2024 оны 4-р сарын 27, Бямба гараг Зурхай   Цаг агаар

Та халуун ногоонд дуртай юу?


2019 оны 2-р сарын 18. 01:21

Хүн төрөлхтний түүхийг бичиглэж, улс үндэстнүүдийн зам мөрийг өөрчилж орхисон элсэн чихэр, кофе, цай зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн тоонд халуун ногоо зайлбаргүй багтана. Нэгэн цагт үнэт эрдэнэсээс дутуугүй үнэ цэнэтэй байсан чинжүү, шанцай, башир, задь тэргүүтэнд шунасан орон орны худалдаачин, далайчид одоогоос таван зууны тэртээ амтат ногоо ихтэй дорно зүгийг зорьжээ. Олон зүйлийн халуун ногоо дэлхийн өнцөг булан бүрт арилжаа наймаа хийдэг худалдаачдыг чинээлэг болгоод зогсохгүй хүчирхэг гүрнүүдийн суурийг тавьж, бүхэл бүтэн тивийн үүд хаалгыг европчуудад нээж, дэлхийн их хүчнүүдийн хүч нөлөөг шинэтгэсэн. Орчин цагийн соёл иргэншлийн уг үндэс халуун ногооны худалдаа дэлгэрсэн үеэс эхтэй гэж үздэг эрдэмтэн, судлаачид ч бий.

Эрт цагт буюу XV зуунаас ч өмнө халуун ногоо, хүнсний ургамал чухал бараа бүтээгдэхүүний нэг байлаа. Халуун ногоо ихтэй Азийн орнуудын худалдааны томоохон сүлжээг хянаж байсан Ойрхи Дорнод, Хойд Африкийн дамчид хамгийн чинээлэг давхаргад багтаж байсан үе ч бий. Хоол амтлахаас эхлээд гоо сайхны бүтээгдэхүүн хийх, талийгаачдын цогцсыг муутгалгүй хадгалах, мах нөөшлөх, шарх сорвийг анагаах зэрэг олон ач тустай онцгой үнэр, амттай ургамлуудын үр шимийг Ази, Африк, Арабын ертөнц хэдэн үеэрээ хүртэж иржээ. Харин худалдааны эл аварга сүлжээнд хараахан нэвтрээгүй байсан европчуудын дунд дорнын баялгийн төлөөх тэмцэл XIII зууны сүүл үеэс ширүүссэн байна. Тухайн үед нэг паунд буюу 450 грамм задь долоон тарган үхэртэй тэнцэж байсан нь алтнаас хоёр дахин үнэтэй юм.

Ихэс дээдсүүд нь хүртэл халуун ногоогоор гачигдаж эхэлсэн XIV зууны эхээр европчууд өөрсдийн гэсэн халуун ногооны худалдааны сүлжээг бий болгохоор зах хязгааргүй далайн цаад эргийг зорьжээ. Тэднээс хамгийн түрүүнд Энэтхэгт хүрэх дөт замыг нээсэн гэх Кристофер Колумб Энэтхэгийг биш, харин өнөөгийн Америкийг нээж орхисон билээ. Тэрбээр шинэ тивийн уугуул иргэдэд энэтхэгчүүд буюу индианчууд хэмээх нэр өгч боолчлол, колоничлолыг эхлүүлснээрээ түүхэнд үлдсэн.

Түүний адил халуун ногооны эрэлд гарсан Васко да Гама Африкийг тойрсон анхны хүн болсон бол мөн дорно дахинд хүрэх гэж явсан Фердинанд Магелланы ахалсан баг дэлхийг тойрсон анхны аялагчид болсон түүхтэй.

Халуун ногооны худалдаанд нэгдэх гэсэн Европын санаархал аажмаар түрэмгийлэл болж, Энэтхэг болон Зүүн өмнөд Ази дахь Европын тэргүүлэх хүчнүүдийн бодлого харгис колончлолыг эхлүүлэв. Испани, Португал зэрэг улс XVI зууны нэлээд хэсгийг башир цэцгийн ургамлын төлөөх дайн тулаан дунд өнгөрөөсөн бол англи, нидерландчууд Индонез дахь задь ихтэй арлыг эзэмшихийн төлөө олон арван жил цус урсгажээ. Задийн мод ихтэй Ран хэмээх тэрхүү жижигхэн арал XVI зууны үед дэлхийн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө байв.

Олон жилийн дайн тулаан, үймээн самууны эцэст хоёр орны таагүй харилцааг эеэр шийдвэрлэхийн тулд Английн тал Ран арлыг Нидерландын Хойд Америк дахь эзэмшил арлуудаар сольсон байдаг. Сонирхолтой нь, тэдний дунд өнөөгийн Нью-Йоркийн алдарт Манхэттен арал байлаа.

Халуун ногооны худалдаа дэлхийн газар зүй, улс төрийг өөрчлөхөөс гадна соёл, ёс заншлын асар их өөрчлөлт, хувьслыг авчирчээ. Энэтхэгийн далайг хэрсэн худалдааны замаар хоол амтлагчаас гадна дэлхийн их гурван шашин хиндү, буддизм, загалмайтны сургаал номлол түгэн дэлгэрэв. Мөн зоос мөнгөний систем, шашин номыг дагасан утга уран зохиол, гар урлал энэ л замаар өнөөгийн Зүүн өмнөд Азид тархсан байна. Малайз, Индонезид нөлөөгийн бэхжүүлэхийг зорьсон ислам болон христийн шашинтнууд XV зууны үед олон тооны номлогч, санваартнаа тус бүс нутаг руу илгээснээр халуун ногоогоор баялаг эдгээр нутаг орны уугуул иргэд энэ хоёр шашныг хоёуланг нь талархан хүлээж авчээ.

Ялангуяа Португалын эрхшээлд байсан арлууд олон соёлын “уурхай” байлаа. Халуун ногооны худалдаанаас ашиг хонжоо эрэгч Гужаратын номлогч, өмнөд Энэтхэгийн худалдаачин, Сирийн христийн номтон, Фужианы данжаад, Адений арабууд бүгд Зүүн өмнөд Азийн орнуудад өөрсдийн зан заншил, хэл соёлоо авчирсан юм.

Энэтхэг худалдаачид тус бүс нутагт уламжлалт хоол хүнсээ авчирсан нь өнөө ч Малайз, Индонезийн үндэсний хоол ундыг тодорхойлж байна. Харин португалчууд амтат халуун ногооны хариуд Энэтхэгт бидний хэлж заншсанаар уксус буюу нэгэн төрлийн цууг түгээжээ.

 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17