2024 оны 4-р сарын 25, Пүрэв гараг Зурхай   Цаг агаар

Тэтгэлэгээр суралцахад дараах 10 алдаанаас татгалзах хэрэгтэй


2019 оны 9-р сарын 19. 01:54

Монгол залуус гадаадад суралцахаар төлөвлөх болон суралцах эхэн шатандаа дараах 10 нийтлэг алдааг гаргадаг.

  1. Гэр бүлийн гишүүдийн ятгалганд орж мэргэжлээ сонгодог: Зарим Монголчуудын хувьд одоог хүртэл эцэг, эх нь хүүхдийнхээ хүсэл сонирхлыг илүүд үзэлгүйгээр гэр бүлээс уламжлагдсан мэргэжил эсвэл өөрөө тухайн мэргэжлээр сурч чадаагүй хүсэл мөрөөдлөө хүүхдээрээ дамжуулан хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг. Энэ тохиолдолд ихэнхи оюутнууд амжилттай суралцаж төгсдөггүй ба 1-2 жил суралцаад сургуулиа орхих, төгссөн ч гэсэн тухайн мэргэжлийнхээ дагуу ажиллах нь ховор байдаг. Иймд өөрийн хүссэн мэргэжлээ сонгон суралцах нь ирээдүйд амжилт үзүүлэх, нийгэмд идэвхитэй амьдрах гол түлхэх хүч болдог учраас хүүхэдтэйгээ маш сайн зөвлөлдөж нухацтай шийдвэр гаргах хэрэгтэй.
  2. Өөрийн чадамжаа үнэлэх: Хүн болгон математикч болох албагүй гэдэг дээ. Үүний адилаар та үнэхээр өөрт байгаа авьяас чадвар, мэдлэгээ гүнзгийрүүлэн судлах боломж бүхий мэргэжлийг сонгох хэрэгтэй. Та үнэхээр гайхалтай хоол хийх чадвартай бол заавал Бизнесийн удирдлага юмуу нягтлан бодох мэргэжлээр суралцах шаардлагагүй харин дэлхийн алдартай Тогооч бэлтгэх коллежуудад суралцаж төгсвөл таны сарын цалин 15000$- 45000$ хооронд ч байж болно. (Эх сурвалж: www.chefify.net) Иймд нийтлэг мэргэжлүүдийг найз нөхдөө, эсвэл гоё сайхан мэргэжлийн нэрэнд болж сонгохгүй байхыг зөвлөж байна.
  3. Гадаад хэлний мэдлэгээ сайжруулах: Гадаадад суралцахаар шийдсэн бол та тухайн орныхоо хэлийг Монгол улсдаа хамгийн багадаа 3-6 сар суралцах шаардлагатай. Энэ нь таньд тухайн улсдаа очоод ямар нэгэн орчуулагч эсвэл таньдаг хүнийхээ тусламжгүйгээр ойр зуурын асуудлаа өөрөө ойлгон шийдвэрлэх болон цагийн ажил олж хийхэд тань туслах болно. Монгол улсад хэлний бэлтгэлд ядаж дунд шат хүртэлээ суралцах нь таны цаг хугацаа төдийгүй хөрөнгө мөнгийг ихээхэн хэмжээгээр хэмнэх давуу талтай!
  4. Мэргэжлийн зөвлөхүүдээс мэдээлэл авдаггүй: Гоё сайхан гадаадад суралцуулна гэсэн сурталчилгаанд хууртан санхүүгийн 20-50 сая төгрөгийн хохиролд орсон хүмүүс зөндөө л байдаг. Манай Монгол улсад хувь хүн болон боловсрол зуучлалын маш олон байгууллага байдаг ч төрөөс зохицуулсан нэгдсэн хяналт байхгүй байгаа. Гэвч албан ёсны Англи хэлтэй орны Их, Дээд сургууль коллежууд өөрийн цахим хуудсандаа төлөөлөгч байгууллагын хаяг, нэрийг байршуулсан байдаг (жишээ нь: энд дарж үзнэ үү) мөн олон улсад боловсролын зөвлөгөө, мэдээлэл өгөх эрх бүхий мэргэшсэн зөвлөхүүд шалгалт өгч таньд үнэн бодит, ёс зүйтэй мэдээлэл өгдөг бөгөөд та тэдгээр зөвлөхүүдийн мэдээллийг энд дарж шалгах боломжтой. Дахин сануулахад буух эзэн, буцах хаягтай албан ёсны байгууллагуудаас анхан шатны мэдээлэл авч уулзахад үнэ төлбөргүй байдаг.
  5. Суралцах орныхоо визний шаардлага, хугацааг тооцон бэлтгэлээ аль болох эрт эхлэх: Манай Монгол улсын иргэдийн хувьд албан ёсны англи хэлтэй Австрали, АНУ, Канад, Их Британи, Ирланд болон Шинэ Зеланд улсад явж суралцахад визний хатуу шаардлагаас болж зорилгоо биелүүлэх боломжгүй болдог. Иймд аль болох сонголттой байх үүднээс нэгэн зэрэг 2 өөр орны сургуулиудад зэрэг хандан сургуулиудаас урилга авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Энэ нь цаг хугацааг хэмнэх бөгөөд нэг хаалга хаагдсан ч нөгөө хаалгаа нээгдэж бусад боломжуудыг эрэлхийлэх боломж олгоно.  Ингэснээр цаг алдалгүй дараагийн шийдвэрээ гарган суралцах зорилгоо үргэлжлүүлэх боломжтой болох юм. Мөн суралцахаар шийдсэн бол 6 сарын өмнөөс төлөвлөн хөөцөлдөж эхлэх хэрэгтэй.
