2024 оны 4-р сарын 20, Бямба гараг Зурхай   Цаг агаар

Стресс тайлах дараах 4-н арга


2019 оны 12-р сарын 9. 01:16

Гадаад нөхцөл байдал, өдөр тутмын нэгэн хэвийн ажил, утаа тортог, замын түгжрэл, бухимдал гээд ойрын нөхцөл байдал зэрэг олон шалтгааны улмаас бидний орж байдаг стрессийн хүрээ, зэрэг улам бүр нэмэгдсээр байдаг аж. Релаксаци буюу биеэ суллан тайвшрах дасгалууд нь тэр бүх стрессийг тайлж, амрах, хүчээ сэлгэх шалгарсан арга юм. Зүгээр ч нэг хүчээ сэлгэх биш богино хугацаанд илүү үр ашигтай алжаалаа тайлж, өөртөө илүүтэй итгэлтэй болно.

Хүн болгонд тохирдог нэг арга, нэг супер технологи гэж байдаггүй болохоор та энд санал болгож байгаа дөрвөн аргыг туршин үзэж байгаад өөрт тохирох нэг аргыг, эсвэл хоёр аргыг сонгон хослуулан хэрэглээрэй. Туршиж үзсэн даруйд шууд л дээд зэргээр бие, сэтгэлийг амраадаг арга гэж байхгүй гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Ямар нэг чадварыг эзэмшихэд хугацаа шаардлагатай байдаг болохоор богино хугацаанд үр ашигтай тайвширч сурахын тулд тодорхой хугацаанд дасгал, сургуулилт хийх хэрэгтэй.

Тэгэхээр та өдөр болгон ердөө 10-15 минутыг биеэ суллах, сэтгэлээ амирлуулах дасгал хийхэд зориулаад байхад л тун богино хугацаанд биеэ суллаж, хүчээ сэлгэж сурна.

Биеэ суллах, хүчээ сэлгэх, стрессээ тайлах дөрвөн арга гэдэгт амьсгалаа ашиглах, төсөөллөө ашиглах, булчингаа чангалах, үгэн үнэмшүүлэлт ашиглах гэсэн дөрвөн арга багтдаг. Энэ дөрвөн арга өөр өөрийн гэсэн давуу талтай, сул талтай. Бидний хэн нэгэнд энэ арга тохирч байхад нөгөөд нь нэг их тохирохгүй байх жишээтэй. Тэгэхээр өөрт хамгийн сайн тохирохоо туршин байж сонгоорой. 

Дасгалыг баруун гараас (солгой бол зүүн гараас) эхэлсэн нь хамгийн зохистой байдаг. Баруун гарын сарвууг бүрэн суллаж сурсны дараа аажмаар биеийн бусад хэсгийг залгуулан суллаж сурах хэрэгтэй. Төрж байгаа мэдрэмжүүдийг чагнаж ялгаж мэдэрдэг болох шаардлагатай. Биеэ бүрэн сулласан гэдэг мэдрэмжийг эхэн үедээ халуун дулааны мэдрэмж, хүнд оргиж байгаа мэдрэмж, чимчигнэх мэдрэмж гэсэн өөрт хамгийн ойр мэдрэмжээр орлуулж болно. Эдгээр мэдрэмжийг удирдан хөгжүүлснээр биеэ бүрэн бөгөөд гүн суллаж чадна. Хүсвэл эхлээд гэрийн нөхцөлд хийсээр баттай дадалтай болсны дараагаар маш өндөр ачаалалтай ажиллаж байхдаа ажлын түр завсарлагаар, чухал уулзалтын өмнө биеэ бэлдэх зэргээр ажил хэргийн болон амины ямар ч хүнд, хэцүү нөхцөлд ашиглах боломжтой юм.

1.Амьсгалаар дамжуулан биеэ суллах.

Амьсгал авахад булчингийн тонус нэмэгддэг, гаргахад тонус буурч булчин сулладаг гэсэн физиологийн зүй тогтол дээр энэхүү дасгал үндэслэгдсэн юм. Амьсгал ба бие суллахын хооронд бат бэх холбоо тогтоож өгснөөр биеэ бүрэн суллах үйл явцыг удирдах боломжтой болно.

Зөөлөн сандал, буйдан дээр аль болох тухлан сууна /хэвтэнэ/. Нүдээ аниад амьсгалаа анхааран сайтар чагна. Чагнаж байхдаа амьсгалынхаа хэмнэл, гүнийг мэдэр. Ингээд баруун гар дээрээ бүх анхаарлаа төвлөрүүл. Баруун гар чинь амьсгалын хэмнэлээр амьсгалж байгааг мэдэр. Гар дээр чинь агаар орж бас гарч байдаг олон жижиг сүв байна гэж төсөөл. Амьсгаа гаргах болгонд тэр сүвүүдээр агаар хэрхэн гарч байгааг төсөөлөн мэдэр. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдээ нягтлан анхаарлаа тогтоож ав. 

