2024 оны 4-р сарын 25, Пүрэв гараг Зурхай   Цаг агаар

Зүүд бидэнд урьдчилан болох зүйлийн дохиог өгдөг


2019 оны 11-р сарын 24. 02:03

Орчин үеийн ихэнх хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийн холбоог үл тоон, зүүдийг үл ойшоож байна. Азаар байдал сайнаар өөрчлөгдөж, хүмүүс өөрийн “Би”-г ойлгоход тус болох зүүдийг анзаарч эхлээд байна. Ухаарсан, сэрж мэдрээгүй зүйлүүд, өдөр тутмын үзэгдлүүд далд ухамсрын гүн дэх мэргэн ухаантай холилдон зүүдэнд үзэгддэг нь их сонирхолтой.

ЗҮҮД БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ МАРТАГДСАН ХЭЛ ЮМ

Зүүдэнд үзэгдэх элдэв хачин дүрс, нууцлагдмал утга илэрхийлэх ёгтлол зэргийг тайлж сурах хэрэгтэй. Зүүд бидний зөв буруу, хаана яваа, дотоод зөрчил, сэтгэлийн таагүй байдлын шалтгааныг хэлж өгдөг. Мөн хүмүүст хувь заяагаа хэрхэн дагах, бидэнд мэдэгдээгүй эрч хүчээ хэрхэн ашиглахыг зааж өгдөг.

Дунджаар бид шөнөдөө 5-7 удаа зүүдэлдэг. Зарим хүн бүх зүүдээ санаж байхад зарим хүмүүс би бараг зүүдэлдэггүй гэх нь бий. Үнэндээ санах санахгүйгээс хамаарахгүйгээр хүн бүр шөнө бүр зүүдэлдэг. Зүүдлэх үед “нүдний хурдан хөдөлгөөн” ажиглагддаг. Үүнийг бүртгэх замаар физиологчид хүмүүс ямар давтамжтай зүүдэлдгийг тогтоожээ.

Нярай хүүхэд унтах хугацааныхаа хагасыг зүүдэлж өнгөрөөдөг бол дутуу төрсөн хүүхэд 70 хувьд нь зүүдэлдэг гэнэ. Урьд өдөр нь идэвхитэй, шинэ үйл явдал болсон, дарамт шахалт ихтэй байсан бол бид шөнө илүү их зүүдэлнэ. Зүүд амьдралын өөрчлөлт хэмнэлд дасан зохицоход хүмүүст тусалдаг.

ЗҮҮДЭЭ ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ

1. Унтахын өмнө “Унтаад би зүүдэлнэ, зүүдээ би санах болно” гэдгийг өөртөө хорин удаа давтан хэлээрэй. Тэр бүү хэл, та юу зүүдлэх, ямар чиглэлд аялах зэргийг төсөөлж болох юм. Зүүд өөрийнхөө л хөтөлбөрөөр зүүдлэгдэнэ. Хүн тухайн моментод юу ойлгохыг хүсч байгааг организм илүү сайн мэдэж байдаг.

2. Орны толгойн ойролцоо цаас харандаа бэлдээрэй. Энэ хэрэг болохоосоо гадна бэлгэдэл болно. Зүүднийхээ утга учрыг олох хүсэлтэй байгаагаа үүгээр илэрхийлнэ. Таны зүүдэндээ хэрхэн хандахаас түүний танд хандах хандлага хамаарна. Зүүдээ ойлгохыг хичээхээс өмнө түүнийг хүлээн зөвшөөрч, хүндлэх хэрэгтэй. Тэгвэл илүү их зүүдлэх болно.

3. Сэрээд, ухамсар аажим сэргэж байх үед орноосоо ухасхийн босож болохгүй. Нойрмог байх энэ завсрын үе бол маш их ач холбогдолтой. Энэ бол хоёр ертөнцийн зааг болой. Магадгүй зүүд арай дуусаагүй байж болох юм. Хэрвээ тийм бол түүнийг анч нохой мэт шиншин мөрдөж, өөдөс ч үлдээлгүй сэргээхийг хичээ. Санаандаа зүүдээ эхнээс нь эхлэн хэд хэдэн удаа “тавь”, шинэ деталиуд нэмэгдсээр бүх зүүдээ санах болно. Одоо босоод зүүдээ бичихдээ санаанд урсан орж ирсэн хэсэг үзэгдлийг нэмээрэй. Зүүдээ бичиж дуусаад түүнд тайлал хийж болно. Эсвэл тайлал хийхээ хойшлуулсан ч болно.

