2020 оны 5-р сарын 26, Мягмар гараг Зурхай   Цаг агаар

Икигай: Урт удаан, жаргалтай амьдралын нууц номоос авах амьдралын 5 зөвлөмж


2019 оны 10-р сарын 3. 03:08

1. Өөрийн доторх Икигай-г хайж ол

Ямар ч сэтгэлийн зовнил, гуниг гутралыг мартаад тэгж ихээр таашааж хийдэг зүйл чинь юу вэ? Ямар үед чи сэтгэл хангалуун аз жаргалтай байдаг вэ? Яг одоо чи энэ хоёр асуултад олон зүйлийг бодолгүйгээр шуудхан хариулахыг хичээгээрэй. Энэ хоёр асуултын хариу бол чиний “икигай” юм.
Бид үнэхээр дурласан зүйлээ хийх үедээ цаг хугацааны мэдрэмжээ алдчихдаг шүү дээ. Хоол хийх авьяастай бол дөнгөж хоол хийгээд удаагүй байтал хэдэн цаг өнгөрчих нь бий, аль эсвэл номын хорхойтнууд үдийн алдад нэг ном барьж суугаад нэг мэдэхэд нар жаргаж байхыг сая нэг анзаарч хардаг. Яг л дээрх жишээнүүдтэй ижил чамайг цаг хугацааны мэдрэмжээс халин гаргаж, амьдралын жинхэнэ таашаалыг чамд мэдрүүлдэг зүйлийг Япончууд икигай хэмээн нэрлэдэг ажээ. Япончууд хүн бүхний дотор өөрийн гэсэн икигай байдаг гэдэгт итгэдэг. Япон хүмүүс тэтгэвэртээ гарч чөлөөнд суусан хойноо ч идэвхтэй ажиллаж хөдөлмөрлөсөөр байдаг бөгөөд эрүүл мэндээ доройтох хүртэл хэзээ ч хөдөлмөрлөхөө зогсоодоггүй нь тэдний икигайтай салшгүй холбоотой юм.

 Хэрвээ чи одоог хүртэл өөрийнхөө юунд дуртай, юуг чаддагаа олж мэдээгүй яваа бол сэтгэлээр унах хэрэггүй. Чамтай адил зөндөө их хүн бий. Зүгээр л яг одооноос эхлээд өөрийн икигай- г хайж олоход, түүндээ өдөр бүхэн шимтэн дурлахдаа цаг гаргахыг хичээ. Чиний икигай заавал бусадтай ижил мундаг том, агуу зүйл байх шаардлагагүй, хамгийн гол нь чамайг аз жаргалаар дүүргэж чаддаг зүйл байхад л хангалттай юм. Хэрвээ икигайгаа олчих л юм бол чиний амьдралаас тэтгэвэрт гарах, хий дэмий цаг үрэх гэсэн ойлголтууд замхран алга болж, чи хэдий хүнд бэрх ажил хийж байлаа ч тухайн ажлаасаа таашаал авж чаддаг нэгэн болох юм шүү.

 

2. Стресс: Урт наслалтын дайсан

Өөрийн икигай-аа л олчихвол ямар ч стресс, ямар ч бартаа саад байхгүйгээр жаргалтай амьдарч болох юм байна гэж зарим нэг маань бодож сууж магадгүй юм. Хэрвээ чи яг одоо ингэж бодож байгаа бол бодлоо өөрчилсөн нь дээр шүү. Учир нь гэвэл хүний тархи тайван амгалан санаа зовох зүйлгүй байх үедээ унтаа, идэвхгүй байдалд шилждэг бөгөөд энэ байдлаараа удаан явбал тархи биднийг 20-иод настай байх үеэс эхлээд л хөгширч эхэлдэг гэнэ. Харин эсрэгээрээ өдөр бүр бага зэргийн стресстэж, өөрийн хүч чадлаас үл ялиг давсан бартаа саадыг даван гарч шинийг эрэлхийлсэн сониуч, аливааг сурах гэсэн хүсэл эрмэлзэлтэй байвал бидний бие махбодид кортизол болон адреналин хэмээх даавар өндөр хэмжээгээр ялгаран, наснаасаа эрт хөгшрөхгүй байхад маань эерэг нөлөөг үзүүлдэг ажээ.