Энэ дасгалд өдөрт 3-5 минут зарцуулахад л хангалттай. Хэрэв хэд хэдэн удаагийн дасгалын дараа баруун гарын сарвууг богино хугацаанд суллаж чадаж байвал баруун гарын булчинг бүхэлд, дараа нь зүүн гарын булчин, дараа нь хөлийн булчин, дараа нь нурууны булчин, дараа нь хүзүүний булчин, нүүр гэж аажмаар явсаар бүх биеэ амьсгалаараа дамжуулан суллаж сурна. Ингэхдээ амьсгалах үед агаар чөлөөтэй “орж, гарахгүй” байгаа хэсгүүдэд онцгой анхаарал хандуулан биеийн бүх хэсгийн “сүвээр агаар чөлөөтэй орж гардаг” болоход илүүтэй анхаарал тавина.

 2.Төсөөллийг удирдан биеэ суллах.

Хүний төсөөлөл, дүрслэн бодох чадвар гэдэг гайхалтай хүчтэй зүйл. Хүн зөвхөн төсөөлөл, дүрслэн бодох чадвараа ашиглаад өөрийгөө нурмайсан сулбагар байдлаас эхлээд дээд зэргийн чавхайсан бэлэн байдал, бүрэн сулаас дээд зэргийн чангарсан байдал хүртэл ямар ч байдалд оруулж чадна. Хамгийн гол нь хүн болгон биеийг нь дээд зэргээр суллаж өгөх зөвхөн өөртөө тохирон төсөөллийг л олж дүрслэн харах хэрэгтэй байдаг. Жишээлэхэд,

- биеийн чинь товгор, хотгор, нугачаа бүрийг дагасан маш сайхан
зөөлөн дэрэн дээр тухлаж байна

- биеийг чинь бүхэлд нь өлгийдөн авсан хөвсгөр үүлэн дээр савлан
тухлаж байна

- бүлээн устай ваннд булхан бүх бие чинь мэнэрэн тавирч байна г.м.

Товчхон хэлэхэд, биеэ суллахын тулд өөрийн уран сэтгэмжээ дайчил. Олон дүрслэл зэрэг төрж болно. Зөвхөн нэгийг нь сонгох гэж яарах хэрэггүй. Зүгээр л төсөөлөл болгон биеийг чинь сулрах, тайвшрахад яаж нөлөөлж байгааг сайн мэдэр. Магадгүй бүгдийг нь нийлүүлээд нэг дүр зураг болгож чадаж магадгүй. Эсвэл бүр ар араасаа залган гардаг цуврал дүрслэл болгосон ч болно. Жишээлэхэд, эхлээд гулгуур дээрээс гулгасаар өдөн дэрэн дээр бууж тухлаад залгуулаад халуун бүлээн усаар үүрсэн ваннд умбаж байна г.м. Энэ мэт бэлгэдлийн шинжтэй зүйл төсөөлөөд болж өгөхгүй байгаа бол өөрийн мэдэрч байсан хамгийн тайван, амгалан мэдрэмж төрүүлж байсан бодит тохиолдлуудыг санан дүрслэхийг хичээ. Тэгээд тэр үеийн бүх нарийн зүйлсийг нэг бүрчлэн ажиглан мэдрэх хэрэгтэй. Ингээд энэ мэтээр хэд хэдэн удаа дасгал хийн дүрслэлээр дамжуулан биеэ суллаад сурчихвал тэр төсөөллөө дүрслэн харах төдийд л таны бие махбодь, булчин шөрмөс чинь өөрийн ой санамжийн хүрээнд автоматаар суларч байх болно.

3.Үгэн үнэмшүүллээр биеэ суллах.

Рационал эргэцүүлэлд илүүтэй итгэж үнэмшдэг хүмүүст энэ дасгал хамгийн тохиромжтой. Бие суларсан төлөв байдал нь халуун дулааны мэдрэмж, чимчигнэх мэдрэмж, хүнд оргих мэдрэмжтэй шууд холбоотой. Тэгэхээр үгэн ятгалга, үнэмшүүлэлүүд нь эдгээр мэдрэмжийн дүрслэлийг багтааж байдаг. Биеэ суллах өгүүлбэрүүдийг дотроо хэлэн давтаж болно. Эсвэл утас, диктофон, айпод, FM тоглуулагч дээрээ бичиж аваад биеэ суллаж байх үедээ сонсож болно. Дасгалыг баруун гарын сарвуунаас эхлэх хэрэгтэй. Хэд хэдэн удаа давтан дадалтай болж, сарвууг суллаж сурсны дараа биеийн бусад хэсгийг аажмаар хамруулна. Үгэн үнэмшүүлэл дараах байдалтай байж болно. Жишээлэхэд, “Миний баруун гар суларсан байна… баруун гарын сарвуу хүнд бас дулаан болжээ. Суларсан сайхан тайван мэдрэмж сарвуугаар бүхэлд нь нэвчин урсаж байгаа нь мэдрэгдэж байна…Секунд тутам гар улам хүнд, улам дулаахан болсоор… Сарвуугаар халуун бүлээн мэдрэмж таран урсаж байна…Сарвуу орчин тойрондоо дулаан цацруулж байна… миний гар бүрэн суларчээ…”

