2024 оны 3-р сарын 19, Мягмар гараг Зурхай   Цаг агаар

Наймдугаар сарын зурхай


2021 оны 8-р сарын 5. 02:26

Наймдугаар сарын зурхайгаа хүлээн авна уу. Энэ сард ямар чухал үйл явдал тохиолдох бол?

Хонь (3/21-4/19)

Та сарын эхээр эрч хүчээр гялалзаж, зүрх сэтгэлд тань хамгийн их баяр баясгаланг авчирдаг зүйлийг хөөхөд бүрэн бэлэн байна. Наймдугаар сарын 8-нд тохиох Шинэ сар бүтээлч байдлыг илт нэмэгдүүлэх үр дүнтэй байдаг тул цоо шинэ уран бүтээлийн ажлыг эхлүүлэх төгс цаг байх болно. Хэрэв та ганц бие бол шинэ романтик харилцаа эхлүүлж, бусдын сэтгэлийг татах гайхалтай сар. Мөн үр хүүхэдтэй болохоор оролдож байсан хосуудад сайхан мэдээ дуулгаж мэдэх, үр хүүхэд төлөвлөхөд төгс тохирох үе.

Энэ сард хайр дурлал, харилцаа холбоо чухал сэдэв байх бөгөөд ялангуяа наймдугаар сарын 16-наас хойшоо. Сугар гараг таны харилцаа холбоо, хамтралыг ивээж, та хостой байхыг, бусадтай хамтрахыг ихээр хүсэж мэднэ. Энэ нь та ганцаардаад эсвэл өөртөө сэтгэл хангалуун бус байгаадаа тэгэхийг хүсээд байгаа хэрэг биш, харин өөр хүнтэй ойр дотно харилцаатай байх, хос болох нь таныг одоогийнхоос ч илүү үзэсгэлэнтэй мэдрэмж төрүүлж, таныг улам задалж, шинээр нээж өгөх болохоор тэр юм шүү. Зөн совингоо дага.

Наймдугаар сарын 22-ны Тэргэл сар таны мөрөөдлийг биелүүлэх цаг байж үнэхээр магадгүй байна! Таны сүүлийн үед хамгийн их хүсэж байсан зүйл юу вэ? Хэрэв та үнэхээр хүсэж байвал түүнийхээ төлөө зүтгээд үз. Од эрхэс таны талд байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: романс, хөгжилтэй болзоо, хүүхэд, бүтээлч байдал, хамтрал, мөрөөдөл

Үхэр (4/20-5/20)

Та энэ сард гэр бүлийн тал дээр цоо шинэ эхлэлийг тавих болно. Наймдугаар сарын 8-нд таны гэр, гэр бүлийн хүрээг Шинэ сар ивээнэ. Энэ нь танд болон танай гэр бүлийнхэнд маш сайхан, зугаатай цаг үеийг бэлгэдэж байна. Та гэр бүлийн томоохон цугларалт зохион байгуулж эсвэл хайртай хүмүүстэйгээ хамт баяр ёслолд оролцож магадгүй. Дээрээс нь энэ үйл явдлууд үнэхээр мартагдашгүй байх болно.

Хийж буй ажилдаа дуртай, хайртай байх нь үнэхээр талархууштай бэлэг юм. Наймдугаар сарын 16-наас хойш Сугар гараг таны ажлын салбарыг ивээж, та энэ үеийн хүч чадал, гайхамшгийг хүчтэй мэдрэх болно. Та хамт ажилладаг хүнтэйгээ шинэ, чухал төсөл дээр хамтран ажиллаж, тэр үедээ дотносож, нөхөрлөж магадгүй. Ганц бие бол оффисын, ажил дээрх романс эхлэхэд тун ойрхон байна.

