2019 оны 10-р сарын 22, Мягмар гараг Зурхай   Цаг агаар

Мөрөөдлөө биелүүлэх 15 арга


2019 оны 9-р сарын 22. 03:22

Аз жаргалын боловсрол олгох булангаар хүүхэд залуучууд та бүхэнд хэрхэн хүсэл мөрөөдлөө биелүүлэх тухай зөвлөж байна. Та бүхэн үргэлж суралцаж шантрашгүй байж мөрөөдлөө биелүүлээрэй.

1. Өөрийгөө сайн тань. Дутагдалтай талаа болон алдаагаа (бид бүгд дутагдалтай талтай) сайн мэдэж хүлээн зөвшөөр. Гэвч үүнээс илүүтэйгээр өөрийн давуу талуудыг болон Бурханаас заяасан авъяас билгээ нээ. Өөрийн даваа талаа илүү их хөгжүүлж, харин дутагдалтай талаа хамгийн доогуур төвшинд буулгахыг хичээ. Та өөрөө өөртөө үнэнч байж байж бодит анализ хийж чадах нь мөрөөдлөө биелүүлэхийн хамгийн эхний алхам мөн билээ. Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйлийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй бол бүгдийг нарийн судал. Энэ талаар үргэлж бодож, тэмдэглэл хий. Аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол, таны хувьд чухам юу аз жаргал болохыг тогтоо. Хэн нэгэнд хамааралтай байх, эрх чөлөө, эсвэл олонд танигдах, мөнгө, хайр дурлал, итгэл найдвар аль нь таныг аз жаргалд хүргэнэ гэж бодож байгаагаа сайн тодорхойл. Амьдралын зорилготой, хаана байгаагаа мэдэхгүй бол амжилтад хэрхэн хүрэх билээ! Хоосонг бай болгоод онил. Ямар ч маргаангүй зөвхөн түүнийг л онох болно.

2. Хүсэл, эрмэлзлэл, сэтгэл хөдлөлөөр дүүрэн бай. Ийм байдал тань таныг эвгүй байдалд оруулна гэж бүү бод. Өөрийнхөө хийж байгаа ажлаасаа таашаал авч, сэтгэл хөдлөлтэй байж чадахгүй бол бусдыг таны мөрөөдлөөс хуваалцахыг хүлээсний хэрэггүй. Хүсэл эрмэлзлэлээ мэдсэн цагт зорилгоо тодорхойлж амьдрал тань илүү утга учиртай болно.

3. Өөрийгөө өөдрөг байлга. Үргэлж анхааралтай бай. Гутранги хүмүүс мөрөөдлийг хамгийн их хордуулдаг. Түлхүүр: “Өөдрөг биш бол битгий ярь!” Муу зүйлд ч гэсэн өөдрөг хандахыг хичээ.

4. Эхэлж байгаа ажил тань бүх хүмүүст таалагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Таныг буруугаар ойлгоно, та үгээ буруу хэлнэ, зарим найз тань гомдоно, бүр зарим найзаа алдаж ч мэднэ (түр зуур). Түлхүүр: “Бусдын юу гэж бодох нь надад падгүй.” Энэ үгийг өөртөө байнга давтаж хэл. Ялангуяа шантарсан үедээ юмуу эсвэл эргэлзэж эхлэхдээ хэрэглээрэй.

5. Өөрөөрөө бай. Энэ бол маш чухал юм. Хүмүүс таны тухай юу гэж ярих нь хамаагүй. Учир нь хүмүүс нэг хэвийн ертөнцдөө дадсан байдаг бөгөөд бусдын амжилт тэднийг өөрсдийгөө дорд үзэх шалтгаан болдоггүй. Өөртэйгөө эвлэр. Бусдын туршлагаас сургамж ав. Гэвч таныг шантруулж ухрахад бусад хүмүүс нөлөөлөх ёсгүй. Мөн байгаагаасаа өөр байдлаар харагдах гэж хичээсний хэрэггүй. Учир нь та зөвхөн өөрөөрөө байсан тохиолдолд л хамгийн их нөлөөтэй байж чадна.

6. Алдаа гаргахаас бүү эмээ. Ганц үнэн бол алдаа байдаг. Бүр ямар ч сургамж авч чадаагүй алдаа л үнэн байдаг. Түлхүүр: “Туршиж үзээд алдах нь юу ч туршиж үзэлгүйгээр амжилтад хүрэхээс хавьгүй дээр!”

7. Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Мөрөөдлөө биелүүлэх нь таны амьдралд тохиолдсон хамгийн хэцүү, ядаргаатай ажил байж болно. Гэхдээ танд ажлаас зайлах ямар ч арга байхгүй. Амжилтын тулгын чулуу бол хэзээ ч бууж өгөхгүй байх явдал юм. Зорилгодоо хүрэхийн тулд өөдөө мацсаар бай. Тийм ээ, амжилтын 99%-ийг амжилтад хүрэхийн тулд гаргасан алдаа эзэлдэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ.

8. Даруу бай. Хичнээн өндөр амжилтад хүрсэн байсан ч их зан бүү гарга. Амжилтад бүрэн хүрсэн, зорилгоо бүгдийг нь биелүүлсэн гэж бүү бод. Хүнд үргэлж хүрэх гэж тэмүүлэх өөр оргилууд үргэлж байдаг. Түлхүүр: “Ажил хийх хамгийн сайн аргыг одоогийн байдлаар нээгээгүй байна.”

9. Өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Танд маш их хүч байгаа. Өөрт байгаа төрөлхийн зарим чанарыг дагуулан энэ хүчийг ашиглах хэрэгтэй. Өөрийгөө дутуу үнэлдэг байдлаас гарах хэрэгтэй. “Надад хэн ч дургүй.”, “Би хийж чадахгүй.” гэж бодох хэрэггүй. Иймэрхүү бодол мөрөөдлийг тань хулгайлна.

10. Зугаатай бай. Ямар ч юм харагдаж байгаа шигээ тийм муу биш байдаг. Ажил урагшгүй болж эхлэхэд (заримдаа тийм үе гардаг) уйтгарлан гуниж сэтгэл санаагаар унаад хэрэггүй. “Би амьдралынхаа туршид барьцтай ажил, аятайхан ажил огт хийсэнгүй. Хийсэн бүх юм маань зүгээр л өөрийгөө зугаацуулсан ажил байсан юм!” Амьдралд болж байгаа хөгтэй явдлуудад инээж бай. Хөгтэй явдал бараг өдөр бүр тохиолдож байдаг. “Аз жаргалын түлхүүр бол, дуртай ажлаа хийх биш, харин хийж байгаа ажилдаа дуртай байх юм.” гэж Ж.М.Барри нэгэнтээ өгүүлжээ.

11. Амьдралд хайртай бай. Мөрөөдөл тань талаар өнгөрөх үе танд маш их тохиолдоно. Эрсдэл, уналт, заналхийлэл, урам хугаралттай та үргэлж тулна. Амжилтаасаа биш алдаанаасаа сурдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Учир нь амжилтанд хүрч чадаагүй шалтгаан нь юун дээр алдаа гаргасныг тань хэлж өгдөг. Тиймээс хийсэн алдаа бүр тань амжилтад хүргэх нэг алхам юм.

12. Боломжийг хэзээ ч бүү алд. Боломж таныг байнга хүрээлж байдаг. Хүндрэлийг хэцүү асуудал гэж бодож болохгүй. Жишээ нь “Хямрал” гэдэг үг Хятдаар “аюул”+ “боломж” гэсэн утга агуулдаг байна.

13. Бусдад туслах хүслээр дүүрэн бай. Ганцаараа амжилтад хүрэх нь таныг эвдэж зожигруулна. Таны амьдралд утга учир байхгүй бол иймэрхүү амжилт мухар гудамж л гэсэн үг. Олон жилийн турш тэмцэж байж хүрсэн амжилт таныг зан чанарын хувьд төлөвшүүлдэг.

14. Амжилтад хүрэхийг хүс. Хийж байаа ажилдаа итгэж байгаа бол амжилтад хүрнэ гэдэгтээ ч гэсэн бүрэн дүүрэн итгэх ёстой. Хөл дээрээ зогсохыг хичээхээс илүү хамгийн сайн нь болохыг төлөө зүтгэ. Таны мөрөөдөл үргэлж том, зориг шаардсан, бүр өвөрмөц байх хэрэгтэй. Хүмүүс таныг солиотой гэж бодсон ч хамаагүй эрч хүчээ бууруулсны хэрэггүй. Ямар нэг саад бэрхшээлийг давахад таны өөрийн бодол, хүсэл, зөн совин, итгэл хамгийн чухал байдаг. Хүчтэй итгэлтэй бай. Ямар нэг далдын хүч танд тусална.

