2024 оны 4-р сарын 20, Бямба гараг Зурхай   Цаг агаар

Ном уншвал таны ухаан тэлж, аз жаргал нэмэгдэнэ


2020 оны 8-р сарын 14. 03:28

Бид жил болгон өөрсдөдөө "энэ жил ... ном уншина" гэсэн томоохон зорилгыг тавьдаг ч зорилго маань биеллээ олсон тохиолдол тун ховор. Угаасаа ч тогтмол ном унших дадалтай болно гэдэг тийм ч амар зүйл биш л дээ. Гэхдээ энэ дадал зуршлыг суулгах бүрэн боломжтой тул дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй. 

1. ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ

Таны хувьд ном унших яагаад чухал байна вэ? Та өөрийгөө хөгжүүлэхийн тулд уу аль эсвэл баяр баясгалантай болохын тулд уу? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуусны дараа яагаад ном унших ёстой шалтгаануудаа жагсаан бичээрэй. 

“Унших зуршил тодорхой байх тусам ном унших нь таны нэг хэсэг болж хувирах болно”

– Ник Вигнэлл (Nick Wignall)

Өөрийгөө хөгжүүлэх, тодорхой ур чадвараа сайжруулахын тулд ном уншдаг хүмүүс байхад шинэ, содон мэдээ, мэдээлэл олж авахын тулд уншдаг хүмүүс ч байна. Тиймээс зорилгоо тодорхойлсны дараа өөрт тохирсон номоо аваарай. 

2. ЖАГСААЛТ ГАРГАХ

Та энэ жил ямар ном уншихыг хүсэж байна вэ? Уншихыг хүссэн номуудынхаа жагсаалтыг гаргаад биччихвэл ном унших хүсэл илүү их төрөхөөс гадна энэхүү үйл явц маш эмх цэгцтэйгээр явагдах болно. Мөн номын дэлгүүрт худалдаалагдаж буй хэдэн зуун мянган номыг бүгдийг нь унших боломжгүй учир өөрийн гэсэн жагсаалт гаргах нь хамгийн тохиромжтой арга юм. 

Хөл хорио тогтоосон энэ үед жагсаалтаа гаргахын тулд заавал өөрийн биеэр номын дэлгүүрүүдээр хэсэж судалгаа хийх шаардлагагүй. Гэртээ сууж байгаад номын дэлгүүрүүдийн сайт руу хандан хайлтын системийн тусламжтайгаар өөрийн сонирхолд нийцэх номнуудыг тэмдэглэн аваарай. 

“Тархи цэнэглэгч номын клуб”, “The book cafe of Mongolia” зэрэг Фэйсбүүк бүлгүүдэд нэгдсэнээр бусдын номын тэмдэглэлээс уншиж сонирхох боломжтой. 

3. "ҮНЭХЭЭР" УНШИХ НОМОО Л СОНГО

Хүн амьдралдаа бүх номыг уншиж үнэ цэнтэй цагаа үрэх шаардлага огт байхгүй. Зарим номыг суурин дээр нь уншаад л дуусгадаг бол заримыг нь дөнгөж эхлүүлчихээд цааш нь хэзээ ч уншмааргүй санагддаг. 

Тиймээс нэгэнт л цаг гаргаж байгаа учраас өөрт таалагдсан, өөрт хэрэгтэй номоо л уншаарай. Ном унших нь зурагтаар кино, нэвтрүүлэг үзэхтэй л адил. Бид шинээр гарч буй нэвтрүүлгийн эхний хэсгийг нь үзээд л өөрт таалагдаж байгаа эсэх, цаашид үзэх эсэхээ шийддэг шүү дээ. Ном ч бас үүнтэй адил. 

4. ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОХ

Та өдрийн хэдийд ном уншихад хамгийн сайн төвлөрч чаддаг вэ? Босдог цагаасаа арай эрт сэрж кофе уунгаа ном унших дуртай хүмүүс бий. Аль эсвэл унтахаасаа өмнө утсаа оролдож зурагт үзэхийн оронд ном уншдаг хүмүүс ч байдаг. 

Ингээд өөрийн "таатай" цагаа олсон бол өдөр бүр уншиж дадахад анхаараарай. Ингэхийн тулд амьдралынхаа хэвшилд хэд хэдэн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. 

  • Юун түрүүнд номуудаа ангилаарай. Зарим номыг утас, таблетдаа суулгаж, заримыг нь аудио хэлбэрээр сонсож, заримыг нь хэвлэмэл чигээр нь уншаарай. 
  • Гэрийнхээ өнцөг булан бүрд ном байрлуулаарай. Ингэснээр хэдийд ч ном унших таатай орчин бүрддэг. Мөн заавал нэг номоо уншиж дууссаныхаа дараа дараачийн номоо эхлүүл гэсэн дүрэм байхгүй учраас сонирхсон хэд хэдэн номоо зэрэг эхлүүлж болно. 

Долларын тэрбумтан Чарли Мангер (Charlie Munger) “Миний амьдралд юу ч уншдаггүй хэрнээ ухаантай хүн тааралдаж байсангүй. Варрен Буффет (Warren Buffet) бид хоёрыг хэр их ном уншдагийг мэдээд та нар лав гайхах биз. Хүүхдүүд маань миний хөлд ном наалдаастай явдаг гэж боддог” гэж хэлж байсан удаатай билээ. 

Тиймээс та карьераа ахиулж, мөнгө олж, илүү сайхан амьдрахыг хүсвэл унших чадвараа заавал хөгжүүлэх хэрэгтэй юм шүү. 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17