Тэнгэрийн ван гариг наймдугаар сарын 19-нөөс эхлэн танд нөлөөлж, та илүү амгалан болж, тайвширч эхэлнэ. Хувийн амьдрал болон карьерынхаа сүүлийн үеийн өөрчлөлтөд дасан зохицох нь ч хамаагүй хялбар болж ирнэ. Наймдугаар сарын 22-ны өдөр тохиох Тэргэл сар танд ажлын тал дээр амжилт авчрах бүрэн боломжтой байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гэрийн тав тух, гэр бүлийн хөгжил цэнгээн, нүүдэл суудал, үл хөдлөх хөрөнгө, ажил, тайван байдал

Ихэр (5/21-6/20)

Наймдугаар сарын 8-нд тохиох Шинэ сарны дараагаас зүрх сэтгэлээ бусадтай нээн ярилцахад илүү хялбар болж эхэлнэ. Хүсэл тэмүүллээр дүүрэн Арслангийн орд болон таны харилцааны талбар дээр нөлөө үзүүлэх тэр сарны тусламжтайгаар та амаа нээх бүрдээ л өөрт тань хамгийн их аз жаргал авчирдаг зүйлсийг илэрхийлж, бусдад нөлөөлж чадна. Таны ярьсан бүхэн биелж магадгүй энэ хүчтэй цаг үед та хайртай хүнтэйгээ харилцаагаа дээшлүүлж, сэтгэлээ илчилж, бүр гэр бүл болж, хүүхэдтэй ч болж чадна. Маш олон боломж танд нээгдсэн байна.

Наймдугаар сарын 16-нд Сугар гарагийн нөлөө нэмэгдэж таны хайр дурлал бүтэмжтэй байж, хүүхэдтэй болох тал дээр амжилт ирэх магадлалтай. Энэ бүхний дараагаас таны хайрын амьдрал үнэхээр таатай байна. Хэрэв та үерхэж байгаа бол хамтрагчтайгаа хамт хүүхэдтэй болох шийдвэр гаргаж магадгүй. Эсвэл та ганц бие үү? Таны амьдралд шинэ хайрыг авчрах хамгийн гайхалтай боломжууд урд байна.

Наймдугаар сарын 22-нд тохиох Тэргэл сарны хувьд таны ямар нэгэн төгсөлттэй холбоотой үйл явдалд нөлөө үзүүлж мэднэ. Та курс, сургалтаа дүүргэх эсвэл бүр дипломын зэрэг авах боломжтой. Төлөвлөж байсан ажлаа ч дуусгах чадал танд байна. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: харилцаа холбоо, бичих, заах, гэрээ, сайхан харилцан яриа, романс, гэр бүл, боловсрол

Мэлхий (6/21-7/22)

Та энэ сард нэлээн мөнгөтэй байх нь дээ. Наймдугаар сарын 8-ны Шинэ сар танд орж ирж буй бэлэн мөнгөний гарцыг нэмэгдүүлж, ихэсгэх боломж олгоно. Та бүтээлч авьяас чадвараа хөгжүүлж, мөнгө олох өөр аргуудыг оролдож магадгүй юм. Тэр нь ч амжилтад хүрэх өндөр магадлалтай! Та ажиллахын төлөө амьдарч байгаа биш амьдрахын төлөө ажиллаж байвал тэр илүү зөв гэдгийг ухаарна. Та өмнө ь амрах ч завгүй зүтгэдэг байснаа ойлгоно. Наймдугаар сарын 22-ны Тэргэл сар таны урт хугацааны өр зээлд тэг тавих боломжийг олгож магадгүй юм. Оюутны зээл, зээлийн карт, эсвэл бүр байрны зээлэндээ баяртай гэж хэлэх цаг ойрхон байна.