Тийм ч учраас Япон хөгшин хүмүүс тархиныхаа эсийг үхүүлэхгүйн тулд шинэ хэл сурж, тоглоом тоглон чадах чинээгээр тархиа идэвхтэй байлгадаг байх нь. Харин урт удаан хугацаагаар үргэлжилсэн хүнд төрлийн стресс нь тархины санах ойн эд эсэд муугаар нөлөөлөхөөс гадна, зарим нэг гормоны ялгаралтад хориг үүсгэснээр сэтгэл гутралын үндсэн шалтгаан болдог. Өвчтэй хүүхэддээ санаа зовж маш их бухимдсан гучин есөн ээжийн цусны дээж, дата мэдээлллийг хүүхэд нь эрүүл, стрессийн түвшин багатай ээжүүдтэй харьцуулахад эд эсийн бүтцийг доройтуулдаг телемор хэмээх бодис өвчтэй хүүхэдтэй ээжүүдийн цуснаас хамаагүй их хэмжээтэй илрэн гарсан судалгаа хүртэл байдаг. Хүний бие махбодь хямралд орох үедээ хамгийн ихээр туйлдан доройтдог учраас урт наслахыг хүсэж байгаа хүн бүхэн удаан хугацааны стрессийг аль болох сэтгэлдээ тээж явахгүйг хичээн, сэтгэлээ амар амгалан байлгахад анхаарах нь тун чухал юм шүү.

3. Энгийн зүйлсээс ч таашаал хүртэж сур

Ямар ч ажил эрхэлдэг байсан хамаагүй бидний амьдралд гэрээ цэвэрлэх, угаалга хийх, зүлгээ тэгшлэх гээд жижиг сажиг ажлууд мундахгүй их гарч ирдэг. Ялангуяа гэрийн эзэгтэй, ээжүүдийн хувьд иймэрхүү ажлуудыг хийхэд өдрийнх нь нэлээдгүй хэсэг зарцуулагддаг шүү дээ. Нэгэнт л бид өдөр бүхэн хийх учиртай тэдгээр жижигхэн ажлуудыг заавал хийж байх ёстой учраас тэднийг яршиг төвөгтэй хэцүү ажлууд хэмээн бодохоо больж харин зугаатай, сонирхолтой ажил болгон хувиргаж болно шүү дээ.

 

Билл Гейтс өөрийнхөө ажлын стрессийг тайлахын тулд орой бүр аяга тавгаа угаадаг гэдгийг чи мэдэх үү? Учир нь гэвэл иймэрхүү ажил хийх үед өндөр ачаалалтай өдөржингөө ажилласан хүний тархи тайвширч, ухаан санаа саруул болдог. Франц гэрийн эзэгтэй нар хүртэл орой бүр торгомсог хормогч зүүн, дуртай дуугаа сонсонгоо шалаа шүүрддэг зуршилтай бөгөөд элдэв фитнесс төвд явахынхаа оронд чин сэтгэлээсээ гэрийн ажлаа хийгээд л жингээ барьж чаддаг гэсэн шүү. Тийм ч учраас чи минь урт удаан насалмаар байгаа бол амьдралд зайлшгүй тохиодог, заавал хийж гүйцэтгэх ёстой ажлуудыг хойш тавин, ялархаж хийлгүйгээр харин ч өөрийнхөө ядаргааг тайлж байна хэмээн бодож, чин сэтгэлээсээ гүйцэтгэж байхыг хичээгээрэй. Хэний ч тоохооргүй жижигхэн ажлыг хийхэд ч өөрийнхөө хүч чадлыг дайчилж чаддаг хүн өмнөө ямар ч том зорилго, мөрөөдөл тавьсан түүндээ заавал хүрч чаддаг хэмээн Япончууд үздэг гэсэн шүү. 

