх хүмүүсийн мэдээллийг өөрийн овог нэр, утасны дугаарын хамт бүртгүүлэх шаардлагатай. Албан паспорттай виз мэдүүлэгчээс бусад бүх хүн өөрийн биеэр товлосон цагтаа ирж виз мэдүүлэх шаардлагатай.

6. 16 хүртэлх насны хүүхэд, 60-аас дээш насны иргэдийн тухайд төлөөлөн асран хамгаалагч болон гэр бүлийн гишүүд виз мэдүүлгийн цаг товлож болно. Төлөөлөн виз мэдүүлгийн цаг товлох хүн өөрийн овог нэр, утасны дугаарыг давхар бүртгүүлэх шаардлагатай. Дээрх иргэдийн тухайд төлөөлөн визийн  мэдүүлэг өгч болно.

7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн Япон, монгол хэлнээс өөр хэлээр ярих иргэдийн тухайд өөрсдийн орчуулагчаар дамжуулан цаг товлох боломжтой бөгөөд виз мэдүүлэхдээ орчуулагчийн хамт өөрийн биеэр ирэх шаардлагатай. Түүнчлэн төлөөлөн цаг авч буй хүн виз мэдүүлэгчийн адил хувийн мэдээллээ бүртгүүлэх шаардлагатай.

8. Виз мэдүүлгийн цаг товлох өдрөөс хойш 14 хоногийн дотор цаг товлох боломжтой. Зарим тохиолдолд виз мэдүүлэгчийн хүссэн цагт товлох боломжгүйг анхаарна уу.
9. Хэрэв хүндэтгэх шалтгааны улмаас виз мэдүүлгийн цагаа цуцлах хүсэлтэй тохиолдолд нэн даруй ЭСЯ-нд мэдэгдэхээр виз мэдүүлгийн цаг товлосон утсаар холбогдон товлосон өдрийн өмнөх өдөртөө багтааж цуцална уу.
10. Виз мэдүүлгийн цаг товлох утас ачаалал ихтэй үед зарим дуудлагыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай тул хэсэг хормын дараа дахин холбогдоно уу.

Виз мэдүүлэг хүлээн авах өдөр

  1. Виз мэдүүлэх өдөр шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэн ЭСЯ-ны зүүн талын консулын хэсэгт хамгаалалтын ажилтанд овог нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгнө.
  2. Хамгаалалтын ажилтан тухайн виз мэдүүлэгчийн цаг товлохдоо бүртгүүлсэн хувийн мэдээллийг шалган дотогш нэвтрүүлнэ. Хэрвээ урьдчилан цаг товлохдоо буруу мэдээлэл өгсөн тохиолдолд нэвтрүүлэх боломжгүй учир дахин шинээр цаг авах шаардлагатай болохыг анхаарна уу.
  3. Виз мэдүүлэгч товлосон цагаас 30 минутын өмнө консулын хэлтэст нэвтрэх боломжтой тул ЭСЯ-ны гадна талд дугаарлан хүлээх шаардлагагүй болохыг анхаарна уу.
  4. Хүлээлгийн танхимд орсны дараа визийн мэдүүлгийг орох үедээ  авсан дугаарын дарааллаар хүлээн авна.
  5. Визийн материал бүрэн бус тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээж авах боломжгүй бөгөөд тухайн виз мэдүүлэгч дахин цаг товлох шаардлагатайг анхаарна уу.  

 Японы ЭСЯ энэхүү цаг товлох системийг анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд аль болох асуудал үүсгэхгүй байхад анхаарч ажиллах болно. Иймд та бүхнээс биднийг дэмжиж хамтарч ажиллахыг хүсэж байна.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17