2024 оны 4-р сарын 25, Пүрэв гараг Зурхай   Цаг агаар

Арван хоёр жил өдрийн үр

Бар:

Байшингийн суурь тавих, бурхан, гэр аравнайлах, бэр авах, хувцас эсгэх, буяны болон хатуу үйлд сайн.

Эм найруулах, амраг нөхөр бололцох, ном заалгах муу.

Туулай:

Ном заалгах, буян номын үйл, дээдэст бараалхах, үхэр хонины үйлд сайн.

Байшингийн суурь тавих, нөхөр бололцох, газрын үйл, хурим хийх, үр суулгах муу.

Луу:

Ном, буяны үйл, дээдэст бараалхах, зэтгэрийг номхотгох, шүтээн босгох, эм найруулах, хатуу үйлд сайн.

Гүүр барих, хануур төөнүүр хийх, газар малтах, оёх эсгэх муу.

Могой:

Мал гадагш гаргах, газар лусын үйл, зээл авах өр өгөхөд сайн.

Мод таслах, эм найруулах, үхэгсдийн үйл, усыг хааж бөглөх, бэр өгөх, замд гарах, худалдаа хийх, заргалдах, гашуудах муу.

Морь:

Зөвлөгөөн хийх, буян номын үйл, нөхөр бололцох, дээдэст амлалт гаргах зэрэг цагаан зүйлийн үйлд сайн.

Байшин, гэрийн үйл, хэл ам хийх, бэр авах, морь худалдах муу.

Хонь:

Бурхан тахих, хонины үйл, гэр байшин барих, ажилчин авах, хурим найр, газрын үйлд сайн.

Эм хийх, эмнэх, сахил авах муу.

Бич:

Бэр авах, мод суулгах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх сайн.

Урлах оёх үйл, бэлэг өгөх, хурал, худалдаа хийх муу.

Тахиа:

Худалдаа хийх, эм найруулах, эмнэх зэрэг тус хэрэгт үйлд сайн.

Зөвлөгөөн хийх, хурим найр хийх муу.

Нохой:

Ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан хийх үрчлэх сайн.

Бэрийн үйл, тус ашигтай үйл, нүүх хэрүүл хийх, нохой тэжээх муу.

Гахай:

Лам болох, ном заалгах, гөлөг тэжээхэд сайн.

Мод таслах, худаг шуудуу малтах, бэр өгөх авах муу.

Хулгана:

Барилгыг ашиглалтанд оруулах, худалда хийх, гэрлэх зэрэг тус хэрэгт үйл бүтээхэд сайн.

Төлгө тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэх, мэс ирлэх,архи уух муу.

Үхэр:

Мал зарах, байшингийн суурь тавих, дархны үйлд сайн.

Бэр авах, шинэ хувцас өмсөх, ном заалгах муу.

 

Эрхшээсэн мэнгэний үр

Нэг цагаан мэнгэ бууваас ариун бус бузар буртаг хийгээд үхээрийн бузраас цээрлэ. Өс хонзон, хэрүүл маргааныг тэвчиж яв. "Далха" тахиулах, "Лүмбумгарав" уншуулах, Бурханд угаал үйлдэх, сан тавиулах зэргийн аль нэгээр зас.

Хоёр хар мэнгэ бууваас шөнө орой явах хийгээд хар өнгийн эдээс болгоомжил. Гэнэт эд малын гарз гарахын нигуур буй. "Шэйрав нинбо", "Зүгдор гарнаг" зэргийн аль нэгийг уншуулбал сайн.

Гурван хөх мэнгэ бууваас дархны үйл хийгээд газар ухах, чулуу булгалах, усны үйл хийх зэргээс болгоомжил. Засал хийлгэвэл "Шэйрав нинбо", "Чогжү мүнсэл" уншуулах буюу Саца (цац) талбих зэргийн аль нэгнээр засаарай.

Дөрвөн ногоон мэнгэ бууваас ургаа мод тасдах, тариалангийн үйл үйлдэх, наадам хуримын идээ ундаа, хэрүүл тэмцэл, аливаа ариун бусаас болгоомжил. "Лүмбумгарав" уншуулах, Лусын найман аймгийг тахиулахын нэгийг хийлгэвэл засагдана.

Таван шар мэнгэ бууваас ад зэтгэр, өвчин тахалтай газраас болгоомжил. "Жамбалцанжод", "Цагаан шүхэрт" хоёрын аль нэгийг уншуулж зас.

Зургаан цагаан мэнгэ бууваас бэрийн бохир идээ хийгээд ариун бус зүйл, үхээрийн бузар болон хэрүүл тэмцлээс болгоомжил. “Ганшиг" уншуул.

Долоон улаан мэнгэ бууваас уул хаданд авирах, улаан өнгийн эд авах, хануур төөнүүр хийлгэхийг цээрлэ. Хурим найр хийгээд улайны газар явахыг хоригло. "Шэйрав нинбо", "Чогжү мүнсэл" уншуулбал цээр арилна.

Найман цагаан мэнгэ бууваас өс хонзонгийн түйтгэр, ариун бус зүйлээс болгоомжил. Хүүрийн газар явахыг цээрлэ. Тэнгэр бурхан хилэгнэж адын хорлол болж магадгүй тул тэнгэр бурхан сахиусаа тахиж шүт. Лам хувраг болвоос сахиусны ганшаг уншуул. Багшийг өргөн хүндэлвээс сайн.

Есөн улаан мэнгэ бууваас улайг цээрлэ. Хүний хуучин эд, хувцас бүү ав. Оршуулгын газар очихдоо болгоомжил. "Норжүнма" уншуулж, тэнгэр бурхныг тахь.

Өдрийн мэнгэний үр

Мэнгэ Ямар үйлд ивээлтэй сайн Ямар үйлд харш муу
Нэг цагаан Угаал үйлдэх, бурханд залбирах, лус, савдаг тахих Нялхсыг хөлд оруулах
Хоёр хар Хараал дарж, хариулга хийх Бурхан тахих, бэрийн үйл
Гурван хөх Газар лус тахих, эм найруулах Газар хөндөх, мод таслах, суваг шуудуу малтах
Дөрвөн ногоон Эм найруулах, лус тахих, өглөг өгөх, бурханд залбирах, хануур төөнүүр хийх Бэлбэснийд очих, эмэгтэй хүний үс эхлэн засах
Таван шар Ихэс дээдэст бараалхах, дуган сүм сэргээх, равнай үйлдэх, лам хувраг болох, ном номлох Газар хагалах, хурим хийх, наймаа худалдаа хийх, нохой тэжээх
Зургаан цагаан Бурханд залбирах, хишиг даллага авахуулах, нүглээ наманчилах, бэр авах, нүүдэл хийх Хир буртаг, бузарт ойртох, сэтгэл таарамжгүй хүнтэй маргалдах
Долоон улаан Бурханд залбирах Цэрэг хөдөлгөх, хиншүү хярвас тавих
Найман цагаан Бурханд залбирах, угаал үйлдэх, сан тавих, сахиус тахих, бэрийн үйл Хиншүү хярвас тавих
Есөн улаан Хишиг даллага авахуулах, өглөг өгөх Бэрийг гадагш өгөх