4. Бүү санаа зов

Өдөр тутмын завгүй амьдралын хэв маяг маань нэг л мэдэхэд биднийг бүх л зүйлд яарч адгасан, өөрийнхөө чадлаас хэтэрсэн хэтэрхий олон зүйлсэд санаа зовсон нэгэн болгоод хувиргачихсан байдаг. Утсаар ярингаа өдрийн хоолоо идэх, подкаст сонсонгоо и-мейл бичих, хүүхэдтэйгээ тоглонгоо сошиал хаягаа шалгах гээд бид үргэлж л хэзээ мөдгүй амьдралаа дуусгах гэж байгаа аятай бүх зүйлийг нэг дор амжуулах гэж хичээдэг шүү дээ. Гэхдээ чи телевизээр сагсан бөмбөг үзэнгээ оройн хоолоо идэж суугаа найзаасаа хоолонд нь сонгино орсон эсэхийг асуухад тэр хариулж чадахгүй гэдэгт ч мөрийцсөн ч алзахгүй. Яагаад гэвэл бид хэтэрхий олон юманд санаа зовсоор нэг ч зүйлд бүрэн анхаарал хандуулж чадахаа больсон юм. Бидний ихэнхийн маань туулах зам бодож байгаагаас маань ч дэндүү урт. Урдаа байгаа уртаа гэгчийн замыг аз жаргалтайгаар, эрүүл саруул туулах л бидний гол зорилго шүү дээ. Тийм ч учраас бид хийж байгаа ажилдаа бүрэн төвлөрч, оюун санаагаа эмх цэгцтэй тайван байлгаж сурах нь олон ажлыг нэг дор амжуулахаас хамаагүй чухал юм. Яарч адгах нь амьдралын чанарт урвуу хамааралтай. “Удаан алах тэгвэл илүү хол хүрнэ” гэх мэргэн үг хүртэл байдаг шүү дээ. Хийж буй ганцхан ажилдаа бүрэн төвлөрч чаддаг болчихвол бид ухаан санаагаа саруул байлгаж, хэрэггүй олон бодлын урсгалаа зогсоож чадах юм шүү. Мөн өөрийнхөө хэр чадлаас давсан зүйлсэд санаа зовохоо болих хэрэгтэй. Зүрх сэтгэлээ халуун дулаан байлгахыг хүсэж байвал түүнийг бүү хөгшрүүл. Чамайг чин сэтгэлээс чинь инээмсэглүүлж чаддаг хүмүүст сэтгэл зүрхээ нээж, тэдний сэтгэлийг ч мөн адил хайраар дүүргэ.

5. 80 хувийн зарчим буюу зохистой хооллолт

 Япон даяар урт наслалтын тосгон гэдгээрээ алдартай Окинава арлын хойд хэсэгт байрлалтай гурван мянган хүн амтай Огими тосгон бол дэлхийн хамгийн өндөр наслалттай бүс нутаг юм. Энэ бүс нутагт амьдардаг 80 хол давсан хөгшин хүмүүс жирийн иргэдтэй ижилхэн ногооны талбайдаа ажиллан, машин барьж, найз нөхдийнхөөрөө орж гаран, нэгнийхээ төрсөн өдрийг алгасалгүй тэмдэглэдэг гэдгээрээ тун онцлогтой. 

Өөрсдийн хоол хүнсний ихэнх орцоо өөрсдөө тариалдаг бөгөөд айл бүхэн өөрсдийн хашаандаа жижигхэн ногооны хашаатай. Нутгийн иргэд халуун ногоо, хоол амтлагчийг оролцуулаад өдөр тутамдаа нийт 206 төрлийн зүйлсийг тогтмол иддэг хэдий ч “хара хачи бу” буюу 80 хувийн зарчмыг үргэлж баримталдаг. “Хара хачи бу”- г хийх нь маш энгийн. Цадаж байгаагаа мэдсэн ч дахиад бага зэрэг нэмээд идмээр санагдах үедээ зүгээр л больчих. Хоолны дараах амттанаа өдрийн хоолны цэснээсээ хасчих, хэтэрхий их илчлэгийг өдөр тутамдаа хэрэглээд байвал бид удаан хойрго болж, их хэмжээний эрч хүчийг зөвхөн идсэн хоолоо боловсруулахдаа л зарцуулсаар эцэст нь бие махбодь доройтож эхэлдэг. Долоо хоногтоо 1 юмуу 2 удаа мацаг барьвал хоол боловсруулах систем маань цэвэрлэгдэж, амсхийх боломжтой болдог. Эрүүл энх, урт удаан амьдрахыг хүсвэл гэдсээ элдэв хоолоор чихэхийн оронд, бүрэн цадалгүй 80 хувийн дүрмээр хооллоход л хангалттай.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэхийг уриаллаа9 цаг 54 минутын өмнө