Сугар гараг наймдугаар сарын 16-нд таны гэр, гэр бүлд нөлөөлж, танд болон танай гэр бүлд эв найртай уур амьсгалыг авчирна. Хамаатан садантайгаа өнгөрүүлсэн амар амгалан мөчүүд нь таны амьдралын тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх болно. Хайр дурлалын хувьд гэр бүлийнхэн тан; өөрийн чинь болзож буй хүнтэй төгс зохицож, хүлээн зөвшөөрөх нь. Хэрэв уулзуулж амжаагүй хэн нэгэн байгаа бол одоо л уулзуулах цаг нь! Хэрэв та хайрттайгаа хамт амьдрах тухай бодож байгаа бол одоо үүнийг хийхэд сайхан цаг үе. Харин ганц бие хүмүүсийн хувьд хамаатан садныхаараа дамжуулан танилцсан, гэр бүлтэй чинь холбоотой хүнтэй болзоонд явахыг зөвшөөрөөд үз. Та үр дүнд нь гайхаж магадгүй юм.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: бэлэн мөнгө, орлого, санхүүгийн сахилга бат, гэр бүл, амар амгалан

Арслан (7/23-8/22)

Наймдугаар сарын 8-ны Шинэ сарны нөлөөгөөр та энэ сар бүхний дээр байх шиг тийм мэдрэмж авна. Амьдрал боломжоор дүүрэн байж, та өөрийнхөө амьдралын түүхийн бүлэг бүрийн зохиолч нь, мөн тун ч дажгүй зохиолч нь гэдгээ мэднэ. Та амьдралаа бүр  сэтгэл хөдөлгөм болгомоор байна уу? Энэ бүхэн таны юу хийхийг хүсэж байгаагаас, бүтээлч, эрч хүчтэй өөрийгөө хэрхэн бусдад илэрхийлэхээс хамаарна. Хэрэв та ямар нэгэн том, өвөрмөц төлөвлөгөө боловсруулж байсан бол үүнийг хэрэгжүүлээрэй. Одоо амьдралынхаа бүх зүйлд "тийм" гэж хэлэх цаг нь.

Тэнгэрийн ван гарaг таны амьдралд маш олон гэнэтийн үйл явдлыг авчирч байсан ч одооноос таны мэргэжлийн салбарт тулгараад байсан үл ойлгогдом тэр бүх замбараагүй асуудлын учир нь олдох гэж байна. Сүүлийн үед таны карьерт гарсан бүх хурдацтай өөрчлөлтүүдийг ойлгож, мэдэрч, хариу үйлдэл үзүүлэх боломжийг танд олгоно.

Наймдугаар сарын 22-нд тохиох Тэргэл сар нь хувийн харилцаанд сэтгэл хөдлөлийн эргэлтийг авчрах болно. Энэ сарны нөлөөгөөр та хэн нэгэнгүйгээр илүү сайн амьдарч чадна гэдгээ ухаарах, эсвэл тэдэнгүйгээр амьдралаа өнгөрөөж чадахгүй юм байна гэдгээ ойлгох болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: шинэ эхлэл, тэмдэглэлт өдрүүд, карьер ойлгомжгүй болох, харилцааны өөрчлөлт, салалт

Охин (8/23-9/22)

Наймдугаар сарын 8-ны өдөр тохиох Шинэ сартай зэрэгцэж хэн нэгэнд зориулсан дурлалын романтик мэдрэмж таны зүрхний орон зайг эзэлж эхэлнэ. Гэсэн хэдий ч та үүнийгээ тэр нандин хүндээ илэрхийлэхэд хэтэрхий эмзэг, санаа зовомтгой байж магадгүй.

Таныг эрхшээгч Буд гарагийн нөлөөгөөр энэ сарын 11-30 хооронд таны толгой тархи маш сайн ажиллаж, аливааг боловсруулж чадна. Энэ бол баримтыг нарийвчлан шалгах, давуу болон сул талуудын жагсаалтыг гаргах, аливаа чухал шийдвэр гаргах хамгийн тохиромжтой үе байх болно. Та мөн энэ үед ямар ч хэлэлцээрт маш сайн оролцож чадна.

