2024 оны 4-р сарын 18, Пүрэв гараг Зурхай   Цаг агаар

Анхаарал төвлөрөлтөө хэрхэн сайжруулах вэ?


2020 оны 10-р сарын 18. 06:23

Харвардын их сургуулиас хийсэн нэгэн судалгаагаар насанд хүрсэн хүн ямар нэгэн зүйл хийх хугацааныхаа 47 хувьд нь өөр зүйлийн талаар боддог гэдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл бид ямар нэгэн зүйл хийхдээ тал хугацаанд нь хийж буй зүйлийнхээ талаар, үлдсэн хугацаанд нь тэс өөр зүйлийн талаар боддог байна. 

Гэхдээ та санаа бүү зов. Тархи өөрийг нь сатааруулж буй зүйлсийг үл тоож сурах чадамжтай байдаг тул анхаарал төвлөрөлтийг хөгжүүлэх боломжтой гэсэн үг. Тиймээс анхаарал тань амархан сарничихдаг бол дараах аргуудыг туршаад үзээрэй. 

1. САТААРУУЛЖ БУЙ ЗҮЙЛСЭЭС ХОЛД

Бид энэ жилийн ихэнх хугацааг хөл хорионд өнгөрүүлсэн. Ийнхүү гэрээсээ ажиллаж хичээллэх шаардлагатай болсонтой холбоотойгоор юу анхаарлыг маань хамгийн их сатааруулж байсныг судалжээ. Судалгааны үр дүнд олон нийтийн сүлжээ анхаарал сарниулах голлох шалтгаан болсон бол удаах шалтгаан нь бага насны хүүхэд байв. 

Гэхдээ олон нийтийн сүлжээ бол хялбархан шийдвэрлэх боломжтой асуудал билээ. Өөрөөр хэлбэл та олон нийтийн сүлжээнээс ирж буй мэдээлэл, сурталчилгаа, и-мэйл, зурвас зэрэг мэдэгдлүүдийг унтраачихад л болно. Тийм ээ, зүгээр л мэдэгдлүүдээ унтраачих. 

Харин бага насны хүүхдийн хувьд дээрх асуудлыг шийдсэн шиг хялбар аргаар шийдэх боломжгүй ч бас бүр шийдвэрлэх боломжгүй асуудал биш юм. Та бага насны хүүхэдтэй маш тодорхой дүрэм баримтлахад л болно. Жишээлбэл та өөртөө байдаг хамгийн хачирхалтай загвартай малгайг "ажлын малгай" гэж нэрлээрэй. Ингээд ажил, хичээлээ хийхдээ ажлын малгайгаа өмсөөд, завтай үедээ малгайгаа тайлахад хүүхэд аяандаа таныг ямар үед завгүй, ямар үед завтай байгааг ойлгож эхэлнэ. Хүүхэд бидний бодож байгаагаас ч ухаантай "хүмүүс" шүү. 

2. ЦАГИЙН ХУВААРИА ЯГ ТАГ БАРЬ

Үр бүтээмжтэй ажиллахад тогтсон цагийн хуваарь баримтлах хэрэгтэй гэдгийг та хаа нэгтээгээс сонсож л байсан байх. Гэхдээ цагийн хуваарь гаргахдаа сайтар тооцолж, амьдралтай ойр байдлаар зохиогоорой. Өөрөөр хэлбэл ажил, хичээлээ хийж эхлэх болон дуусах цаг, тэдгээрийн хооронд авах амралтын цагууд хүртэл нарийн тодорхой байх хэрэгтэй.

Ихэнх хүмүүс хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахдаа хаа хамаагүй зүйлс биччихдэг. Ингээд өдрийн төгсгөлд жагсаалтад багтаасан ажлуудаа бүгдийг нь дуусгаж чадалгүйгээр дараагийн өдрийн жагсаалт руу шилжүүлчихнэ. Тиймээс ороо хураах, нүүрээ будах зэрэг цаасан дээр бичээгүй байсан ч хийчихдэг зүйлсийг огт бичихгүйгээр чухал ажлуудаа л тэмдэглээрэй. 

3. НЭМЭЛТ АРГУУД

 

Олон нийтийн сүлжээ: Шинээр и-мэйл ирэх бүрийг цаг тухайд нь уншиж анхаарлаа сарниулах хэрэггүй. Мэдэгдэл бол анхаарал сарниулах хамгийн том хүчин зүйл шүү дээ. Тиймээс өдрийн тодорхой үеүдэд л мэдэгдлүүдээ шалгахаар цаг товлоорой. Жишээлбэл өглөө 09:00, 11:00, 14:00, 16:00, 18:00 цагуудад л и-мэйлээ шалгана гэх мэт. 

Ганцаараа өнгөрүүлэх хугацаа: Хичээлээс давтлагын хооронд, уулзалтаас уулзалтын хооронд өнгөрөх өдрүүдэд тухтай суугаад шинэ санаа гаргах, аливаа зүйлийг эргэцүүлэх хэцүү. Тиймээс өөртөө цаг гаргаж хэвшээрэй. Энэ үедээ утасныхаа "Do Not Disturb" тохиргоог идэвхжүүлчихвэл утсанд тань төрөл бүрийн дуудлага, мэдэгдэл ирж, анхаарлыг тань сатааруулахгүй амар шүү. 

Амралтын цаг: Чамгүй удаан хугацааны туршид анхаарлаа төвлөрүүлээд ажил хичээлээ хийсэн бол багахан цаг гаргаад амраарай. Амралтын цагаараа гадаа гарч алхаж, сунгалт хийж, найзуудтайгаа ярьж, өдрийн хоолоо идэж болох юм. Стресс менежментийн олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд тодорхой хугацаанд анхаарлаа төвлөрүүлсний дараа богино хугацаанд амралт авах нь зайлшгүй шаардлагатай талаар дурдсан байдаг. 

Дасгал хий: Дасгал хийх нь анхаарал төвлөрөлт, ой тогтоолт болон үр бүтээмжтэй байдлыг нэмэгдүүлэх шалгарсан арга билээ. Их Британид хийгдсэн бас нэгэн судалгаагаар хүмүүс дасгал хийсэн өдрөө дасгал хийгээгүй өдрөөс 21 хувиар өндөр анхаарал төвлөрөлттэй, 41 хувиар өндөр үр бүтээмжтэй ажилласныг тогтоожээ. 

Өөрийгөө ажигла: Анхаарал сарних хамгийн гол шалтгаан бол уур бухимдал, айдас, ганцаардал зэрэг сэтгэл санааны тогтворгүй байдлууд юм. Хэрэв ганцаардсан мэдрэмж төрж байвал чөлөөт цагаараа гэр бүл болон найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүл. Амьдрал чинь уйтгартай санагдаж байвал шинэ хобби ол. Айдас төрж байвал элдэв төрлийн мэдээ үзэх цагаа хязгаарлаарай. Эдгээр асуудлуудыг шийдвэрлээгүй цагт ажлаа хэчнээн нарийн төлөвлөөд ч үр бүтээмж сайтай байхгүй болов уу. 

Мөн таны анхаарал амархан сарничихдаг бол бясалгал хийж үзэхийг зөвлөж байна. Бясалгаж сурснаар яг одоодоо төвлөрч, өөрийгөө хянаж, удирдаж сурах давуу талтай билээ. 

Эх сурвалж:Yolo.mn

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17