2024 оны 4-р сарын 19, Баасан гараг Зурхай   Цаг агаар

Аз жаргалын даавраа хэрхэн ялгаруулах вэ?


2020 оны 9-р сарын 17. 05:47

Аз жаргалтай мэдрэмжийг төрүүлэхэд эндорфин, дофамин, окситоцин болон серотонин гэх дааврууд танд туслана. Энэ нь цусанд орж  таныг илүү аз жаргалтай болгодог юм. Аз жаргалын даавар ихээр ялгарах үед бид бүх зүйлийг хиймээр санагдаж, юу ч хийхэд бэлэн болсон байдаг.  Ингээд танд аз жаргалын дааврыг хэрхэн ихээр ялгаруулах талаар мэдээллийг танд хүргэе.

1. Дофамин –Сэдээлтийн даавар
Дофамин нь талархал, сэдээлтийн дааврыг хариуцдаг.  Энэ дааврын ачаар бид аливаа зүйлийг сурах хүсэл эрмэлзэлтэй болдог.  Ямар нэг зүйлийг хийхийг хүсэх үед энэхүү даавар ихээр ялгарч, тархинд мэдээлэл очино. Ингээд бид өөрийн хүссэн зүйлийг хийх хүсэл эрмэлзэлтэй болдог юм.

Дофамин дааврын хэмжээг дараах аргаар нэмэгдүүлж болно.

Хамгийн хялбар арга бол амттай зүйл идэх. Ялангуяа тирозиномоор баялаг бяслаг, самар, мах, загас, шош гэх мэт зүйлийг идвэл илүү ихээр ялгарах болно.
Бас нэгэн хялбар арга бол кофе агуулсан зүйл уух.  Гэхдээ үргэлж уух хэрэггүй. Кофе нь уг дааврын ялгаралыг нэмэгдүүлэхгүй ч даавар ялгарах мэдрэхүйг сэдээж өгдөг юм.
Жижиг зорилго тавиад, зорьсондоо хүрснийхээ дараа өөрийгөө бодит зүйлээр баярлуулаарай. Энэ тохиолдолд дофамин их хэмжээгээр ялгарах болно.
Бясалгал хий.  Бясалгал хийсний дараа бие организм амарч юу ч хиймээргүй санагддаг. Харин энэ үед дофамин даавар их хэмжээгээр ялгарч та дахин эрч хүчээр цэнэглэгдэх болно.
Дофамин –Сэдээлтийн даавар

2. Окситоцин – хайрын даавар
Окситоцин дааврын хэмжээ хэдий чинээ их байна төдий чинээ бид гэр бүл, найз нөхөд, ойр дотныхондоо  эелдэг ханддаг.  Үүнээс гадна бид айхаа больж, бусадтай сээтэн хаях хүсэлгүй болдог. Окситоцины хэмжээ их байх үед бид таны хайртай хүн танд гар хүрэх, тэврэх үед жижигхэн хорхой биеэр гүйх мэт болдог юм.

Окситоциныг дараах арга замаар нэмэгдүүлж болно.

Хамгийн хялбар арга бол хайртай хүнтэйгээ дотно харьцах. Гарыг нь барих, тэврэх эсвэл зүгээр л ямар нэгэн таатай зүйлийн талаар ярилцахад л хангалттай.
Гэрийн тэжээвэр амьтантай болж түүнд анхаарал хандуулах.  Амьд биетэд анхаарал хандуулах нь окситоцины бодит эх үүсвэр юм. Хэрвээ та гэртээ гэрийн тэжээвэр амьтан тэжээх боломжгүй байгаа бол тасалгааны ургамал авахад л хангалттай.  Ургасан цэцэг биш харин өөрөө үрийг нь суулгаад ургуулвал окситоцин бүр ихээр ялгарах болно.
Гэр бүлтэй, урт хугацааны туршид хэн нэгэнтэй болзож буй хүмүүсийн хувьд окситоцин их хэмжээгээр ялгардаг болохыг эрдэмтэд нотлосон байна. Богино хугацааны харилцаанд энэхүү даавар ялгардаг хэдий ч маш багаар ялгардаг аж.
Зөөлөн массаж хийлгэ. Зөөлөн иллэг нь бага нас, ээжтэй холбогдох мэдрэмжийг төрүүлдэг учир хайр халамжийг илүү ихээр мэдэрч хайрын дааврыг ихээр ялгаруулна.
Окситоцин – хайрын даавар

