2024 оны 4-р сарын 26, Баасан гараг Зурхай   Цаг агаар

Дэлгүүрүүдэд нөөцийн мах дуусаж байна


2020 оны 3-р сарын 30. 02:05

Нийслэлийн хүн амын энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын зургаан дүүргийн, 140 хорооны  279 хүнсний дэлгүүрт энэ сарын 11-ны өдөр  худалдаанд гаргаж эхэлсэн. Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах кг нь 7700 төг, хонины ястай мах 6700 төг, ямааны ястай мах 6200 төгрөгийн үнээр худалдан борлуулж байгаа юм.

Харин тус үнэ дээр жижиглэнгээр борлуулж буй дэлгүүрүүд килограмм тутамд нь 200 төгрөг НӨАТ нэмж борлуулж байгаа аж. Жил жилийн хавар махны олдоц багассанаас үнэ өсөж, иргэдийн нуруун дээр дарамт нэмдэг. Тиймээс ХХАХҮЯ-наас намрын махыг нөөцөлж, хаврын хахир цагт борлуулах замаар махны үнийг тогтоон барьдаг болоод цөөнгүй жилийг үджээ.  Манай улс коронавирусаас сэргийлэх үүднээс хөл хорио тогтоосон ч энэ жил 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн тул өмнөх жилийнх шиг хомсдол үүсэхгүй гэдгийг Засгийн газраас хэлж байсан.

Нөөцийн мах худалдан борлуулахаар хороо бүрт 1-3 хүнсний дэлгүүр байхаар тооцож, НӨАТ, ПОС терминалийн төхөөрөмж ашиглалт, бар кодын асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд нөөцийн махыг хүндрэл бэрхшээлгүйгээр хямд үнээр дэргэдээсээ авах боломж бүрдэж байна гэдгийг мэдэгдэж байсан. Худалдаалж буй газар бүрт “Нөөцийн мах” гэсэн хаяг хадаастай бий.

ДЭЛГҮҮРТ ӨДӨРТ 289 КГ МАХ НИЙЛҮҮЛЭГДЭЖ БАЙГАА ГЭВ

Нөөцийн мах борлуулалт бодит байдал дээр ямар байгааг мэдэхээр Баянгол дүүргийн Билгүүн супермаркетыг зорин очив. Тэр хавьдаа л томд тооцогдох тус дэлгүүрийн худалдагчаас махны борлуулалт хэр байгааг сонирхоход “Аль хэдийнэ  зарагдаад дуусчихсан. Ирсэн өдрөө л дуусчихдаг юм. Хүн ам ихтэй болохоор хоёр хоноод л 600 кг мах захиалдаг. Хурдан дуусч байгаа. Үнийн хувьд тогтвортой, нэмсэн зүйл байхгүй байгаа. Өдөртөө 289 кг мах нийлүүлэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Манай дэлгүүр “Өлзийт гал ” компанитай гэрээтэй” гэдгийг хэллээ.

Нөөцийн мах зарж буй дэлгүүрүүдийн хөлдөөгч рүү шагайвал хонь, ямааны ястай голдуу мах үлдсэн байгаа нь харагдав

Үүний дараа Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах “Элбэг март”, Анар төв, Тэргэл зэрэг дэлгүүрүүдээр ороход “хоёр хоноод л дуусчихдаг” гэх ижил хариултыг өгч байв. Эдгээр дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, зарим зүйлийг тодруулав. Баянзүрх дүүргийн иргэн С.Долгорсүрэн “Нөөцийн мах өнгөрсөн жил хэрэглэсэн. Хэтэрхий их ястай. Нөөцийн мах гэхээсээ илүү нөөцийн яс гэмээр л санагдсан. Ясыг нь чанаж, шөл гаргаад хоол хийвэл зүгээр юм уу даа. Тийм махыг долоон мянга гаруй  төгрөгөөр авч байснаас мянган төгрөг нэмээд зөөлөн шинэ мах авсан нь дээр шүү дээ. Тиймээс энэ жил нөөцийн мах авсангүй” хэмээн ярилаа.

Баянгол дүүрэгт байрлах  Стар худалдааны төвийн худалдагч “Манайх “Цэц манхан” компанийн нөөцийн махыг нийлүүлдэг. 3-5 хоногт нөөцийн мах ирдэг. Эрэлт их байна. Гэхдээ үхрийн мах хамгийн түрүүнд дуусчихаад байна. Одоо хонь ямааны мах л үлдсэн гэв. Үхрийн ястай мах кг нь 7900, хонины ястай мах кг нь 6900, ямааны ястай мах кг нь 6420 төгрөгөөр худалдаалж байна” гэв. Нөөцийн мах зарж буй дэлгүүрүүдийн хөлдөөгч рүү шагайвал хонь, ямааны ястай голдуу мах үлдсэн байгаа нь харагдав. Иргэд нөөцийн мах авахдаа үхрийн мах авахыг илүүд үздэг гэдгийг худалдагчид хэлж байлаа.

Тэр тусмаа нөөцийн тогтсон, хямд үнэтэй мах худалдаанд хангалттай гаргасан ч махны үнэ өссөөр байгааг дуулгаж байв

Харин Чингэлтэй дүүргийн  III хорооны иргэн С.Мөнхнаран  “Нөөцийн махыг хэдэн жилийн өмнө хэрэглэж байсан. Одоо махны үнэ ханш өндөр үед хэрэглэмээр байна. Гэхдээ хаагуур зарагдаж байгааг нь сайн мэдэхгүй юм. Олдохгүй байгаа сурагтай” гэсэн юм.

Хэдийгээр нөөцийн мах худалдаанд гараад эхэлсэн хэдий ч “Хүчит шонхор” захад махны үнэ өндөр, худалдаачдын зүгээс махны нийлүүлэлт бага байна. Ченжүүд болон өвөл дарсан хувь хүн дээр байсан мах борлуулж байна гэсэн юм. Үхрийн мах 9500-12500 төгрөг, хонины мах 8500-9500 төгрөг, адууны мах 8500 төгрөгөөр борлуулагдаж байлаа. Тэр тусмаа нөөцийн тогтсон, хямд үнэтэй мах худалдаанд хангалттай гаргасан ч махны үнэ өссөөр байгааг дуулгаж байв.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17