Санхүүгийн хэтийн төлөв энэ сард бас гайхалтай байх болно. Сугар гараг наймдугаар сарын 16-нд орлогын талбарт нөлөөлж, энэ нь танд чиглэсэн мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх болно. Өөртөө итгэлтэй байснаар энэ ашгийг улам нэмэгдүүлж чадна. Нэмж дурдахад энэ хугацаанд бусадтай хамтарч ажиллах нь таны санхүүгийн байдлыг сайжруулах болно. Наймдугаар сарын 22-ны Тэргэл сар нь ажлын байрны шилжилтийг авчирч магадгүй ч энэ нь танд ашигтай байх болно. Ажил мэргэжил, санхүүгийн боломжоо өөрчлөхөөс бүү ай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: нууцхан хайр, санхүүгийн дэвшил, хамтралын мөнгө, шинэ ажил, анализ хийх боломж, сэтгэн бодох чадвар

Жинлүүр (9/23-10/22)

Нийгмийн амьдралаа шинээр эхлүүлэхэд бэлэн байгаарай. Наймдугаар сарын 8-нд тохиох Шинэ сар таны нөхөрлөлийн талыг гэрэлтүүлж, таны амьдралд шинэ хүмүүсийг авчирч, өдөр хоногуудыг илүү хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх боломжтой болно. Та өөрийн байх ёстой газар, хүмүүсийг олох эсвэл зүгээр л хамт инээлдээд суухад сайхан хүмүүсийг олох боломжтой. Энэ танд маш сайхан мэдрэмж төрүүлэх болно.

Таны эрхшээгч дур булаам Сугар гараг наймдугаар сарын 16-наас таныг ивээх бөгөөд энэ нь таны хүсэж ирсэн яг тэр сайхан мөч байх болно. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, эргэн тойрныхоо хүмүүсийг та гарцаагүй гэрэлтүүлнэ. Та бусдын сэтгэлийг асар ихээр татах хүчтэй байна. Энэ нь хайр дурлалын тал дээр улам ихээр харагдана.

Энэ бүхэн үргэлжилсээр, наймдугаар сарын 22-нд тохиох Тэргэл сар танд онцгой санагдах хайр дурлалын мэдрэмжийг бэлэглэнэ. Онцгой нэгэнтэй хуваалцсан сэтгэл хөдлөлийн мэдрэмж гүн гүнзгий байна. Мөн энэ таны үр хүүхэдтэй холбоотой маш гайхалтай мэдээг дагуулна. Энэ сарын хувьд танд баяр хүргэх нь зүйтэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: найзууд, гоо үзэсгэлэн, дотоод гоо үзэсгэлэн, аз жаргал, сэтгэл татам, үр хүүхэд, бүтээлч байдал 

Хилэнц (10/23-11/21)

Та энэ сард од шиг гялалзана. Наймдугаар сарын 8-нд тохиох Шинэ сар карьерын аливаа шинэ төслийг эхлүүлэх хамгийн гайхалтай дэмжлэг болно. Энэ бол шинэ бизнес эхлүүлэх, дэвших өргөдөл гаргах эсвэл нөлөө бүхий, онцгой хүнтэй хийх чухал яриа зэрэг байна. Бүтээлч байдал, манлайллын ур чадвараа ашиглах тусам та шагнуулж, дэвших улам боломжтой болно.

Таны хайр дурлалын амьдрал энэ сард хамаагүй нам гүм байна. Хайрын гараг Сугар наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нууцлаг байдлыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хайр дурлалын хувьд халхавч дор үлдсэн мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Хайрттайгаа цагийг зугаатай өнгөрүүлж, аз жаргалтай мөчүүдийг мэдрэх нь гарцаагүй ч бас ажил төрөл, өсөлт дэвшилтэд маш их боломж бололцоо гарган, өөрийгөө дайчлах болно.