15. Мөрөөдлөөсөө хэзээ ч ухарч болохгүй. Тэвчээртэй бай. Зорилгодоо хүрэхийн тулд хэт яарсны хэрэггүй. Хэзээ ч ухарч болохгүй. Юу гэдэг билээ: “Амжилтад хүрэгсэд хэзээ ч шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй!” Бүх боломжоо алдлаа гэж бодогдохоор тийм хүнд байдалд байсан ч гэсэн заавал өөр боломжууд байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Учир нь үнэхээр өөр олон боломж заавал байдаг. Бүр илүү сайхан боломж байдаг гээч. Хамгийн чухал нь илүү сайн боломж гарах өөр нэгэн өдөр байгаа гэдэгт бат итгэ. Мөрөөдлийнхөө хойноос яв. Учир мөрөөдөл тань таны хүрч чадах цэгийг зааж байдаг.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр болох үйл явдал1 цаг 52 минутын өмнө

Энэ өдрийн зурхай4 цаг 1 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан4 цаг 1 минутын өмнө

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь4 цаг 2 минутын өмнө

Зүүн эргэх боломжгүй гурван уулзвар21 цаг 27 минутын өмнө

Өнөөдрөөс явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио ажиллаж эхэлнэӨчигдөр 02 цаг 14 минут

Өнөөдөр болох үйл явдалӨчигдөр 01 цаг 34 минут

Урам зоригоор дүүрэн байх 12 алхамӨчигдөр 01 цаг 31 минут

НӨАТ-с 26,660 иргэн азтан боллооӨчигдөр 01 цаг 26 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олноӨчигдөр 00 цаг 58 минут

Цаг агаарын мэдээӨчигдөр 00 цаг 57 минут

Торгуулийн мэдээллийг жолоочийн гар утсанд мессежээр илгээдэг боллоо2019 оны 10-р сарын 20. 03:13

Спортын клубууд магадлан итгэмжлэгдэж эхэллээ2019 оны 10-р сарын 20. 03:09

Лавлагаа, үйлчилгээний төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо2019 оны 10-р сарын 20. 02:32

Цаг агаарын мэдээ2019 оны 10-р сарын 20. 02:26

Өрнийн зурхай2019 оны 10-р сарын 20. 02:24

Шүдээ арчлах хамгийн энгийн аргууд2019 оны 10-р сарын 19. 09:18

Таны ой санамжыг сайжруулах үр дүнтэй 10 арга2019 оны 10-р сарын 19. 08:52

Та хүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож төлөвшүүлэх вэ2019 оны 10-р сарын 19. 03:36

Шинэ зеландын ховор, сонирхолтой Вайтомо агуйн нууцаар аялахуй2019 оны 10-р сарын 19. 03:31

Ардын эмчилгээний арга ухаан2019 оны 10-р сарын 19. 02:33

Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ2019 оны 10-р сарын 19. 02:20

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 10-р сарын 18. 02:32

“Азийн хотуудын орон сууцны IV форум”2019 оны 10-р сарын 18. 02:28

Өнөөдөр 2 барилдаан болно2019 оны 10-р сарын 18. 02:26

Энэ өдрийн зурхай2019 оны 10-р сарын 17. 23:53

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 10-р сарын 17. 23:52

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2019 оны 10-р сарын 17. 23:52

Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана2019 оны 10-р сарын 17. 08:39

Олон улсын зэрэглэлтэй тэмцээн явуулах хөлбөмбөгийн талбай ашиглалтад орлоо2019 оны 10-р сарын 17. 08:35

Хүний алхалтын хурдаар тухайн хүний хөгшрөлтыг тодорхойлох боломжтойг тогтоожээ2019 оны 10-р сарын 17. 04:30

Таны амьдралыг өөрчлөх 14 энгийн алхам2019 оны 10-р сарын 17. 04:13

Хиймэл сормуусны, линзний сөрөг талууд2019 оны 10-р сарын 17. 03:32

Өглөөний цайг уухгүй байх нь ямар хор нөлөөтэй вэ.2019 оны 10-р сарын 17. 03:15

Ганга нуурын усанд 300 гаруй хун ирж цуглаад байна2019 оны 10-р сарын 17. 03:08

Энэ өдрийн зурхай2019 оны 10-р сарын 17. 00:31

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2019 оны 10-р сарын 17. 00:31

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан2019 оны 10-р сарын 17. 00:30

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 10-р сарын 16. 01:03

Өрнийн зурхай2019 оны 10-р сарын 16. 00:55

Цаг агаарын мэдээ2019 оны 10-р сарын 16. 00:54

Сөүл хотын Кваннару цэцэрлэгт хүрээлэнд дроны фестиваль болжээ2019 оны 10-р сарын 15. 07:35

"Улаанбаатар" ОУ-ын кино наадам энэ сарын 14-20нд болно2019 оны 10-р сарын 15. 02:43

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 10-р сарын 15. 02:26

Таны арьс хуурайшиж өнгө алдаад байна уу2019 оны 10-р сарын 15. 00:41

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2019 оны 10-р сарын 14. 23:22

