2024 оны 3-р сарын 29, Баасан гараг Зурхай   Цаг агаар

Өдөр бүр унш


2021 оны 5-р сарын 7. 05:35

Та өсөн дэвжих сэтгэлгээтэй хүн мөн үү? Хүний оюуны чадамж гэдэг хязгааргүй зүйл. Бид өөрсдийнхөө бодож байгаагаас ч илүү хүчирхэг сэтгэн бодох чадвартай.

Хувь хүний хөгжил таныг хүсэл, зорилгоо биелүүлэхэд туслах хамгийн том хөшүүрэг юм. Энэхүү бичвэрээр уншигч таныг өөртөө итгэлтэйгээр зорилгодоо хүрэхэд тань туслах хувь хүний хөгжлийн хамгийн чухал ур чадвар, арга барилын талаар хуваалцах болно.


АЙДСАА ДАВАН ТУУЛАХ

Зарим хүн олны өмнө ярих, эрсдэлээс эмээх зэрэг айдастаа хүлүүлсэн байдаг. Гэвч дотроо тээсэн айдас таныг байрнаасаа хөдлөхгүй, хөгжлөөс хоцрох шалтгаан болдгийг санах нь зүйтэй. Өөрийгөө зоригжуулж, айдсаа давахад алхам алхмаар суралцаарай.

ИРЭЭДҮЙН ӨӨРТӨӨ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ

Та 5 жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ? Өөрийгөө хөгжүүлж, алхам алхмаар урагшилсаар 5 жилийн дараа та хаана, юу хийж байх бол?

Ирээдүйн өөрийгөө ямар байхыг төсөөлж захидал бич. Ингээд хэзээ энэ захиаг нээж унших он, сар өдрөө тодорхойлж тавиарай. Хамгийн чухал нь захианд буулгасан шиг өөрийгөө бүтээхийн тулд хичээх юм шүү.

ӨНГӨРСНИЙГ АРДАА ҮЛДЭЭ

Таныг өнгөрсөнтэй үргэлж уяж байдаг гунигтай дурсамж байдаг уу? Тэгвэл яг одоо өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ. Та буцаж очоод өөрчлөх боломжгүй гэдгийг ухаар. Харин одоо цагтаа төвлөр. Ингэснээр та ирээдүйг өөрчлөх боломжтой. Өнгөрсөнтэйгөө зууралдаж хайран цагаа бүү үр. Өөрийгөө уучил. Урагшаа тэмүүл.

ТУХТАЙ БҮСЭЭСЭЭ ГАРЧ, СОРИЛТУУДТАЙ НҮҮР ТУЛ

Хүн шаргуу хөдөлмөрлөж, хөлсөө урсган хичээж байж амжилтад хүрдэг. Тухтай орчиндоо байх нь хөгжлөөс хойш татаж, зогсонги байдлыг үүсгэдэг. Тухтай бүсдээ гацахгүйн тулд гаргалгаа хайгаарай. Чадахгүйгээ чадах гэж оролдох нь өөрийгөө хөгжүүлэх чухал алхам юм.

ӨРСӨЛДӨӨД ҮЗ

Өрсөлдөөн нь эерэг үр дүн дагуулах нэгэн арга зам юм. Үүнийг хэтэрхий томоор төсөөлөх хэрэггүй. Та жингээ хасах, орлогоо дээшлүүлэх зэрэг байдлаар найзтайгаа тохиролцож тодорхой хугацаанд өрсөлдөж болно. Ингээд хэн нь амлалтдаа хүрч, үр дүн үзүүлэхийг харах юм. Өрсөлдөөн үргэлжлэх хугацаанд та хоёр хоёулаа хөгжсөн байх болно. Зорилгодоо хүрэхээр хоёулаа хичээх нь ганцаараа зүтгэснээс илүү үр дүн авчирдаг.

УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ

Энэ нь яг л видео тоглоом тоглохтой адил. Тоглоомыг хэр сайн тоглохынхоо хэрээр үе ахиж, дараагийн сорилттой нүүр тулдаг шүү дээ. Ярих ур чадвараа дээшлүүлэх, бичих чадвартаа анхаарах зэрэг төлөвлөгөөг гарган, тууштай байгаарай.

ӨГЛӨӨ ЭРТ БОС

Өглөөг эрт эхлүүлэх нь тухайн өдрийн үр бүтээмжийг нэмэгдүүлэх, амьдралыг илүү амттай болгох увдистай. Эрт боссоноор бусдыг унтаж байхад өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэх боломжтой. Өглөөний нарыг харж, тархиа идэвхтэй горимд шилжүүлээрэй. Гэхдээ эрт босох нь тийм ч хялбар даваа биш. Хэрвээ та өглөө сэрэх бүрдээ эрч хүчтэй, зорилго тэмүүлэлтэй байх талаар дэлгэрүүлж англи хэл дээрх материалыг уншихыг хүсвэл ЭНД дараарай.

БУСДААС САНАЛ БОДЛЫГ НЬ СОНС

Хүн бүр сул талтай. Гэсэн хэдий ч түүнийгээ анзаардаггүй. Бусдаас санал, хүсэлт, шүүмжлэл сонсох нь танд сул талаа мэдэх, харах өнцгөө өөрчилж, өөрийгөө хөгжүүлэхэд тустай. Гэр бүлийнхэн, найзууд, ажлын хамт олон зэрэг та хэнээс ч өөрийнхөө тухай асууж, нээлттэй ярилцаж болно.