ЗҮҮДНИЙ ТАЙЛАЛ

Зүүдний тайлал хийхэд баясан хэрэгт дурлах бус гүнзгий сонирхол гол үүрэгтэй. Та өөрийгөө эртний иргэншлийн ул мөрийг ухаж гаргасан археологичтой дүйцүүлэн бод доо. Гаргаж ирсэн тэр олдвор чинь юу байж таарах вэ. Ойлгомжгүй мэт боловч удахгүй тодорхой болно. Зарим зүүд утга учиргүй, таны мэдэхгүй харь хэл дээрх илгээлт мэт байвч үнэхээр нууцыг тайлахыг хүсч, зарим нэг түлхүүрийг олвол тэр таны өмнө шинэ ертөнцийг нээх болно.

Зүүдээр ирсэн илгээлтэд ихэвчлэн бэлгэдэл /символ/, ёгтлол ашиглагдана. Бэлгэдэл үгийн зөнг агуулдаг тул тэр талаар бодох хэрэгтэй. Зүүдний хэлний хандлага нь хэл шинжлэл гэхээсээ илүү яруу найраг, урлаг талдаа гэж ойлгох хэрэгтэй. Зүүдэнд бэлгэдэл ашиглагддаг нь хэл үүсэхээс өмнө зүүд байсан гэдгийг батална гэсэн сонирхолтой таамаглал байдаг.

Зүүд бол далд ухамсраас танд өгч буй таны дотоод ертөнцийн мэдээлэл бүхий илгээлт юм. Ямар нэг юм хийхийг хүсч байгаа, мухардлаас гарахаар оролдож байгаа, мухардалд орсон гэх мэт ямар нэг хүнтэй зүүд холбоотой байдаг. Зүүдлэх хугацааны 95 хувьд үзэгдэх хүмүүс, мангас, шулмас бодит амьдралын тодорхой төлөвийг харуулж байдаг. Зүүдний тайлал хийхээсээ өмнө эдгээр нь та өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа таны дүр мэт гардаг боловч зүүдэнд илэрхий үзэгдсэн таны хүүхдүүд, ажлынхан, хамаатан саданг энд оруулахгүй.

Жишээ авч үзье. Таны хүүхдүүдийг хулгайлж, тэднийг зовоохоор дээрэмчин танай гэрт халдлаа. Та халдагчийг эсэргүүцэн үхэл амьдралын төлөө тэмцэлдэнэ. Ингээд та сэрлээ.

Энэ зүүдийг хувийн бодлоор тайлбарлавал, та хоёр дүрд хувирчээ, халдагчийн бас өөрийнхөө дүрд. Миний “Би”-гийн аль хэсэг нь хүүхдүүдэд хор хүргээд байна гэдэг асуултыг өөртөө тавь. Та их ажиллаж, тэдэндээ цаг гаргадаггүй байж болох юм. Ажил дээрээ саатсанаас та тэднийг өөрөөсөө хулгайлж байгаа хэрэг.

Энэ зүүдийг өөрөөр тайлж бас болно. Хүүхдүүд таны “Би”-гийн гэмгүй цайлган хэсэг байж болно. Таны доторх “насанд хүрэгчид” түүнийг дарамтлаад байгаа юм биш биз. Магадгүй энэ чигтээ цааш явбал ямар нэг юм алдаж болзошгүйг энэ зүүд сануулж буй биш гэж үү…

ЗҮҮДНИЙ УЧИР ШАЛТГААН

Уулын замаар хурд хэтрүүлэн давхиж байгаад удирдлагаа алдан нисчихлээ, будаа боллоо гэж зүүдэлсэн байг. Энэ бол та удахгүй авто ослоор үхнэ гэсэн үг үү. Үгүй ээ, магадлал маш бага. Зүүд ямар нэг юм хэлж байна. Магадгүй та амьдралынхаа удирдлагыг алдаагүй биз. Хаа нэгтээ тооромзлох хэрэгтэй биш үү. Та хурдаа хас. Өөрөөр хэлбэл, хайртай хүнээсээ хагацах вий, үнэтэй зүйлээ aлдах вий гэдгийг зүүд танд хэлээд байж магадгүй юм.

Зүүдэн дэх үхэл бол ихэвчлэн өөрчлөлтийг, бидний амьдралын нэг үеэс шинэ үед шилжихийг бэлгэддэг. Магадгүй өөрчлөлт их хурдан болох байх.

Хар дарсан зүүд- энэ бол далд ухамсрын таныг шоконд оруулж, амьдралын чинь аль нэг хэсгийг анхааруулах гэсэн оролдлого. Далд ухамсар “Үүнийг хараач, хойшлуулж болохгүй” гэж хашгирч байгаа гэсэн үг.

Үүнтэй адилаар дахин давтагдах зүүд – энэ бол далд ухамсраас таны ухамсарт хүргэх гэсэн мэдээлэл. Хэрвээ та тухайн зүүдийг зөв тайлан, ойлгож хүлээж авбал алга болж, дахин зүүдлэгдэхгүй. Ойлгохгүй, эсвэл буруу тайлаад байвал дахин дахин зүүдлэгдэнэ.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17