Нэмж дурдахад, гэнэтийн өөрчлөлтийн гараг болох Тэнгэрийн ван наймдугаар сарын 19-нд буцах болно.. Та болон ойр дотнын хүмүүсийн хооронд болсон эргэлт, янз бүрийн хурц ил явдлууд хэсэгхэн хугацаанд ч гэсэн намжих болно. Гэхдээ хүнд хэцүү байсан харилцааг мартан ардаа орхиж, дахин нэгдэх эсэхээ өөрөө шийдээрэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: өсөлт, шинэ карьер, бизнес эхлүүлэх, шагнал урамшуулал, гунигтай харилцаа, эмчилгээ, ганцаардал

Нум (11/22-12/21)

Та сүнслэг, оюунлаг, шинэлэг бүхнийг нээхэд бэлэн байна. Наймдугаар сарын 8-нд тохиох гоёмсог, сүнслэг Шинэ сар таны дотор адал явдал, хорвоогийн хаагуур ч хамаагүй хэрэн хэсэх мэдрэмжийг асааж, өрдөх болно. Хэрэв та амьдралдаа ямар нэгэн байдлаар өөрийгөө уяж, эсвэл бүр боомилсон мэт санагдаж байсан бол энэ бүх хүлээсийг тайлж, амьдрал бол нэг том адал явдал байх ёстой юм байна гэдгийг ойлгох болно. Одоо таны зүрх сэтгэлийг юу аз жаргалтай болгож байгаа тэр бүх зүйлийг хий. Энэ бол өсөн дэвших цорын ганц арга зам юм.

Сугар гараг наймдугаар сарын 16-нд таны нөхөрлөлийг ивээх бөгөөд таны найз нөхөдтэйгөө харилцах харилцаа илүү романтик зүйл болж хувирах магадлалтай юм. Эсвэл найзуудын чинь нэг таныг өөр хэнтэй тохирохыг шийдэж, үнэхээр тэдний хэлснээр ч болж магад. Үерхэж байгаа, хос болсон хүмүүсийн хувьд та болон таны хайрт хамтдаа олон олон зугаатай мөчийг найз нөхөд, хамт олонтойгоо цуг өнгөрүүлэх нь.

Тэнгэрийн ваны нөлөөгөөр ажил дээрх үл ойлгогдом, эмх замбараагүй байдал наймдугаар сарын 19-ний дараа бага зэрэг тайвшрах болно. Хэрэв та гэнэтийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан бол одоо л шийдэж, өөрийгөө анхаарах цаг нь юм шүү.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: өсөн дэвших, өөдрөг байдал, найз нөхөд, ажил, эрүүл мэнд

Матар (12/22-1/19)

Санхүүгийн холбогдолтой шинэ мэдээ наймдугаар сарын 8-нд Шинэ сар гарахтай зэрэгцэн ирнэ. Магадгүй хэн нэгэн танд мөнгө бэлэглэж эсвэл мөнгө олох боломж нээж өгнө. Ямар ч тохиолдолд санхүүгийн бүх зүйл ирээдүйтэй харагдаж байна.

Сугар гариг наймдугаар сарын 16-нд таныг ивээж, мэргэжлийн хувьд гайхалтай дэмжлэг үзүүлэх болно. Та даргынхаа эсвэл өөр нөлөө бүхий хүний нүдэнд өртөж, сайшаал хүртэнэ. Энэ хүн таны үнэ цэн, авьяас чадварыг тодорхой харж, боломж олгож магадгүй байна. Та албан тушаалтай холбоотойгоор цалин, нэр хүнд, шагнал хүртэл авч магад. Ямар нэгэн байдлаар та салбартаа үнэлэгдэх болно.

