2024 оны 3-р сарын 19, Мягмар гараг Зурхай   Цаг агаар

"ХЭН ХАМГИЙН САЙХАН АСУУЛТ АСУУНА ТЭР ХАМГИЙН САЙХАН ХАРИУЛТ АВДАГ"


2021 оны 5-р сарын 27. 05:09

Бид бүгд цаг мөч тутам янз бүрийн үйлдэл хийж байдаг. Энэ нь мөч бүхэнд л шийдвэр гаргаж байдаг гэсэн үг юм. Харин ямар шийдвэр гаргах нь ямар асуулт өөртөө тавьснаас шууд хамаардаг.

Энэ нь бид бүхэнд болон бидний амьдралын бүхий л хүрээнд хамаатай асуудал юм. Амьдралдаа хэн байх, ямар амжилтанд хүрэх, амьдралд тохиолдох саад бэрхшээлийг хэрхэн давах, мөн түүнчлэн эрүүл байх уу үгүй юу гэдэг ч хүртэл өөрөө өөртөө зөв асуулт тавьж чадаж байгаа эсэхээс шалтгаалдаг.

Яагаад заавал "зөв асуулт" гээд байна вэ? Яагаад гэвэл бас буруу, оновчгүй, чамд эрч хүч, боломж өгөхгүй, харин ч бүр мухардал, өөртөө үл итгэх байдалд оруулдаг асуултууд байдаг учраас тэгж хэлээд байгаа юм.

Энд бас л нөгөөх бүхний эх сурвалж болсон тархины тухай яригдана. Өөрөөр хэлбэл бидний ухамсар, ухаан бодлын тухай...

Асуулт бүхэн бол тархи хэмээгч супер компьютерт өгч буй команд юм. Энд компютерээс ялгаатай нь бидний ухамсар, (ил болон далд) нь бидний үгүйсгэж буй эсвэл хүлээн зөвшөөрч буйг ялгадаггүй. Юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь та нүдээ аниад тайван суугаад өөртөө ийм асуулт тавьлаа гэж бодье. Эсвэл хэн нэгэн танд хэллээ гэж бодье. Нүдээ аниад анхаарлаа төвлөрүүл, тэгээд цэнхэр өнгөний тухай огт бодож болохгүй гэж тушаалаа. Ингэхэд эхний хэдэн минутанд бид бараг бүгдээрээ цэнхэр өнгийг л орж хардаг. Туршаад үзсэн ч болно.

Үүнийг хэлэхийн учир нь бид ямар ч асуулт өөртөө тавьсан тэр чинь л бидний ухамсарыг төвлөрүүлэх команд болон тархинд очдог. Хүссэн эс хүссэн аль ч сэдвийг тархинд өгөхөд тэр чинь л тархинд чинь хэсэгтээ эргэлдэнэ гэсэн үг. Хэр олон давтана төдий чинээ л гүн сууж хүчирхэгжинэ гэсэн үг. Учир нь тархи чинь эзэн нь уг зүйлийг хүссэн эсэхээс үл хамааран өгөгдсөн командыг л боловсруулж, түүнд төвлөрнө гэсэн үг. Тэгээд л тэр командынхаа хариуг чи авахаас өөр аргагүй болно.

За одоо асуулт руугаа орье. Шийдвэр гаргах, сонголт хийх бүртээ өөртөө тавьж буй асуултууд маань бидний цаашдын хувь тавилан, ирээдүйг өөрчилж байдаг. Асуулт гэдэг нь ийм л хүчтэй.

Зөв асуулт гэдэг маань биднийг бэрхшэлтэй хүнд байдлаас биднийг гаргаад зогсохгүй, биднийг урамшуулж, улам хүчирхэгжүүлж чаддаг. Жишээ нь: Энэ бэрхшээлд ямар сайн тал байна вэ? Энэ байдлаас хэрхэн гарах боломжтой вэ? Ийм нөхцөлд юуг өөрчлөх ёстой вэ? Яаж байдлыг ашигтайгаар эргүүлэх боломтой вэ гэх мэт.