3. Серотонин- стрессийн эсрэг даавар
Өөртөө итгэх итгэл, ямарваа нэгэн зүйлийг хийх гэсэн хүсэл их хэмжээгээр төрж байвал таны серотонин даавар хангалттай хэмжээнд байгаа бололтой. Судалгаанаас харахад таны нийгэмд эзлэх байр суурь серотонин даавартай холбоотой болох нь батлагдсан байна. Хэдий чинээ стрессийн эсрэг даавар ихтэй байна төдий чинээ таны нийгэмд эзлэх байр суурь өндөр байх болно.

Серотонин дааврыг нэмэгдүүлэх арга:

Битгий бөгтий. Бөгтийх үед серотонин даавар багасаж та өөртөө итгэх итгэлгүй болно.
Хулуу, хатуу бяслаг, чанасан өндөг, ээдэм зэргийг идээрэй.Эдгээр бүтээгдэхүүнүүдэд триптофан хэмээх бодис агуулагдсан байдаг бөгөөд энэ нь серотонин ялгаруулдаг. Үүнээс гадна В амин дэм ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.
Сайн унтаж амрах хэрэгтэй.
Чихэрлэг зүйл бага ид. Хэрвээ та чихэрлэг зүйл их идмээр санагдаж байвал энэ нь серотонин дааврын түвшин бага байгаагийн илрэл юм.  Харин үүний оронд хүнд нүүрстөрөгчөөр баялаг хүнсний ногоо, жимс, төрөл бүрийн кашийг идэх хэрэгтэй.
Серотонин- стрессийн эсрэг даавар

4. Эндорфин - аз жаргалын даавар
Эндорфин нь өвчин намдааж, хэцүү нөхцөл байдлаас хялбархан гарахад тусалдаг. Зэрлэг байгальд бол амьтдын хувьд эндорфин нь аюултай нөхцөл байдлын үед ялгардаг. Жишээлбэл: Шархадсан амьтан эндорфины тусламжтайгаар өвчин мэдрэхгүй хэсэг хугацааны туршид зугатаж чадна.  Азаар хүн төрөлхтөн энэ төрлийн өвчнийг мэдрэхгүй нь таатай юм.

Эндорфин дааврын түвшнийг дараах аргаар нэмэгдүүлж болно.

Идэвхитэй амралтыг илүүд үзсэн нь дээр. Үүнд: спортоор хичээллэх, алхах гэх мэт. Энэхүү даавар нь цусанд орж байгаа нь мэдрэгдэх нь яг л “хоёрдахь амьсгал”-ыг мэдэрч байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Инээх, дуу сонсох үед бага хэмжээний эндорфин ялгардаг.
Чили чинжүүг хэлнийхээ үзүүр дээр тавиад хэсэг хугацааны дараа эндорфин даавар ялгарна.
Бас нэгэн арга нь зүү эмчилгээ хийлгэх явдал юм.  Зүү эмчилгээ хийх үед эндорфин нь инээсний дараа эндорфин даавар ялгарч байгаа мэтээр адилхан үйлчилдэг.
Эндорфин - аз жаргалын даавар

5. Д амин дэм
Д амин дэмийн дутагдлын үед бусад төрлийн даавар ялгарахад төвөгтэй болдог. Үүнээс гадна Д амин дэм нь серотонины эх үүсвэр болдог бөгөөд Д амин дэм хангалттай хэрэглэдэг хүмүүс стресстэх нь бага байдаг.

Д амин дэмийг нэмэгдүүлэх шилдэг хоёр арга бий.

Нартай газар байх
Д амин дэм агуулсан витамин хэрэглэх
Хэрвээ та хоёрдахь аргыг сонгосон бол Д амин дэмийн шинжилгээ өгч, эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Өөрийн бие организмыг төгс мэдэх нь аз жаргалтай болоход тустай.

 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17