2024 оны 3-р сарын 29, Баасан гараг Зурхай   Цаг агаар

Дархлааг сэргээх гол хүчин зүйл бол идэвхтэй дасгал хөдөлгөөн


2020 оны 4-р сарын 10. 09:29

Unsick подкастын ээлжит дугаарыг "Дархлааг сэргээх гол хүчин зүйл бол идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг та мэддэг үү" сэдвээр бэлтгэснийг хүргэе.

Хүний биед дархлаа тогтолцооны гомоестазыг хангаж зүгшрүүлэх гол хүчин зүйл бол хөдөлгөөн юм. Монголчууд олон мянган жилийн турш нүүдэлчдийн соёлоо дагаж хөдөлгөөний идэвхтэй байхын зэрэгцээ байгаль дэлхийтэй ойрхон аж төрж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд хотын соёлд суралцаж, амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байна. Монголчууд бид эрт дээр үеэс л хөдөлгөөн чухал болохыг ойлгож “Хөгширч биш хөшиж үхдэг” хэмээн үеэс үед ярьж ирсэн түүхтэй. Идэвхтэй дасгал хөдөлгөөн бол дархлаа тогтолцоо, зүрх судасны эрүүл мэндэд юугаар ч орлуулшгүй ашиг тустай. Бид идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эрүүл амьдралын хэв маяг болгож урлах хэрэгтэй.

Тиймээс идэвхтэй дасгал хөдөлгөөн хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар та бүгдэд эрүүл мэндийн боловсрол олгохыг хичээлээ.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэж юу вэ?

Та бид ажиллаж амьдрахдаа байнга л хөдөлгөөн хийж, нэгээс нөгөөд шилжиж байдаг. Өдөр тутмын хөдөлгөөн бол та бидний эрүүл мэндэд тустай боловч идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг ойлголт бол өөр зүйл юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдэг нь зүрхний цохилт олширч, амьсгалын тоо нэмэгдсэн, хөлс гарахуйц эрчимтэй хөдөлгөөнийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл өдөр бүр 30-60 мин эсвэл 7 хоногт 2.5-5 цаг орчим дунд зэргийн эрчимтэй буюу зүрх, амьсгалын тоо нэмэгдсэн, бодисын солилцоо эрчимжих хэмжээний дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй гэж ДЭМБ тодорхойлжээ. Тэгэхээр гэр зуур алхах, босож суух зэрэг өдөр тутмын хөнгөн зэргийн хөдөлгөөнийг идэвхтэй дасгал хөдөлгөөн гэж үзэхгүй.

Бид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр булчингийн эд эсэд хүчилтөрөгч, тэжээлийн бодисын хэрэгцээ хэд дахин нэмэгддэг. Энэ хэрэгцээг хангахын тулд симпатик мэдрэл эсвэл эргэх холбоогоор зүрхний цохилт нэмэгдэж, амьсгалын тоо олширч, цусны эргэлтийг сайжруулах симпатик мэдрэл идэвхждэг. Эцсийн үр дүнд булчингийн эд эс гэлтгүй биеийн эд эсэд исэлдэн ангижрах урвал эрчимтэй явагдаж бодисын солилцоо сайжирдаг юм. Улмаар булчингийн эд эсэд дулаан үүсэлт нэмэгдэж, дулаанаа гадагшлуулахын тулд хөлөрч хөлс ялгарна. Ингээд идэвхтэй дасгал хөдөлгөөний нөлөөгөөр бие махбодын бодисын солилцоо сайжирч, эд эс сэргэж, төлжиж байдаг.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн дархлааны тогтолцоог сэргээдэг гэдгийг та мэдэх үү

Идэвхтэй дасгал хөдөлгөөний нөлөөгөөр цусны эргэлт сайжирдаг хэмээн дээр дурьдсан. Цусны эргэлт эрчимжсэнээр судсанд агуулагдах улаан эс, дархлааны цагаан эс хөдөлгөөнд оршиж идэвхтэй төлөвд шилждэг. Тухайлбал, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд амьсгалын тоо нэмэгдэж уушигны, агааржилт нэмэгддэг. Эдгээр зүйлийн нөлөөгөөр цусанд дархлааны цагаан эс, эсрэг бие цусны эргэлтэд орж гадны халдварт өртөх эрсдэлийг бууруулна. Үүний зэрэгцээ амьсгалын замд агуулагдах бактер нян зэрэг гадны биетийг гадагшлуулах үйл явц сэргэдэг.

Мөн стресст өртөхөд хүний дархлаа унаж халдварт өртөмтгий болно. Учир нь стрессийн нөлөөгөөр хүний биед катехоламин хэмээх захын судас агшаах, зүрхний цохилт ихэсгэх, артерийн даралтыг нэмэгдүүлдэг бодис ялгардаг. Энэ бодисын нөлөөгөөр захын судас агших учраас дархлааны хариу урвал идэвхтэй өрнөх боломжийг хязгаарладаг. Ийм учраас гадны халдварт өртөмтгий болох хандлагатай болно.

Бид идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр стрессийн үр дүнд ялгарсан катехоламин хэмээх бодисыг задалж зарцуулж байдаг. Мөн идэвхтэй дасгал хөдөлгөөний нөлөөгөөр захын судас агшихгүй. Харин ч цусны эргэлт нэмэгдэж, бодисын солилцоо сайжирдаг. Цусны эргэлт хангалттай орчинд дархлааны хариу урвал эрчимтэй өрнөх боломжийг бий болгодог учраас гадны халдвараас хамгаалах үйл ажиллагаа дээшилнэ. Иймд дархлаа сэргээх олон төрлийн биологийн бэлдмэл гэхээсээ илүүтэй идэвхтэй дасгал хөдөлгөөний дадалтай болох нь маш чухал юм.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17