ТӨЛӨВЛӨСӨН АЖИЛДАА Л АНХААРЛАА ХАНДУУЛ

Өдрийн турш хийх ажлаа урьдчилан төлөвлөх нь таныг бүтээмжтэй байхад тусална. Ажлаа төлөвлөхгүй өглөөг эхлүүлэх нь эмх замбараагүй байдал, үр дүнгүй бүтээмжтэйгээр өдрийн төгсгөх шалтгаан болно. Төлөвлөсөн ажилдаа анхаарлаа 100 хувь хандуулах нь зорилгоосоо хазайхгүй байх үндэс юм.

БҮХНИЙГ БОЛЖ БҮТЭХГҮЙ ТАЛААС ХАРДАГ ХҮМҮҮСЭЭС ЗАЙГАА БАРЬ

“Та хамгийн их цагийг өнгөрөөж хамт байдаг 5 хүнийхээ ​​дундаж нь” гэж Жим Рон хэлсэн байдаг. Яг л үүнтэй адил бүхнийг сөргөөр хүлээж авдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэггүй. Таныг уруу татдаг биш өсөж, дэвшихэд тань тусалдаг, дэмждэг хүмүүстэй ойр байхыг хичээгээрэй.

30 ӨДРИЙН ТУРШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ СОРИЛТЫГ БИЙ БОЛГО

30 өдрийн турш үргэлжлүүлж, өөртөө шинэ дадал суулгах сорилтыг үүсгэ. Энэ сорилттой нүүр тулах нь таныг хөгжүүлэх хөшүүрэг болохоос гадна өөртөө итгэлтэй байхад тусална. 30 өдөр бол төлөвлөгөө гаргаж, түүндээ хүрэх, ажил хэрэг болгох, үр дүнгээ үзэх хангалттай хугацаа юм.

ӨӨРТӨӨ АМРАЛТ ӨГ

Та хэтэрхий их хичээгээд зүтгээд байгаа юм биш биз? Өөрийгөө хөгжүүлэхийн нэг хэсэг нь өөртөө хэзээ амралт хэрэгтэй байгааг мэдэх юм. Алх, зугаал, амар тайвныг мэдэр. Хичээнгүйлэн ажилласны хариу болох амралтыг заавал гаргаж байх хэрэгтэй.

ГАДААД ХЭЛ СУР

Та өөрийн эх хэлнээс гадна гадаад орны хэл сурах нь өөрийгөө хөгжүүлэх чухал алхам болно. Гадаад хэл сурах нь хүнээс маш олон талын ур чадварыг шаарддаг. Мөн таны харах өнцгийг өөрчилж, сэтгэх хүрээг тэлэхэд тустай.

ӨДӨР БҮР УНШ

Ном бол оюуныг тэтгэгч эх ундарга билээ. Хэдий хэмжээний их зүйл уншиж, судална төдий хэмжээний мэдлэг, мэдээлэл олж авна. Хэрвээ та өдөр бүр ном уншдаг бол тархиа мэдлэгээр тогтмол “хооллодог” нэгэн ажээ. Хувь хүний хөгжлийн талаарх сонирхолтой 5 номтой ЭНД дарж танилцаарай.

ЮУНД СОНИРХОЛТОЙГОО МЭД

Өөрийн чаддаг зүйлээс өөрөөр чаддаггүй шинэ сонирхолтой зүйлсийг нээ. Дуулах, бүжиглэх, шүлэг бичих, хоол хийх, спортоор хичээллэх гэх мэт юу ч таны сонирхлыг татаж болно. Зоригтойгоор оролдоод үз.

СУРГАЛТАД ХАМРАГД

Өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд үр дүнтэй олон сургалт бий. Энэ нь заавал урт хугацааных байх шаардлагагүй. Богино хугацааны бөгөөд танд өгөөжөө өгөх сургалтыг судалж олоорой. ЭНД дарж цагийг хэрхэн зөв ашиглаж мэдлэгийг богино хугацаанд үр дүнтэйгээр олж авах талаарх 30 минутын үнэгүй сургалтад хамрагдах боломжтой.

УРАМ ЗОРИГ ӨГӨХҮЙЦ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭЭРЭЙ

Таныг хүрээлэн буй орчин танд нөлөөлж байдаг. Тиймээс өөртөө таатай, тав тухтай орчныг бүрдүүлэх нь чухал. Хуучинсаг хэв маягаа өөрчилж, зорилгыг тань сануулах зүйлсээр өрөөгөө чимээрэй.

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛТЭЙ ХОЛБООТОЙ ӨДӨРТ НЭГ НИЙТЛЭЛ УНШ

Өөртөө зорилгоо сануулахын тулд өдөрт хувь хүний хөгжлийн тухай дор хаяж нэг нийтлэл уншихыг дадал болгоорой. Энэ тухай нийтлэлүүд интернет орчинд олон бий. Түүнчлэн хувь хүний хөгжлийн тухай судалсан судлаачдын ном ч үй олон байгаа. ЭНД дарж англи хэлээр бичсэн блогуудтай танилцах боломжтой.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17