2024 оны 4-р сарын 26, Баасан гараг Зурхай   Цаг агаар

Өөрийгөө аз жаргалтай нэгэн болгох 10 алхам


2018 оны 2-р сарын 5. 07:40

Аз жаргалыг хүсэж байна уу? Тийм бол нэн түрүүнд өөрийгөө хамгийн шилдэг нь гэж хүлээн зөвшөөр. Өөрөөр хэлбэл энэ бол өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл гэсэн санаа юм. Ихэнх хүмүүс өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хэрнээ бусдад хүндлэгдэх гэж хичээдэг. Гэтэл өөрийгөө хүндэлж, хайрладаг хүн л эргэн тойрны хүмүүстэйгээ сайхан харилцаж, тэднээр хүндлүүлж чаддаг. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, өдөр бүр аз жаргалтай байхыг хүсвэл дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

1. Өдөр бүр өөртөө ямар нэгэн сайхан зүйлийг зориулж хий
Амьдралаас, бусдаас ямар нэг сайхан зүйл болохыг хүлээлгүй өөрөө түүнийгээ бий болго. Нэг сарын турш гэртээ орой бүр эвэнт зарлавал ямар вэ? Төрсөн өдөрт нь очиж амжаагүй найзыгаа урьж гарын хоолоороо дайл, ээждээ дуртай амттанг нь авч өгөөд бага насныхаа тухай асуу, эгч дүүтэйгээ хамт алжаал тайлах төвөөр үйлчлүүлэнгээ сэтгэлээ сэргээ. Зарим орой өрөөндөө дуу тавиад өөрөө өөртөө дурлатал сайхан бүжиглэ. Чи юу хийхийг хүсэж байна тэр бүхнээ хий. Ингэснээрээ чи өөрийгөө хайрлаж, аз жаргалтай байж чадна.

2. Өөрийгөө сонс
Өөрөөр хэлбэл дотоод дуу хоолойгоо сонсож, өөртэйгөө ярилцдаг байх хэрэгтэй. Гэхдээ гол нь өөрийгөө “муулж” болохгүй шүү. Шүүмжилсэн бодлууд олон байх тусам чи өөртөө итгэх итгэлгүй болж сэтгэлээр унана. Тиймээс аз жаргалтай байхын тулд өөрийгөө шүүмжлэх хэрэггүй. Үнэхээр тэнэг зүйл хийсэн ч, алдаа гаргасан ч уучил март, битгий өөрийгөө шийтгэ. Харин зүрх сэтгэлээ чагнаснаар чи өөрийгөө таних алхмыг хийж байгаа хэрэг юм. Өөрийгөө бүрэн таньж мэдсэн, юу чадах, юуг чадахгүйгээ мэддэг хүн амьдралын бүхий л талбарт амжилттай бас аз жаргалтай байдаг.

3. Өөрийгөө уучил
Уучлал бол аз жаргалын том хэсэг. Аз жаргалыг хүсэж байвал өөрийгөө болоод бусдыг уучилж бай. Бид алдаа гаргасан үедээ өөрийгөө бүтэлгүй, азгүй амьтан мэтээр бодож, шүүмжилдэг. Гэтэл бид чинь угаасаа л төгс төгөлдөр нэгэн биш шүү дээ. Тийм болохоор өөрийгөө алдаа гаргасан ч шүүмжлэхийн оронд харин ч эсрэгээр нь тайвшруулж, урам өгөөрэй. Яг л бусдын алдааг ойлгож, өршөөж, урамшуулдаг шигээ. Өглөө бүр толинд хараад “Би чамд хайртай. Тийм болохоор чамайг ямар ч буруу зүйл хийсэн уучилж, дэмжсээр байх болно” хэмээн хэлж байгаарай.

4. Өөрийгөө хүлээн зөвшөөр
Одоо байгаа өөрийгөө хүлээн зөвшөөрөөрэй. Хүсэхгүй байгаа зүйлийг нь түүнээс бүү шаард. Ингэснээр чи өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө хүрэх замыг илүү хялбар болгож байгаа юм. Хэрвээ чи өөрийн гэсэн бизнесийг эхлүүлсэн бол орлогоо нэмэгдүүлэх гэж стресстэх биш харин дуртай зүйлээ хийж байгаадаа сэтгэл хангалуун бай. Эцсийн эцэст мөнгө чухал уу эргэж олдохгүй цаг хугацааг инээмсэглэж өнгөрүүлэх нь чухал уу?