  6. Санхүүгээ зөв тооцоолон хамгийн багадаа 3-6 сарын хэрэглээний мөнгөтэй явах шаардлагатай: Зарим хүмүүс гадаадад суралцахаар очоод л шууд ажилд ороод л мөнгөтэй болчихдог гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Ямар газар очиж суралцахаас үл харгалзан тухайн газартайгаа танилцах, дасан зохицох, тохижох болон ажил хайж олох зэрэгт тодорхой хугацаа шаардлагатай байдаг. Мөн эхний 6 сард сэтгэлзүйн хувьд өөрчлөлт орж стрессдэх, найз нөхөд, гэр бүлээ санах гэх мэт хүндрэлүүд гардаг учир аль болох тайван үндсэн зорилгоо урдаа тавьж хичээлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
  7. Суралцахаар зорьж буй орныхоо визний ерөнхий шаардлага болон хилийн хорио цээрийн талаар наад захын мэдлэгтэй байх: Усыг нь уувал ёсыг нь дагана гэсэн сайхан үг байдаг. Иймд тухайн орны оюутны визний тавигдаж буй шалгуурын дагуу хичээл сонголтоо бүрэн хийж, заагдсан хувиас хичээлийн ирцээ бууруулахгүй суралцах шаардлагатай байдаг. Гадаадад суралцаж байгаа тохиолдолд Олон улсын оюутан болон дотоодын оюутны сургалтын төлбөр, 1 семестрт сонгон судлах хичээлийн тоо болон хүлээлгэх хариуцлага нь өөр өөр байдаг тул тухайн сургуулийн дотоод журамтай хичээл эхлэх өдөртөө бүрэн дүүрэн танилцсан байх шаардлагатай. Мөн тухайн улсынхаа цаг агаар, соёл, ёс заншил, юуг олон нийтийн газар хийж болох болохгүйг сайтар судлах шаардлагатай. Монгол улсаас явахдаа аль болох хүнсний бүтээгдэхүүн, арц, ганга, их хэмжээний архи, тамхи авч явахгүй байхыг зөвлөж байна. Нэр бүхий хориглосон бүтээгдэхүүний тоо их хэмжээгээр таны тээшинд байгаа нь шалгалтаар тогтоогдсон тохиолдолд таныг тус улсад нэвтрүүлэхгүйгээр хил дээрээс буцаах хүртэл шалтгаан болж болдог.
  8. Сургуулиас зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд хамрагдах: Гадаадын Их, Дээд сургуулиуд маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг ч олон улсын оюутнууд төдийлөн оролцоод байдаггүй. Тийм ч их цагийг тус арга хэмжээнд оролцсоноороо та алдаад байхгүй шүү дээ. Харин ч тус арга хэмжээнүүдэд оролцсоноор таны нийгмийн идэвхи сайжирч өөрт хэрэгцээтэй олон төрлийн мэдээлэл олж авах болон өөрийн мэддэг зүйлсээ бусадтай хуваалцах боломж бүрддэг. Мөн оюутны холбооны гишүүн, сайн дүнтэй суралцаж байгаа оюутнууд сургуулийн нэрэмжит олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
  9. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурыг мэдээгүйгээс болж хугацаа алдах: Бакалаврын зэрэгт суралцахад албан ёсны Англи хэлтэй орнуудын Их дээд сургуулиуд элсэгчиддээ маш өндөр босго тавьж элсүүлэн авдаг бөгөөд сургалтын төлбөрөө бүрэн төлөх боломжтой байсан ч элсүүлэн авдаггүй. Харин та үнэхээр сайн суралцдаг, олон улсын оюутнуудын өгөх шаардлагатай шалгалтуудыг амжиллтай өгч өндөр оноо авсан, академик болон урлаг, спортын өндөр амжилт гаргасан тохиолдолд дэлхийн шилдэг сургуулиуд танд тэтгэлэг өгөх боломж өндөр байдаг. Учир нь топ оюутнууд элсүүлж авч тус оюутнууд нь ирээдүйд амжилт үзүүлсэнээр тухайн сургуулийн нэр хүнд өсдөг учраас. Харин та ТОП оюутан л биш бол тэтгэлэг хүлээж 2-3 жилээ алдах хэрэггүй! Дийлэнхи оюутнуудын голч үнэлгээ тийм ч өндөр байдаггүй мөн албан ёсны Англи хэлтэй орнуудад суралцахад дан ганц Англи хэлний IELTS болон TOEFL-ын өндөр оноонд үндэслэн тэтгэлэг өгдөггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй!
  10. Үнэнээ хэл: Суралцах явцдаа тухайн сургуульдаа үнэхээр суралцах боломжгүй болсон эсвэл дийлэнхи хичээлийн шалгалтаа амжилтгүй өгсөн тохиолдолд гэр бүлийн гишүүддээ үнэнийг цаг алдалгүй эрт хэлэх хэрэгтэй байдаг. Нөхцөл байдлыг удаашруулж, нуун дарагдуулснаар таны виз цуцлагдаж тус улсын хуулийг зөрчин дахин тухайн улсад суралцах боломжгүй болох төдийгүй гэр бүлийн бусад гишүүдээ хүртэл визний эрсдэлд оруулах магадлалтай байдаг.

Та бүхэнд гадаадад суралцах дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол манай байгууллагаас 2019.09.22-ны (Ням гаригт) Австрали улсад суралцах боловсролын өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд тус өдөрлөгт Австрали улсад суралцах талаар миний бие семинар тавих юм. Та дараах холбоосоор бүртгүүлэн үнэ төлбөргүй манай арга хэмжээнд оролцоно уу!

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17