Япон улс онц байдлын дэглэмээ бүрэн цуцлалаа10 цаг 2 минутын өмнө

Энэ өдрийн зурхай16 цаг 53 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан16 цаг 55 минутын өмнө

УОК хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгалааӨчигдөр 05 цаг 33 минут

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 33 боллоо2020 оны 5-р сарын 25. 04:24

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 5-р сарын 25. 02:53

“ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ”2020 оны 5-р сарын 25. 01:25

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 25. 01:20

Цаг агаарын мэдээ2020 оны 5-р сарын 25. 01:20

Ноосны урамшууллыг малчдын данс руу ШИЛЖҮҮЛЖ эхэлжээ2020 оны 5-р сарын 24. 05:27

Шатахууны үнэ 100 орчим төгрөгөөр буурна2020 оны 5-р сарын 24. 05:12

Амьдралынхаа хэв маягийг ялимгүй өөрчилснөөр өөдрөг амьдрах боломжтой2020 оны 5-р сарын 24. 05:10

Өдөр бүрийг хэрхэн аз жаргалтай болгох вэ?2020 оны 5-р сарын 24. 05:06

Тасган-Баянбүрдийн замын хөдөлгөөнийг нээлээ2020 оны 5-р сарын 24. 05:02

Луувангийн ач тус2020 оны 5-р сарын 24. 02:40

Өнөөдрийн зурхай2020 оны 5-р сарын 24. 02:33

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан2020 оны 5-р сарын 24. 02:32

“Мөрөөдөх эрх”2020 оны 5-р сарын 23. 07:32

“Амны хаалтаа зүүцгээе” аян2020 оны 5-р сарын 23. 07:29

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 23. 07:27

ГАРАА ХЭРХЭН УГААХ ВЭ?2020 оны 5-р сарын 23. 07:26

Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бороо орно2020 оны 5-р сарын 23. 07:25

Нүдээ хайрлаарай2020 оны 5-р сарын 23. 07:23

Зөгийн балны ач тус2020 оны 5-р сарын 22. 08:20

Зуны улиралд дархлаагаа хэрхэн дэмжих вэ2020 оны 5-р сарын 22. 04:13

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 5-р сарын 22. 02:30

Энэ өдрийн зурхай2020 оны 5-р сарын 22. 00:05

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2020 оны 5-р сарын 22. 00:03

Халдвараас сэргийлж утсаа байнга ариутгахыг зөвлөж байна2020 оны 5-р сарын 21. 02:13

Аз жаргалтай гэр бүлийн жор2020 оны 5-р сарын 21. 02:09

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 5-р сарын 21. 02:02

Нөөцийн махны худалдаа үргэлжилсээр байна2020 оны 5-р сарын 21. 01:52

"COVID-19" халдварын эргэн тойронд2020 оны 5-р сарын 21. 01:51

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 21. 01:45

Цаг агаарын мэдээ2020 оны 5-р сарын 21. 01:40

Иргэдэд хүргэх зөвлөмж2020 оны 5-р сарын 18. 02:15

НАРНЫ ТОСЫГ ХЭРХЭН ЗӨВ ТҮРХЭХ ВЭ?2020 оны 5-р сарын 18. 02:04

Коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх вэ2020 оны 5-р сарын 18. 01:56

НӨАТ нийт 28 304 иргэн азтан болжээ2020 оны 5-р сарын 18. 01:49

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 18. 01:47

Цаг агаарын мэдээ2020 оны 5-р сарын 18. 01:46

Эмэгтэйчүүд кофенд илүү дуртай юу?2020 оны 5-р сарын 17. 03:21

ДЭМБ-ын хоолны зөвлөмж2020 оны 5-р сарын 17. 03:19

Нэг ширхэг усан үзэм2020 оны 5-р сарын 17. 03:10

iPhone утас амны хаалт зүүсэн эзнээ таньдаг болно2020 оны 5-р сарын 17. 03:08

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр орон даяар шууд явагдана2020 оны 5-р сарын 17. 03:06