Хэрэв таны хайр дурлалын амьдрал сүүлийн үед хөл толгой нь мэдэгдэхгүй байдалтай байсан бол одоо л арай дээрдэнэ. Эмх замбараагүй байдлын гараг болох Тэнгэрийн ван наймдугаар сарын 19 -нд таны хайр дурлалын амьдралд нөлөө үзүүлнэ. Та хайр дурлал дээр ямар ч асуудалтай байсан ба хамаагүй түр зуур бүх зүйл намжиж, амар тайван болно. Та энэхүү хэсэг хугацааны завсарлагаанд хожим талархах болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: мөнгө, хөрөнгө оруулалт, бонус, карьер, төсөөлөөгүй хайр 

Хумх (1/20-2/18)

Таны харилцаанд цоо шинэ эхлэл ирж байгаа бөгөөд үнэхээр гайхалтай байх нь харагдаж байна. Наймдугаар сарын 8-нд Шинэ сар тохиож, таны хэн нэгэнтэй харилцах харилцаанд маш дулаахан, сайхан мэдрэмжийг төрүүлж, тухтай байлгах болно. Хэрэв романтик харилцаанд байгаа бол тэр маш гэрэл гэгээтэй байх нь. Хэрэв хайр дурлалаас илүү бизнесийн боломж харж байвал таны хамтрагч ямар гэрэл цацруулсан, мундаг хүн болохыг та харж үнэлэх болно. Хайр дурлал, бизнес аль алин дээр нь гарч ирсэн хүн танд таатай байх болно.

Наймдугаар сарын 16-нд Сугар гарагийн нөлөөгөөр зүрх сэтгэлийн асуудалд илүү өөдрөг үзэлтэй болох болно. Та хэн нэгэнд асар их итгэл хүлээлгэж байгаа бол тэр хүн тань үнэхээр итгэл дааж, та хоёр хамтдаа бүх зүйлийг хийж, харилцаагаа шат ахиулж магадгүй.

Сарын сүүлээр, наймдугаар сарын 22-ны өдөр Тэргэл сар тохиож нь хүмүүстэй харилцах харилцаа онцгой байна. Та хувь хүнийхээ хувьд ямар их өөрчлөгдөж, яаж бие дааж, өсөж хөгжсөнөө харна. Бас цаашид улам хичээж, өөрийгөө илүү бүтээх боломжтой болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хамтрал, харилцаа, бизнес, хайр, хуулийн асуудал, өсөн дэвших

Загас (2/19-3/20)

Хэрэв та эмчтэй уулзахаа хойшлуулж, эмчилгээг үл тоомсорлож байсан бол наймдугаар сарын 8-ны Шинэ сар гарсны дараа дахин төлөвлөж, заавал оч. Төлөвлөсөн ажлаа хойшлуулахгүй байх нь энэ сард маш чухал юм шүү. Мөн та ажил төрлөө яахаа мэдэхгүй, гарах өргөдлөө өгч чадахгүй, шинэ ажилд шалгуулж чадахгүй байсан бол одоо бүхнийг цэгцлэх цаг ирсэн. Од эрхэс танд дуртай ажлаа олох боломжийг өгч байна.

Наймдугаар сарын 16-нд Сугар гараг таны мөнгө төгрөгтэй холбоотой өөрчлөлтүүдийг авчирна. Яг энэ цаг үетэй зэрэгцэж санхүүгийн байдлаа дээшлүүлэх маш олон боломж байна. Энэ нь ашигтай хөрөнгө оруулалт, мөнгөн тусламж, зээлийн өргөдөл хүлээн зөвшөөрөгдөх зэрэгтэй ч холбоотой байж мэднэ.

Хэрэв та ганц бие бол наймдугаар сарын 22-ны Тэргэл сар таныг хос хайхаас илүүтэйгээр ганцаараа байх мөчийг илүү таашаан мэдрэх боломж олгоно. Зүрх сэтгэл чинь юу хүсэж байгааг хүндэтгэж, илүүд бүү шуна, дэмий үйлдэл битгий хий. Хэрэв та үерхэж байгаа бол таны харилцаа үнэхээр сайхан байх болно. Хостойгоо та алхаад л, алхаад л, ярилцаад л, ойлголцсоор байх нь ээ.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: ажил, эрүүл мэнд, эмчилгээ, ажил, хөрөнгө оруулалт, хамтрагчийн мөнгө, зээл

 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17