2024 оны 4-р сарын 26, Баасан гараг Зурхай   Цаг агаар

Таныг хурдан хөгшрүүлж, овортой харагдуулах муу зуршлууд


2017 оны 12-р сарын 11. 02:55

Тамхи татах – Тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэдгийг хүн болгон мэднэ. Гэсэн хэдий ч тэрхүү хорт зуршлаас салж чаддаггүй нь харамсалтай. Харин яагаад тамхи татдаг хүмүүс хөгшин харагдах хандлагатай байдаг юм бол? Учир нь тамхины хорт бодис биед нэвтэрч, хүний биеийн эс болгоноос хүчилтөрөгчийг сордог бөгөөд ингэснээр нүүрний арьс өнгө алдаж, үрчлээс тогтож эхэлдэг. 2007 оны “Journal of Dermatological Science” гэх сэтгүүлд тамхины хор уршгийг анх дэлгэрэнгүй тайлбарлаж байсан бол 2013 онд “Plastic & Re-constructive surgery” нь тамхины хор уршгийг ихэр залуус дээр туршиж үзсэн байна. Нэг нь тамхи татдаг байсан бол нөгөөх нь тамхи огт татдаггүй байсан аж. Туршилтын үр дүнд тэдний нүүрний арьсыг таван жилийн ялгаатай байсан буюу тамхи татдаг залуу ихрээсээ илүү хөгшин, овортой харагдаж байсан болохыг тодорхойлжээ.

Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх – Согтууруулах ундаа нь шээс ялгаруулах бодисыг агуулдаг учир та хэтрүүлэн хэрэглэснээр шингэний дутагдалд орох аюултай. Мэдээж шингэний дутагдалд орвол арьс хуурайшиж, үрчлээс үүсч эхэлдэг төдийгүй царай төрхөнд овор сууж эхэлдэг. Мөн архи нь бидний биед хэрэгтэй элемент болох Витамин А болон С-г устгах чадалтай учир нүүрний арьсандаа анхаардаг хүн бүр хэвийн хэмжээнээс хэтрүүлж хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Гэхдээ мэдээж таныг огтхон ч хэрэглэхгүй бай гэсэн үг биш. Тодорхой хязгаарыг өөртөө тавьснаар, хурдацтай хөгширч, овортой харагдахаас сэргийлж чадна.

Уучлахгүй байх – Таныг гомдоож сэтгэлд сэв суулгасан хүмүүсийг уучлах тийм ч амаргүй. Гэхдээ уучлахгүй байх нь таныг улам бүр хүнд асуудалд оруулах талтай. Хүнд өс санаж явах аваас биед стресс хуримтлагдаж, кортизол гэх дааврыг ялгаруулдаг байна. Кортизол нь цусны даралт болон сахарын хэмжээг ихэсгэж, цаашлаад илүүтэй жинтэй болоход хүргэнэ. Мөн стресстэй байгаа үед нь ихэнх тохиолдолд хөмсгөө зангидаж, духны хооронд үрчлээс үүсдэг. Мэдээж энэ нь таныг овортой болоод үрчлээтэй харагдуулах нь гарцаагүй. Тиймээс өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээж эрүүл мэнддээ анхаараарай.

Наранд хэт их гарах – Зөвхөн нар гэлтгүй хүйтэн сэвшээ салхи ч таны арьсыг маш ихээр хуурайшуулан, өнгө зүс алдуулдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс ч хүмүүс намар, хаврын улиралд арьсаа түлхүү арчилдаг. Өвөл, зун гэлтгүй нарны тосыг тогтмол түрхэж хэвших нь таны арьсны элдэв асуудал, хөгшрөлтөөс сэргийлэх болно. Нарны хэт ягаан туяа нь арьсыг хөгшрүүлэх процессийг түргэсгэж, цаашлаад арьсны хавдраар өвчлүүлэх магадлал өндөртэй юм.

Нойргүйдэл – Ердөө ганц өдөр унтахгүй байхад л бидний арьс өнгөө алдаж ядарсан харагддаг. Харин олон өдрийн турш нойргүй явбал бидний арьсанд ямар өөрчлөлтийг дагуулах бол гэдгийг та бодоод үзээрэй. Хүн өдөрт 8 цаг унтаж байж л хангалттай нойр авч, гүйцэт амарч чаддаг. Харин шөнө унталгүй элдэв зүйлс хийх нь хурдан хөгшрөх гол шалтгаан болж өгдөг. Арьс хангалттай амарч чадаагүйн улмаас үрчлээс бий болж, энгэсэг, будаг шингэхгүй болох талтай. Иймд та өдөр бүр хангалттай амарч, эрч хүчээ нөхөж байгаарай. Эрүүл биед саруул ухаан оршино гэгчээр эрүүл зөв амьдралын хэв маягийг баримталдаг хүн бүхэн зөв зүйтэй, амжилт бүтээл дүүрэн явдаг билээ.