Энэ өдрийн зурхай2019 оны 10-р сарын 14. 23:21

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 10-р сарын 14. 23:21

ДАШТ-ээс Н.Баатар, Д.Бумбаяр мастерууд алтан медаль хүртжээ2019 оны 10-р сарын 14. 03:51

Сармисны хандтай шөлөөр ханиадыг нам дарах арга2019 оны 10-р сарын 14. 01:44

10 дугаар сарын 20-ний өдөр НӨАТ азтан тодорно2019 оны 10-р сарын 14. 01:27

Хүүхдээ ирээдүйд сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар2019 оны 10-р сарын 14. 01:21

Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян2019 оны 10-р сарын 14. 01:20

Энэ өдрийн зурхай2019 оны 10-р сарын 14. 00:53

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 10-р сарын 14. 00:52

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 10-р сарын 14. 00:51

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан2019 оны 10-р сарын 14. 00:51

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ээс эхэлнэ2019 оны 10-р сарын 13. 06:41

Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ2019 оны 10-р сарын 13. 06:40

Ажил дээрээ аз жаргалтай байхад туслах зөвлөмжүүдээс2019 оны 10-р сарын 13. 05:56

Таргалалт ой тогоолтыг муутагдаг2019 оны 10-р сарын 13. 05:53

Амжилттай хүмүүсийн нийтлэг дадал2019 оны 10-р сарын 13. 05:50

Аз жаргалын зуршлууд2019 оны 10-р сарын 13. 05:46

Амьдралын хором мөч бүхэнд аз жаргал бий2019 оны 10-р сарын 13. 05:17

Хэвлийн өөхөлтөөс салахгүй байгаа 6 шалгаан2019 оны 10-р сарын 13. 05:12

Хэл яагаад өнгөртдөг вэ2019 оны 10-р сарын 13. 02:09

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн2019 оны 10-р сарын 13. 02:08

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан2019 оны 10-р сарын 13. 02:07

Бүх нийтээрээ ирэх сард 2 өдөр дарааллан амарна2019 оны 10-р сарын 12. 09:25

Шөнийн тарифын хөнгөлөлтөд санал аваад дууслаа2019 оны 10-р сарын 12. 09:22

"Хамтдаа хамгаалъя"2019 оны 10-р сарын 12. 09:18

“Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019”2019 оны 10-р сарын 12. 09:13

Таныг наснаасаа ахимаг харагдуулах үс засалтын алдаанууд2019 оны 10-р сарын 12. 06:14

Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна2019 оны 10-р сарын 12. 05:48

Цаг агаарын урьдчилсан мэдээ2019 оны 10-р сарын 12. 02:16

Энэ өдрийн зурхай2019 оны 10-р сарын 12. 02:12

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2019 оны 10-р сарын 10. 23:37

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 10-р сарын 10. 23:36

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан2019 оны 10-р сарын 10. 23:36

Тохоку их сургуулийн эрдэмтэд мөөг хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг илрүүлжээ2019 оны 10-р сарын 10. 04:24

“Toyota” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээ танилцуулжээ2019 оны 10-р сарын 10. 04:08

Бусадтай харилцах харилцааг сайжруулах алхамууд2019 оны 10-р сарын 10. 03:37

Шилжилтийн насны хүүхдийн сурлагад нөлөөлөх хүчин зүйлсүүд2019 оны 10-р сарын 10. 03:25

Сайхан хумстай байх 10 арга2019 оны 10-р сарын 10. 02:19

Энэ өдрийн зурхай2019 оны 10-р сарын 10. 00:37

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 10-р сарын 10. 00:35

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан2019 оны 10-р сарын 10. 00:33

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 10-р сарын 10. 00:33

Өнөөдөр дэлхийн шуудангийн өдөр2019 оны 10-р сарын 9. 04:31

Монгол хөөмийг "Геннист" бүртгүүлэхээр зорьж байна2019 оны 10-р сарын 9. 04:19

Шахмал түлш түлэхдээ анхаарах зүйлс2019 оны 10-р сарын 9. 02:09

Урт өтгөн, сормуустай болох энгийн аргууд2019 оны 10-р сарын 9. 02:06

Угаартсан хүнд үзүүлэх анхны тусламж2019 оны 10-р сарын 9. 01:55

Өнөөдөр болох үйл явдал2019 оны 10-р сарын 9. 01:24

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 10-р сарын 9. 01:07

Цаг агаарын мэдээ2019 оны 10-р сарын 9. 01:01

Өрнийн зурхай2019 оны 10-р сарын 9. 00:59

Зураач Э.Есүнгэний “No mad” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн олны хүртээл болж байна2019 оны 10-р сарын 8. 07:08

Өнөөдөр болох үйл явдал2019 оны 10-р сарын 8. 01:52

Цахилгааны хязгаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 10-р сарын 8. 00:19