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 17. 03:05

Цаг агаарын мэдээ2020 оны 5-р сарын 17. 03:03

12 дугаар ангийн сурагчдын давтлага эхэллээ2020 оны 5-р сарын 14. 07:30

СЭРЭМЖЛҮҮЛЭГ2020 оны 5-р сарын 14. 07:25

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 5-р сарын 14. 01:47

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 14. 01:45

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2020 оны 5-р сарын 14. 01:43

Ихэнх нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна2020 оны 5-р сарын 13. 10:29

“Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”2020 оны 5-р сарын 13. 10:17

Гүйхийн 70-н ач тус2020 оны 5-р сарын 13. 10:12

Хасарваань жимсний гайхамшиг2020 оны 5-р сарын 13. 10:09

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 13. 01:17

Цаг агаарын мэдээ2020 оны 5-р сарын 13. 01:09

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс2020 оны 5-р сарын 11. 09:19

Модыг амжилттай тарьж, арчлах таван зөвлөмж2020 оны 5-р сарын 11. 06:38

Цаашид ихэнх нутгаар дулаарна2020 оны 5-р сарын 11. 02:45

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 11. 01:40

Хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.2020 оны 5-р сарын 11. 01:35

Нимбэг-Таны эрүүл мэндэд2020 оны 5-р сарын 10. 03:40

Ирэх 6-р сард бүх нийтээрээ 3 өдөр амарна2020 оны 5-р сарын 10. 03:38

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 10. 02:00

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2020 оны 5-р сарын 10. 01:59

Залуу хүн шиг мөрөөд2020 оны 5-р сарын 8. 05:06

“Дэлхийн хүмүүнлэгийн өдөр” тохиож байна2020 оны 5-р сарын 8. 04:56

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 8. 04:37

Эмч нартаа хайр түгээе!2020 оны 5-р сарын 8. 04:36

Цаг агаарын мэдээ2020 оны 5-р сарын 8. 03:29

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлалаа2020 оны 5-р сарын 7. 01:23

Өдрийн өнгө2020 оны 5-р сарын 7. 01:16

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2020 оны 5-р сарын 7. 01:15

Дадлага сургуулилалттай холбогдуулан 70007105 утсаар мэдээлэл өгч байна2020 оны 5-р сарын 6. 09:19

Шангри-Лагийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглолоо2020 оны 5-р сарын 6. 09:16

Дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь /2020/2020 оны 5-р сарын 6. 03:39

“Тавантолгой” ХК ИРГЭДЭД ногдол ашиг тараахаар боллоо2020 оны 5-р сарын 6. 03:32

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 5-р сарын 6. 03:28

Өрнийн зурхай2020 оны 5-р сарын 6. 03:24

Цаг агаарын мэдээ2020 оны 5-р сарын 6. 03:22

Хайр дурлал ба цусны бүлэг2020 оны 5-р сарын 5. 08:08

Алим дархлааны системд эерэг нөлөөтэй2020 оны 5-р сарын 5. 08:05

БНСУ ирэх долоо хоногт сургуулиудаа нээнэ2020 оны 5-р сарын 5. 07:55

Энэ өдөр дэлхийн түүхэнд2020 оны 5-р сарын 5. 07:49

Гоодаль цэцгийн тухай2020 оны 5-р сарын 5. 07:45

Тослог болон батга гарамтгай арьсыг хэрхэн арчлах вэ?2020 оны 5-р сарын 5. 07:43

Тавдугаар сарын 7-нд нийтийн тээврийн МАРШРУТ ингэж өөрчлөгдөнө2020 оны 5-р сарын 5. 07:40

Өнөөдрийн зурхай2020 оны 5-р сарын 4. 23:40

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2020 оны 5-р сарын 4. 23:39

“Covid-19 өөрчлөгдөн хувьсаж байна2020 оны 5-р сарын 4. 09:31

Халгай бол гайхалтай ургамал2020 оны 5-р сарын 4. 09:28

Аз жаргалын 30 зуршил2020 оны 5-р сарын 4. 08:45

Бар, караокег тодорхойгүй хугацаагаар хаалаа2020 оны 5-р сарын 4. 04:25

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 5-р сарын 4. 03:24

Хонь, ямааны нөөцийн махыг өргөтгөсөн худалдааны үеэр борлуулна2020 оны 5-р сарын 4. 02:57

Турахад туслах 15 хүнсний бүтээгдэхүүн2020 оны 5-р сарын 4. 02:34