Чихэрлэг юм идэх – Амттан нь таныг таргалуулаад зогсохгүй мөн хөгшрөх үйл явцыг түргэсгэх аж. Хүн бүхэн хэт их чихэр хэрэглэх нь эрүүл мэнд, гоо сайханд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мэднэ. Харин үүнийг сайн мэдэх боловч салж чадахгүй хүмүүс олон байдаг. Хэт их амттан хэрэглэх нь таргалалт бий болгож, нүүрний хэвийн төрхийг сүйтгэж орхидог гэмтэй. Зарим тохиолдолд амттан нь стресс ядаргааг тайлах эм болдог бөгөөд үүнийг тохируулан, багаар хэрэглэх нь буруудаад байх зүйлгүй.

Стресс – Хөгшрөлт түргэсэх хамгийн том шалтгаан бол стресс, бухимдал юм. Тиймээс та ажлын стресс, бухимдал зэргээс аль болох ангижирвал зохилтой. Өөрөөр хэлбэл ямар ч үед аливаа зүйлийг өөдрөгөөр харж, сэтгэж бодох ёстой гэхэд болно. Бухимдаж, зовлоо гээд энэ нь танд эргээд үрчлээс, таргалалт, батга болон ирдэг тул өрөөлөөс болж өөрийгөө золионд гаргах гэсний хэрэггүй аж. Мөн та өөрийн гэсэн урам зориг, эрч хүчийг авдаг нэгэн хоббитой болох хэрэгтэй. Энэ нь амьдралын амт, аз жаргалыг хором мөч бүрийг танд мэдрүүлэх болно.

Буруу арчилгаа –Нүүрний арьсаа эрүүл болон толигор харагдуулахыг хүсэж байгаа бол хамгийн гол нь зөв арчлах хэрэгтэй. Хүн хүний арьсны онцлог өөр тул, та өөрт тохирох арчилгааг сонгож хэрэглэх нь чухал. Ямартай ч өглөө оройдоо нүүрээ сайтар цэвэрлэж, чийгшүүлж байх хэрэгтэй. Мөн орой бүр нүүрний будгаа арилгахаа хэзээ ч мартаж болохгүй. Учир нь будгаа арилгаагүй унтах аваас тухайн будаг нь таны нүүрний нүхжилтийг таглаж улмаар агаар солилцох явцыг багасгадаг. Эрүүл болон үрчлээс багатай арьстай болохыг хүсдэг хүн болгон долоо хоног тутамд нэг удаа арьсаа гуужуулж байх нь чухал аж. Мөн бохир гараар та нүүрээ оролдохоос мөн зайлсхийгээрэй.

 

Хөдөлгөөнгүй байх – Дасгал хийхгүй удаан суух нь тухайн хүний амьдралын онцлог эсвэл ажлын онцлог байж болдог. Ямар ч төрлийн онцлог байсан та заавал өдөрт 10-25 минутыг дасгал хийхэд зориулж байгаарай. Учир нь та дасгал хийснээр цусны эргэлтээ сайжруулж улмаар нүүрний арьсанд хүчилтөрөгчийг хангалттай явуулж чадна. Хөдөлгөөнгүй байх нь таныг мөн зүрх судасны өвчтэй болгодог тул та бүх талаараа эрүүл байя гэж бодож байвал өөртөө цаг гаргаад дасгалыг та заавал хийж байгаарай.

Буруу хооллолт – Энэхүү буруу зуршлыг хүн болгон туулж байсан бөгөөд зарим нь одоо хүртэл биеэ буруу хоолоор тэтгэдэг байна. Ингэх нь таны эрүүл мэндэд бүхэлдээ хор хөнөөлтэй ч тэр дундаа бидний арьсанд шууд хамааралтай байж чаддаг. Та бэлэн хоол идэхийн оронд омега-3 тос агуулсан хоолыг сонгонр уу хэмээн зөвлөж байна. Жишээлбэл загас, авокадо, самар мөн самарны тос уг элементийг ихээр агуулдаг бөгөөд таны хоолыг ч мөн амттай болгож чаддаг. Бусад төрлийн хэрэгцээт бодис болох цинк, Витамин Ц-г жимснээс авч байгаарай.

 

 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17