Хэрхэн өнгөний төгс зохицолтой хувцаслах вэ2019 оны 11-р сарын 4. 02:37
Өвлийн улиралд тэнгэр бүрхэг байх үед өөрийн амьдралд ямар нэгэн өнгөлөг зүйлсийг нэмэх хүсэл танд төрдөг л биз дээ? Харин энэ тохиолдолд сайхан хувцас таныг дур булаам харагдахад тус болох бөгөөд хамгийн гол нь зөв өнгөний зөв зохицолтой хувцас сонгох нь чухал юм. Ингээд өвлийн улиралд хэрхэн өнгөлөг, загварлаг хувцаслах аргыг бид танд хүргэе. Мөн ямар өнгө өөр хоорондоо зохицдогийг мэдэж аваарай. СааралСаарал өнгө аль хэдийнээ уйтгартай өнгөний тооноос хасагдсан бөгөөд сүүлийн үеийн загварын шилдэг трэнд болж байгаа юм. Саарал өнгийг хар, цагаан, ногоон эсвэл дарсны өнгийн хувцастай хослуулснаар та гудамжаар өөдрөг алхах болно. Хөх ягаанЭнэ өнгө нь хар саарал өнгийн хувцаслалтын өнгөлөг болгоход тустай. Үүнээс гадна биеийн өнгө, ногоон, улаан, нил ягаан өнгөтэй хосолдог. НогоонНогоон өнгө бол өвөл өмсдөг хувцаснуудын үндсэн өнгөний нэг бөгөөд хамгийн гол нь зохицох өнгийг нь зөв сонгоход л та хангалттай дур булаам, бусдаас содон харагдана. Өвлийн уйтгартай өдөрт өнгө нэмэхийн тулд ногоон өнгийг хар, хар хөх, цагаан болон биеийн өнгөтэй хослуулах хэрэгтэй. Гич өнгө (шаргалдуу)Энэ өнгийн хувцас нь өдөр тутмын өвлийн хувцаслалтад төгс зохицно. Ийм өнгөтэй пальто эсвэл курткаг та өдөр бүр өмсөх боломжтой бөгөөд хар, саарал, цагаан болон цэнхэр төрлийн өнгийн хувцастай бүр сайхан хосолно. Үүнээс гадна нил ягаан, ногоон, дарсны эсвэл хүрэн манжингийн өнгийн хувцастай сайхан харагдана. УлаанУлаан өнгийн хувцас өмсвөл хэзээд ч хүн бүрийн анхаарлыг татах болно. Америкийн өнгө судлалын их сургуулийнхан улаан өнгийг 2018-2019 оны шилдэг өнгө хэмээн нэрлэсэн. Олны дундаас ялгарахыг хүсэж байвал улаан пальто, куртка худалдаж аваарай. Ингээд хар трико, эсвэл хар бээлий өмсөж болно. Эсвэл улаан пальто, хар өмд, цагаан ороолт зүүхэд л болно. ХарХар өнгө бол бүх төрлийн өнгөтэй сайхан хосолдог. Хар өнгийн хувцсыг улаан, цагаан, саарал, цэнхэр гэх мэт хүссэн өнгөтэйгөө зохицуулах боломжтой. Тэдний дундаас хар, ягаан эсвэл хар, ногоон өнгө нь таныг илүү загварлаг харагдуулна. Завсарын өнгөЗавсрын өнгөтэй хувцсууд нь тод ногоон, цагаан, цэнхэр, ягаан өнгөтэй төгс зохицож харагдана. Тиймээс өдөр тутмын өнгөндөө зориулж цэнхэр эсвэл саарал өнгөтэй хослуулсан ч болно. ШарШар өнгө нь өвлийн гунигт өдрийг өнгөлөг болгоход нэн тустай. Ийм хувцсыг хар, саарал, цэнхэр болон биеийн өнгийн хувцастай хослуулах нь илүү сайхан харагдана. Хэрвээ шар өнгө таныг өвчтэй мэт харагдуулна гэж айж байгаа бол шар өнгийн цүнх, алчуур, гутал эсвэл трико сонгож болно. Хул өнгөтэй /beige/ хувцаслалтХул өнгийн хувцас хэзээ ч моодноос гардаггүй бөгөөд ихэнх тохиолдолд бор өнгө, бараан өнгийн өмд, цэнхэр жийнс, эсвэл бага зэрэг цайвар өнгийн хувцастай хослуулахад л хангалттай. ЦэнхэрЦэнхэр өнгө бол үндсэн долоон өнгийн тоонд багтдаг. Тиймээс цагаан, саарал, нил ягаан, улаан эсвэл хар өнгөтэй хослуулж болно. Ногоон болон цэнхэр өнгийн гадуур хувцас сонговол та загварлаг харагдана. Нил ягаанХэрвээ та тод өнгийн хувцсанд дургүй бол нил ягаан өнгөнд анхаарал хандуулаарай. Гэхдээ заавал энэ өнгийн гадуур хувцас худалдаж авах хэрэггүй бөгөөд оронд нь чернилэн ягаан өнгийн бээлий, ороолт, цүнх эсвэл триког сонгох боломжтой.
Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа
Сэтгэгдэл бичихАнхааруулгаУншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.Сэтгэгдэл: 0
|
Шинэ мэдээ
|