5. Сөрөг энергитэй хүмүүсээс өөрийгөө тусгаарла
Хийсэн бүхний чинь сайныг биш мууг нь олж хардаг, чамд хэзээ ч баярласнаа хэлж байгаагүй, амнаас нь муу мэдээ л асгарч байдаг хүмүүсээс өөрийгөө тусгаарлаарай. Ингэснээр заримдаа шалтгаангүйгээр гунигладаг чинь больж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг чинь хэн нэгэн гадны хүн бууруулахгүй. Бас хэн нэгний зовлонг сонссон ч түүнийг өөртөө битгий наагаарай. Харин түүний оронд түүнд эерэг энергийг өгч, бүхнийг сайхнаар харахад нь туслаарай. Жишээ нь нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай найз чинь “нөхөртэй болоод хэрэггүй, үнэхээр хэцүү байна” гэж зөвлөсөн ч бүх хүн тийм биш шүү дээ гэж бодон, чамайг хайрлаж, хүндэлдэг гайхалтай нөхөртэй болно гэдэгтээ итгэлтэй бай. Бүжгийн ямар ч эвсэлгүй гэж бодон хааяа найзуудтайгаа хөгжилдөж ч чаддаггүй бол “Зүгээр л би дууг нь сонсох дуртай” гэж бодоод л үдэшлэгт оч. Эсвэл гэртээ Youtube.com- оос бүжиг сураад авчих. Бүх зүйлд шийдэл бий. Хамгийн гол нь тэр шийдлийг олж харах нүд л бидэнд хэрэгтэй юм.

6. Эрүүл мэнддээ анхаараарай
Бие эрүүл байхад ухаан саруул байдаг. Эрүүл мэнддээ анхаарах нь өөрийгөө хайрлах хамгийн том алхам юм. Эрүүл байвал аз жаргал юунд ч ганхашгүй бат бөх байна. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч цэвэр агаарт алхаж, дасгал хөдөлгөөн сайн хийх нь чухал.

7. Өөртөө хамгийн сайныг нь зориул

Хувцас, үнэт эдлэл, хоол гэх мэтээс хамгийн шилдэг сайн гэснийг нь өөртөө зориул. Зовж олсон мөнгөөрөө чанаргүй бараа авч хайран мөнгө гэж халаглахын оронд чанартай хувцас хэрэглэл авч сэтгэл ханамжтай байх нь илүү их аз жаргалыг мэдрүүлнэ. Мөнгөтэй болсныхоо дараа хамгийн үнэтэй зүйлсийг авна гэж битгий найд. Харин одооноос л өөртөө сайн сайхан, үнэтэй, чанартай бүхнийг зориул. Энэ нь цаанаасаа л өөрийгөө хүндлэх сэтгэлийг чинь дэмжих болно. Нөгөө талаар сайхан хувцаслалт ч өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг шүү дээ. Өдөр болгон тодорхой хэмжээний цагийг өөртөө зориулж хувцаслалт нүүр будалтдаа анхаарч бай. Өдөр бүр үзэсгэлэнтэй бай.

8. Муу зуршилдаа баяртай гэж хэл
Аз жаргалыг чинь дундуурхан байлгадаг зүйл бол муу зуршил. Жишээлбэл өглөө их унтах, орой болсон хойно хооллох, товлосон цагаасаа үргэлж хоцрох бас бусдаас бурууг хайх, хийж байгаа зүйлдээ сэтгэлгүй хандах, өөрөөсөө харамлах гэх мэт. Эхлээд дээрх шиг бүх муу зуршлуудаасаа салах хэрэгтэй. Сэрүүлгээ 10 минутын өмнө тавиад дуугарангуут нь өндийдөг бай. Ингэснээр ажил дээрээ очдог цагаасаа 10 минутын өмнө очно эсвэл өглөөний цайгаа ууж амжина шүү дээ. Оройн хоолоо эртхэн хийж идчихээд, 30 минутыг ном уншихад зориулан, орондоо эрт ор. Өнөөдрөөс эхлээд хийж буй ажил бүртээ “Яавал илүү сайжруулж болох вэ?” гэж ханд.

9. Мэд, сур
Мэдлэгээ нэмэгдүүлэх нь өөртөө итгэх итгэлийг төрүүлээд зогсохгүй бусдаар хүндлүүлэх, магтаал сайшаал сонсох, өөрөөрөө бахархах мэдрэмжийг өгдөг. Энэ аз жаргал биш гэж үү. Англи хэлэндээ тааруухан бол интернетээс хичээл үзэж, ном уншиж, дуу цээжилж хэлээ сайжруул. Ажилаа чин сэтгэлээсээ хийж, дээд албан тушаалтан чинь байхгүй үед түүний оронд орлож чадах хэмжээний туршлага хуримтлуул. Мөн зөвхөн ажил ч гэлтгүй сонирхсон спортоороо хичээллэж бусдыгаа уриалдаг бай. Өдөр бүр бага багаар чаддаг мэддэг бүхнээ нэм. Нэг л мэдэхэд чи хүн бүхний нэвтэрхий толь болчихсон бүх хүн чамаас мэдэхгүй чадахгүйгээ асууж, хүндэлдэг болсон байх вий.

10. Инээмсэглэ
Сайхан бүхний өөдөөс инээмсэглэ. Муу муухай, шударга бусын өмнөөс ч инээмсэглэ. Бүдэрч унасан ч инээгээд босдог бай. Аз жаргал инээмсэглэлээр л илэрдэг бас ирдэг шүү дээ.

 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17