Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна2021 оны 2-р сарын 23. 01:52
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна. 2021 оны 02 дугаар сарын 24-нөөс 02 дугаар сарын 28-ныг 24-нд Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз голын сав газраар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа
Сэтгэгдэл бичихАнхааруулгаУншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.Сэтгэгдэл: 0
|
Шинэ мэдээ
|