Эссэ бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүдээс /Ахлах анги тусгай байр/2019 оны 3-р сарын 25. 05:46
Ажилтай Монгол аз жаргалтай Хүмүүс бидэнд хайртай хүн, харамладаг хүн, харж явдаг хүн гэж байдаг энэ хайрыг зүгээр сууж байгаад авчихдаг эд биш юм. Хэдий хүн эрх дураараа амьдрахыг хүсдэг ч бусдаар загнуулж бусдын зэмлэлийг сонсож, хэлэх үгийг нь гүйцээн сонсож сурах хэрэгтэй. Хүн бид нэг хувь тавилангаар амьдар гэж дээд тэнгэрээс зааж өгсөн байдаг өмнөх амьдарлын муу зүйл хийсэн нь ядуу амьдарч сайн зүйл хийсэн нь сайхан амьдрах гэх мэт хувь тавиланг нэг л зүйлээр өөрчилж чадна. Энэ нь юунаас эхлэх вэ? Хэрэв та нар сонсохыг хүсч байвал би та нарт уншиж өгөе. Та нар бэлэн үү? Аз жаргалд хүрч гэрэлт ирээдүйгээ бусдаарбиш өөрөөрөө олж нээж муу зүйлээ сайн сайхан болгохын төлөө бид хичээх ёстой. Хүн хүндэээ сайн санаж, муу бүхнийг мартан амьдрах нь бидний нэгэн тавих зорилго нь байгаасай гэж би бодож байна. Хүмүүс бид сайн зүйлийг төдийлөн анзаараад байдаггүй өөр өөртөө таалагдсан зүйлээ муу, сайн аль нь ч байсан хамаагүй минийх л болж байвал гэсэн шуналаар хичээн зүтгэж, хөдөлмөрлөж биш, зүгээр сууж байгаад авна гэж боддог шунал ихэдвэл шулам болно гэж ярьдаг шүү дээ. Өөрийн хийсэн зүйл байхгүй байж хүний бодон бодон хэдэн өдөр нойр хоолгүй байж хийсэн бүтээлийг нь нууцаар авч өөрийн мэт хэрэглэн, өөрийн мэт аашлах нь буруу зүйл билээ. Гэхдээ бид үүнийгээ мэддэггүй, судалгаанаас авч үзвэл Монгол улсын зуу хувийн тал хувь өөрийнөө биш бусдын зүйлд өөрийн мэт ханддаг нь илэрсэн. Төдийлөн хүмүүс тоогоод байдггүй, хог шороонд хаягдсан зүйл нь хүмүүүс биднийг аврах гарц ч байж магадгүй. Монгол улсад дунджаар гурваад сая иргэн байдаг байна. Хүйсээр авч үзвэл ихэнх хувь нь эмэгтэй байдаг. Бие махбод эрүүл саруул ямар ч асуудалгүй хүмүүүс ажилгүй, амьдралгүй, орон гэргүй, хүний олж ирсэн мөнгөөр л амьдарч байна. Дэлхийн ус болгонд ийм хүмүүс маш олон байдаг эн энь нэмэгдсээр л байна. Манай хөрш улс болох хятад ард улс хамгийн их хүн ам нь байнга хөдөлмөрлөж байнга ажиллаж, байнга энэ амьдралд амьдрахын төлөө ажилладаг. Хүүхэд хөгшид нь хүртэл ажиллаж энэ Хятад ар улсад ажилгүй, гэр оронгүй, хүн гэж үгүй болоод байна. Тэгэхэд манай Монгол улс хэдэн сайдуудаас өөр зүйлгүй болоод байна. Яагаад Монгол улс хэдэн баян байна энэ яг юутай холбоотой юм бол. Хүмүүс бид гурав, дөрөв биш бидэнд баруун, зүүн гэсэн тархи л бий. Бид энэ тархиа зөв зүйлд ашиглаж чадвал бид Монгол улсаа хөгжүүлэхэд ойрхон очих болно. Хүн гэж энэ амьтан дэлхий дээр ганц л амьдрах заяатай бөгөөд тэр амьдралд аз жаргалтай, аз жаргалыг амсаж түрүү амьдарлынхаа гэсэн зорилгоор амьдраад байж болхгүй энэ амьралдаа ч мөн адил сайн сайхан амьдарч, бусдад туслаж амьдрах нь хүмүүн бидний зорилго. Бид ажлаж, хөдөлмөрлөж хөдөлмөрлөхгүй бол зүгээр залхуураад сууж байхад бидэнд зүгээр гэв гэнэт хоол хүнс, мөнгө төгрөг хүрээд ирэхгүй. Бидний сайн мэдэх дуучин, жүжигчин бүгд л хөдөлмөрлөж байж энэ энэхүү алдар өндөрлөгт хүрсэн билээ. Үүнтэй адил бид ч бусдаас үлгэр дуурайлал авч аз жаргалд хүрэхийн төлөө хичээн зүтгэж, хөдөлмөрлөж бусадтай хөл нийлүүлэн алхах нь бидний зорилго юм. Зорилгодоо хүрч чадваас Монгол улс минь бусад улс орон шиг үрийн үүрд мандан бадарч байх болно. Монгол орон минь энх тунх жаргалтай байх болтугай. СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн 10В ангийн Г.Намуундарь Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа
Сэтгэгдэл бичихАнхааруулгаУншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.Сэтгэгдэл: 0
|
Шинэ мэдээ
|