Харин зөв бус асуулт гэдэг нь биднийг улам бухимдалд оруулах, нөхцөл байдлыг хүндрүүлэх, боломжийг хаагдуулсан асуултууд юм. Жишээ нь: Өө мэдээж би яаж чадах билээ? Би яагаад дандаа ингэдэг юм бэ? Тэр ч туслаагүй, ийм ч боломжгүй юм чинь би яаж чадах вэ?

Хэн нэгэн бизнесийн хамтрагч чинь чамайг хуурлаа гэж бодье. Тэр үед чи уурлаад -Тэр муу яаж ингэж чадаж байнаа? Надад ийм зүйл яаж хийж болдог юм бэ? гэх байх. Мэдээж энэ бол зөнгөөрөө л хүн болгон бодож болох асуултууд. Гэвч сайтар тунгааж үзвээс эдгээр асуултууд ердөө л улам уур бухимдлыг чинь дэврээхээс хэтрэхгүй. Харин ч байдлыг улам хурцатгана.

Түүний оронд, -Тэр нөхрийн гаргасан алдаанаас болж учирч болох хохирол хэр болох вэ? Яавал илүү бага хохирол хүлээх вэ? Цаашдаа яавал ийм байдлаас зайлсхийж болох вэ? Би үнэхээр иймхэн зүйлээс болж өөрийн үнэт тайван амгалан байдлаа орхих гэж үү?

Эдгээр асуултууд дээр илүү төвлөрч чадвал өөрийгөө хурцадмал байдлаас гаргаад зогсохгүй тайван байдлаа алдалгүйгээр байдлыг хяналтандаа бүрэн авах боломжийг чамд олгоно.

Мэдээж амьдрал баялаг учир олон жишээ авч болно. Эерэг байдал үүсгэх боломжтой асуултын жишээ: Би хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? Юу намайг аз жаргалтай болгодог вэ? Юу хийх нь надад таалагддаг вэ? г.м.

Хэрвээ чи өөртөө ингэж зөв асуулт тавиад сурчихвал бас бусдад сайхан асуултаар бэлэг барьж болно. Бусадтай хуваалцах нь жаргалтай амьдрахын үндэс буюу. Найздаа сайхан асуулт тавьж түүнд улам хөгжиж, амжилтанд хүрэх боломж олгож болно шүү дээ.

Эцэст нь хэлэхэд Зөв асуулт зөв амьдралын суурь, ухамсрыг зөв тийш нь чиглүүлэгч хүчирхэг хэрэгсэл юм. Тиймээс өөртөө ямар асуулт тавих вэ гэдэг дээр тун болгоомжтой байхгүй бол амжилтанд хүргэх бус, харин ч чамайг мухардуулах, стрессд оруулах чадалтай. Амжилтанд хүрсэн хүн бүхэн өөртөө боломжийг нээсэн, хүч, тэвчээр нэмсэн, өөрийгөө шинээр нээсэн тийм л асуултууд таьж байсан байдаг.

Бурхан өөрт нь хандсан бүхэнд, хүссэн хүсэл бүхэнд хариулдаг гэлцдэг.

"ХЭН ХАМГИЙН САЙХАН АСУУЛТ АСУУНА ТЭР ХАМГИЙН САЙХАН ХАРИУЛТ АВДАГ"

"ХЭРВЭЭ ЧИ АСУУЛТ АСУУСАН Л БОЛ ХАРИУЛТААС БУЛТАХ АРГАГҮЙ"

Эдгээр үг нь биднийг асуулт тавихдаа тун бодолтой няхуур байх учиртайг сануулан буй... Хүсэл бүхнийг биелүүлэгч шидтэн болсон далд ухамсартаа ямар хүсэлт асуулт илгээхээ уншигч та зөв сонгож сурвал өөрийн амьдралаа удирдаж сурах нь тэр шүү. Амжилт залуусаа.

Дахин сануулахад бид ухамсартаа ямар л команд өгнө тэрэн дээр чинь л ил далд ухамсар чинь төвлөрдөг ба түүнийгээ л чи олж хардаг, анзаардаг, өөрөөр хэлбэл түүнийгээ л чи татдаг юм шүү. Тэгэхээр боломж, эрүүл саруул байдал, сайхан нөхөрлөл, ойлголцол, амжилтыг л татацгаая.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17