2024 оны 5-р сарын 9, Пүрэв гараг Зурхай   Цаг агаар

Та үүнийг мэдэх үү?. Архангай аймгийн тухай 20 баримт


2020 оны 1-р сарын 19. 03:01

1. 1923 онд байгуулагдсан анхны таван аймгийн нэг бол Архангай юм. Тус аймаг нь анх Цэцэрлэг мандал уулын аймаг нэртэйгээр байгуулагдаж, 1931 онд Архангай гэсэн нэртэй болжээ.

2. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 55.3 мянган км.кв, далайн түвшнээс дээш 2414 метрийн өндөрт байдаг.

3. МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх газраас аймгуудын гайхамшгийг нэрлэхэд Архангайг хамгийн их үзэх зүйлтэй, байгалийн үзэсгэлэнт газартай аймгуудын нэгээр нэрлэжээ.

4. Чулуутын гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Билгэ хааны цогцолбор гэх есөн газрыг Архангай аймгийн гайхамшгаар нэрлэжээ. Мөн тус аймагт Шар нохойн там, Цэнхэрийн халуун рашаан, 100 салаа мод, Суман гол гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцтой олон газар, эртний хадны сүг зураг бичээс, Хүннү, Сянби, Түрэг, Уйгур улсын түүхэн олдворууд ихээр олдсоор байдаг.

5. Дэлхийд зул өргөдөг хоёрхон уул байдгийн нэг нь Архангай аймагт байдаг. Тус уулын нэрийг “Булган уул” гэх бөгөөд нутгийн иргэд олон зуун жил тус уулаа хайрлан хамгаалж, шүтэж иржээ. Архангайчууд Цагаан сар, Шинийн 15 гэх мэт тэмдэглэлт өдөр Булган ууландаа зул өргөдөг. Зул өргөсөн үед тэнгэрийн одод газарт буусантай адил харагддаг гэж нутгийн иргэд ярьдаг.

6. Архангай аймаг нь 19 сумтай. Хамгийн ойр орших сумын төв нь цэцэрлэг хотоос 25 километрийн зайд орших Цэнхэр сум, хамгийн хол нь 256 км-ын зайд орших Цахир сум юм. Харин аймгийн төв нь Улаанбаатар хотоос 521 километрийн зайтай.

7. Архангай аймгаас хамгийн олон улсын цолтой бөх төржээ. Үүнд: Улсын аварга 5 арслан 14, гарьд нэг, заан 30, харцага 7, начин 64 гэсэн нийт 120 гаран улсын цолтой бөх Архангай аймгаар овоглодог.
8. Мөн хамгийн олон аварга тус аймгаас төржээ. Г.Вандан, Буурь Н.Жамъяан, Ц.Чимэд-Очир, Г.Өсөхбаяр, Р. Санжаадамба гэсэн 5 аваргатай.

9. Тус аймаг нь 2.4 сая малтай, үхрийнхээ тоогоор улсад тэргүүн байр эзэлдэг. Нийт 450 мянган үхэртэй.

10. Сүү цагаан идээгээ хамгийн сайхан боловсруулдаг хүмүүсээр тус аймгийн Их тамир сумын бүсгүйчүүдийг нэрлэжээ. Алдарт “Сүүн цагаан хурууд” ааруулыг тус сумын бүсгүйчүүд санаачлан боловсруулж улсын брэнд бүтээгдэхүүн болгосон байна.

11. Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу хөшөө ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг байна.

12. Хамгийн том голуудыг нь нэрлэвэл Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй юм. Мөн Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх, Цэнхэр зэрэг халуун хүйтэн рашаан олонтой.

13. Архангай аймгаас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Шадар сайд Пүрэвдорж, Д.Тэрбишдагва, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ЭМ-ийн сайд Н.Удвал, ЭМ-ийн сайд асан С.Ламбаа, УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаяр, Д.Ганхуяг, С.Дэмбэрэл, Ц.Цолмон, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат, Баатарбилэг, Тэмүүлэн зэрэг олон улстөрч төржээ.

14. Төрийн шагналт АЖ Ц.Гантөмөр, АЖ Д.Чимэд-Осор, Д.Ичинхорлоо, Намсрайжав, Г.Равдан, МУГЖ Д.Баянжаргал, Чогсомжав зэрэг урлагийн олон алдартнууд Архангай аймгаас төрсөн байна.
Мөн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, олимпийн мөнгөн медальт боксчин П.Сэрдамба зэрэг бөмбөрцгийн нэр хүндтэй алдарт тамирчид тус аймгийн уугуул хүмүүс.

15. Хамгийн олон УИХ-ын даргатай аймаг бол Архангай юм. Тухайлбал С.Төмөр-Очир, Р.Гончигдорж нар УИХ-ын даргаар ажиллаж байжээ.

16. Архангай нь баруунаасаа нар зөв тойруулбал, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хил залгадаг.

17. Энэ нутаг нь аялал жуулчлалын чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан нуур болон Хорго, Тайхар чулууны галт уулын тогтоц нь олны анхаарыг үргэлж татдаг байна.

18. Архангай аймагт 2010 оны эцэст 91 мянган хүн амьдарч байжээ. Нийт хүн амын 34.4 хувийг 0-16 насны хүүхдүүд, 33.9 хувийг 16-35 насны залуучууд, 5.6 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлдэг байна.

19. Аймгийн төв Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл нэгдүгээр сард -15.6 хэм хүйтэн, зун нь долдугаар сард 14.7 хэм дулаан байдаг.

20. Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий.
21. Архангай аймгаас улсын баатар 5, хөдөлмөрийн баатар 32 төрөн гарсан. Монгол улсын анхны МАРШИЛ Г. Дэмид нь тус аймгийн Ихтамир сумын уугуул билээ.
22. Монгол улсын түүхэн дэх 2 сансрын нисгэгчийн 1 нь мөн Архангайн уугуул хөдөлмөрийн баатар, акадимич, сансрын нисгэгч С.ГАНЗОРИГ юм.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17