Юу юугүй олон өгүүлбэр дараалан хэлж, бодлоо дарах гэсний хэрэггүй. Хамгийн гол өгүүлбэрийг хуваан, чимээгүй хэлэхтэй зэрэгцэн төрж байгаа мэдрэмжүүдээ анхаарна. Ятгалга, үнэмшүүлэл олон төрөл янз байх албагүй. Хэдхэн төрлийн тогтмол хэлц тогтмол ордог байхад хангалттай. Хэсэг хугацааны дараагаар таны холбоост ой тогтоол нь бие суларч тайвширсан байдлыг тодорхой тооны үг, хэллэгтэй баттай холбодог болно. Улмаар тодорхой хугацааны дараа дадсан хүн “Миний бие бүрэн суларсан байна” гэсэн ганцхан өгүүлбэр хэлээд биеэ бүрэн сулладаг, сэтгэлээ засдаг чадвартай болдог.

4.Булчингаа чангалахаар дамжуулан биеэ суллах.

Булчинг маш эрчимтэй чангалсны дараагаар автоматаар сулардаг гэсэн физиологийн тогтолцоон дээр энэ дасгал үндэслэгдсэн юм. Дасгалыг мөн л баруун гарын, солгой хүн бол солгой гарын сарвуунаас эхэлнэ.

Эхлээд баруун гарын нударгыг хар хүчээрээ зангидаж байгаад дараа нь тохойгоороо нугалан хоёр толгойт булчингаа байдгаар нь чангала. Үүний дараа гараа огцом суллаад мэдрэлгүй болсон мэт сул унжуулна. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдэд анхаарлаа төвлөрүүлэн ажиглаад хэдий хугацаанд гарч бүрэн суларч байгаад мэдрэмжээрээ тогтоон хэмжинэ.

Заримдаа булчинг эрчимтэй чангалах үед их эвгүй мэдрэмж төрдөг. Хэрэв тийм бол танд энэ төрлийн дасгал зохихгүй гэсэн тэмдэг байж болох талтай. Харин энэ аргаар богино хугацаанд баруун гарын сарвууг суллаж чадаж байгаа бол аажмаар биеийн бусад хэсгийг чангалан огцом суллах замаар бүх биеэ суллаж сурна. Тухайлбал, хөлийн тавхайг суллахын тулд сандал дээр суугаад хөлөө бага зэрэг өргөн тавхайгаараа өөр рүүгээ хүчлэн татаж өгөхөд маш сайн сулладаг. Мөрний булчинг суллахдаа мөрөө чих рүүгээ хүчлэн татаж өргөдөг. Яг мэдэхгүй гэж мөрөө хавчиж байгаа мэт. Ялангуяа стресст их орсон, байнга ачаалалтай байдаг хүмүүсийн мөрний булчин их зангирсан байдаг болохоор энэ дасгал ихээхэн үр дүнтэй байдаг.

Ийнхүү таныг биеэ суллах замаар хүчээ сэлгэх, стрессийг тайлах дөрвөн аргатай танилцууллаа. Та энэ дөрвөн аргыг ашиглаад өөрийн гэсэн онцгой аргыг зохион бүтээж болно. Цутгачихсан бетон шиг хөшсөн ганц арга гэж байхгүй. Бүх зүйл таны хүсэлд, гарт, уран сэтгэмж, төсөөлөлд байна.

Ингэхдээ дасгалыг эхэн үедээ нэг газраа давтан хийж байвал их зүгээр байдаг. Жишээлэхэд, дуртай сандал, хайртай буйдан гээд тухлах дуртай газраа байвал бие өөрийн эрхгүй илүүтэй хурдан суларч, тайвширдаг. Ингээд 2-3 долоо хоногийн дараа дадалтай болоод ирэхээр аяндаа нөгөө сандал дээрээ сууж, эсвэл буйдан дээрээ тухламагц бие чинь автоматаар сулран сайхан амарч, тайвширдаг болж ирнэ.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17