2024 оны 5-р сарын 6, Даваа гараг Зурхай   Цаг агаар

50 жилийн түүхтэй телевизийн анхны өдөр


2017 оны 9-р сарын 27. 06:23

50 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ТЕЛЕВИЗИЙН АНХНЫ ӨДӨР

Өнөөдөр үзэгчдийн хүндэлдэг Үндэсний телевизийн төрсөн өдөр.

Энэ өдрөөс яг 50 жилийн өмнө, 1967 оны есдүгээр сарын 27-нд одоогийн Монголын үндэсний олон нийтийн телевиз эфирээ нээж, тогтмол нэвтрүүлэг явуулж эхэлжээ. Үндэсний телевизийн үүх түүх Монголын түүх юм. Тавин жил тасралтгүй телевизийн урлаг, сэтгүүлзүй, соён гэгээрлийн түүчээ болж ирсэн ууган телевизийн үе үеийн уран бүтээлчид, мэргэжил нэгт хүндэт сэтгүүлчдэдээ баярын мэнд хүргэж байна.

ТЕЛЕВИЗИЙН ТҮҮХИЙГ САНУУЛАХ ОН ЦАГИЙН ХУУДАС

1964.04 сар  Монгол Улсад телевиз байгуулах тухай анх Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ.

1965.10 сар БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гарч, үүн дагуу телевизийн техникийн мэргэжлээр 40 хүнийг ЗХУ-д сургажээ.

1966.03.29  Телевизийн техникийн төвийн шав тавих ёслол болов.

1966.05.16 Телевизэд ажиллах залуусын хоёрдугаар ээлж ЗХУ-ыг зорьжээ.

1967.07.11 Анхны туршилтын нэвтрүүлэг цацагдаж,  Ардын хувьсгалын 46 жилийн ойд зориулсан концертыг телевизээр дамжуулжээ.

1967.08.15 Хоёр дахь удаагийн туршилтын нэвтрүүлгийг хийв. Туршилт амжилттай болсны дараа тогтмол нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гаргасан байна. 

1967.08.15 Монголын зурагт, радиогийн нэвтрүүлгийн анхны томоохон хөтөлбөрийг редакциудын захиалгаар хийжээ. Түүнээс хойш 1967 оны дөрөвдүгээр улиралд хийх нэвтрүүлгийн сар бүрийн 1, 2, 3, 4 долоо хоногт мэдээллийн редакци 18 минут, суртал нэвтрүүлгийн редакци 30 минут, хүүхэд залуучуудын редакци 22 минут, хөгжмийн редакци 25 минут, урлаг соёлийн редакци 18 минут, кино программын редакци 2 цаг 10 минут гэх мэтээр зөвхөн цагийг нь өгч, уул цаг дээр редакциуд өөрсдөө материал олж, нэвтрүүлэг хийж байхаар тогтоосон байна.

1967.08.15  Монголын уран сайхны киноноос хамгийн анх телевизийн дэлгэцээр гарсан кино болох “Ардын элч”-ийг энэ өдөр үзэгчид хүлээн авч үзжээ.

1967.08.15 Монголын телевизийн дэлгэцнээ гарсан анхны гадаад кино “Кавказад болсон явдал” Зөвлөлтийн уран сайхны кино байжээ. Энэ өдөр уг киног эфирт гаргав.

1967.08.17 Телевизийн уран бүтээлчдийн анхны томилолт. Сэтгүүлч М.Буяндэлгэр, найруулагч Б.Санжмятав, кино зураглаач Д.Чулуун нар анхны томилолт өвөртлөн, Өвөрхангай, Баяхонгор аймагт 15 хоногийн хугацаатай ажиллажээ.

1967.08.30 Монголын зурагт, радиогийн төвийг цэрэгжүүлсэн харуултай болгох тухай Сайд нарын Зөвлөлийн 263 дугаар тогтоол гарав.

1967.09.16 Улс төрийн товчооны 193 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл радиогийн улсын хорооны бүрэлдэхүүнд Монголын зурагт радиогийн захиргааг байгуулж, өөртөө коллеги, уран сайхны зөвлөлтэй, (Улс төр, эдийн засгийн суртал нэвтрүүлгийн, мэдээллийн, хүүхэд залуучуудын, соёл урлагийн, хөгжмийн, киноны, программын) 7 редакцитай байхаар тогтоожээ.

1967.09.27

НЭВТРҮҮЛЭГ ЭХЭЛСЭН ӨДӨР

  • Энэ өдрийн 16 цаг 20 минутаас зурагт радиогийн төвөөс анхны шууд сурвалжлагыг үзүүлжээ. Хариуцлагатай редактор П.Банзрагч зохиолыг бичиж, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа, программ эрхэлсэн орлогч дарга Ч.Очирбал нар уншиж баталсан байна.

  • Шууд нэвтрүүлгийн дараа түр завсарлаж, 17 цаг 50 минутаас тогтмол нэвтрүүлэг эхэлжээ.

  • Нэвтрүүлэгч Б.Хишгээ 17:50 цагт “Монголын зурагт, радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлж байгаатай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн МРЗРУХ-ны 1 дүгээр орлогч дарга, МЗРЗ-ны ерөнхий дарга Г.Сумъяа үг хэлнэ” гэж зарласнаар Монголын зурагт, радиогийн тогтмол нэвтрүүлэг эхэлсэн түүхтэй.

  • Тогтмол нэвтрүүлгийн нээлтийг “ПТС-3” гэсэн хар цагаан дүрсийн явуулын станц дамжуулжээ.

  • Анхны эфирээ цацсанаас хойш даваа пүрэв, бямба, ням гаригт нэвтрүүлэг дамжуулдаг байв.

  • Телевиз байгуулагдахад босгосон теле цамхаг 193 метр өндөртэй.

1967.10.07 Хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг цацагдав. Нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэй байлаа. 

1967.10.07 Монголын дэлгэцнээ анх удаа дуулсан гадаадын дуучин Дин Рид байжээ.

1967.10.14 Анх удаа явуулын станцаар үйлдвэрийн газраас шууд сурвалжлага хийв.

196.01.01 Үзэгчдийн хүсэн хүлээдэг “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлгийн анхны дугаар энэ өдөр “Цэнхэр дэлгэцийн цэнгээ” хөгжөөнт үдэшлэг нэртэйгээр эфирт гарчээ.

 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17