2019 оны 9-р сарын 21, Бямба гараг Зурхай   Цаг агаар

9-р сарын өрнийн зурхай


2019 оны 9-р сарын 1. 02:48

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард бие даан олон ажлыг амжуулж, манлайлах чадвараа нотлон харуулж чадна.  Ур чадвараа нэмэгдүүлж, суралцахаа зогсоох хэрэггүй. Орлого нэмэгдэж, ажлын санал олныг хүлээж авах бололтой. Хэрэв та ажилдаа дуртай, тууштай нэгэнд ямар ч хямрал тохиохгүй. Харин ажлаа солихоор төлөвлөж буй хүмүүс сарын эхээр тааламжтай. Санхүүгийн байдлаа сайтар хянаж, илүү зардлаа хянах хэрэгтэй.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сар бүхэлдээ хайр, дурлалд тааламжтай. Зарим хүмүүс сүй тавьж, хуримын тов тогтоох магадлал өндөр байна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд  тогтвортой тайван байдал давамгайлж, амар жимэр байх бололтой. Энэхүү тааламжтай үеийг ашиглан хайр сэтгэлээ батжуулж, гэр бүлдээ бүхнээ зориулах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Сарын дундуур бие өвдөж магадгүй. Хүнд өвчин биш боловч таныг нэлээд тавгүйтүүлэх бололтой. Гэмтэж бэртэхээс сэргийлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Сарын эхээр  ажил төрөл, бизнесээ ахиж дэвжих, ажил урагшлах сайхан боломжууд гарч ирнэ. Түншийн холбоо харилцаа сайжирна. Хэрвээ та бусадтай зөв харьцаж чадвал  боломж илүү тохионо. Мөнгөтэй холбоотой асуудал бэрхшээл тохиолдохгүй. Орлогын хэмжээ огцом өснө. Бизнес эрхэлдэгчдийн орлого сайжирна.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард та бүхэн өөдрөг хандлагатай, сэтгэл хөдлөл ихтэй байх хандлагатай байна. Энэ нь хосын харилцаанд тааламжтай нөлөө үзүүлнэ. Гэр бүлтэй хүмүүс орон сууц худалдаж авах, хүүхэдтэй болох зэрэг янз бүрийн сайхан мэдээ хүлээж байна. Ганц бие хүмүүс заяаныхаа ханьтай учрах магадлалтай.

Эрүүл мэнд: Цаг агаартай холбоотой ч юм уу хөнгөхөн өвчин тусч болох ч амархан эдгэнэ. Тиймээс эрүүл мэнд таатай байгаа энэ үедээ оюун санаагаа цэвэрлэж, төвлөрүүлэн, спортоор хичээллэвэл тустай.

ХАМТАТГАХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр салбар салбартаа завгүй байх бололтой. Энэ сард олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна. Тиймээс өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтвортой, сайн байх төлөвтэй байна. Гагцхүү танаас ухаалаг зарцуулалтыг шаардаж байна.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүст тааламжгүй сар. Бүтэлгүй дурлал, ганцаардал, гуниглалд автах магадлалтай. Анхаарлаа өөр чиглэлд хандуулж  өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Хостой болон гэрлэсэн хүмүүсийн хувьд амьдрал улам амттай, тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд гэр бүлийн гэрэл гэгээ, баяр баясал гэдгийг илүү мэдрэх гэр бүлийн сар байх болно.

Эрүүл мэнд: Дархлаагаа дэмжин аминдэмээр биеэ бөөцийлөөрэй. Спортоор хичээллэж, эрүүл амин дэмтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хоолны дэглэм барих, турах гэж хичээх хэрэггүй.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжилдээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Ялангуяа бизнесийн саналуудыг нягт нямбай авч үзээрэй. Таныг мэхлэх оролдлого хийгдэж болзошгүй. Хувийн бизнесээ эхлэхийг хүсэгчдэд тохирох cap тул идэвхтэй ажиллах хэрэгтэй. Санхүүгээ сайжруулахын тулд бүхий л чадвараа дайчлах хэрэгтэй. Түншлэлээс мөнгө олох боломжтой байна. Мөн сугалаанд азтай байх магадлалтай.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүнд амьдралыг нь үндсээр нь өөрчлөх романтик учрал тохионо. Ерөнхийдөө хөнгөмсөг хөөрүү болох магадлалтай тул буурьтай байхыг хичээгээрэй. Гэр бүлтэй хүмүүс шинэ байр сав худалдаж авах бололтой. Зарим нь гэртээ шинэ хүнтэй болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ анхаарах завгүй байх бололтой. Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарах шаардлагатай. Ногоо жимс түлхүү хэрэглээрэй. Унтахын өмнө усанд орж, эрүүл агаарт салхилж ядаргаагаа тайлж байгаарай.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр салбар салбартаа завгүй байх бололтой. Ажлаа хойшлуулах, залхуурах нь амжилтаас тань чангаах болно гэдгийг санаарай. Энэ сард танд олон сайхан боломж гарч ирэхийн санхүүгийн хувьд ч таатай байна. Энэхүү таатай байдлыг хэрэгцээт зүйлээ худалдан авах, шаардлагатай хөрөнгө оруулалт татахдаа ашиглаж болох юм.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс удаан хугацаанд үргэлжлэх хайр дурлалын төвөгтэй харилцаанд орох магадлалтай. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай байгаа учраас хайртдаа буулт хийж, аядуу зөөлөн байхыг зөвлөх байна.

Эрүүл мэнд: Ажлын ачаалал, стресс, сэтгэл санааны хямралаас үүдэн өвчин эмгэг ороох хандлагатай байна. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Бүтээлч авьяас, оюун ухаан тань амжилтад хүрэхэд тусална. Ямар нэгэн бизнес аялал төлөвлөх гэж байгаа бол сарын сүүл үеийг хүртэл түр азнаарай. Хэрэггүй зүйлд мөнгөө үрэх тохиолдол олон гарна. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарах магадлалтай. Зарлагаа нарийн тэмдэглэж, хэрэгцээгүй зардлыг танахыг хичээгээрэй.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд эв зүйгээр, уян хатан хандахыг од эрхэс зөвлөж байна. Хардалт, үл итгэсэн байдлаас шалтгаалж гэр бүлд багагүй асуудал үүсэх бололтой. Ганц бие хүмүүс сарын дундуур танилцсан хэн нэгэнтэй богино хугацаанд дотносож, энэ харилцаа нь удаан үргэлжилнэ.

Эрүүл мэнд: Ажлын ачааллаа тохируулж, тогтмол цагт унтаж хэвших хэрэгтэй. Согтууруулах ундаанаас татгалзаж, найз нөхөдтэйгөө цэвэр агаарт гарахыг илүүд үзээрэй. Тамир тэнхээ сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэхэд үр дүнгээ хурдан өгнө.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажлын газарт зөрчил маргаан хурцдах хандлагатай байна. Хэрвээ та ямар нэг шинэ зүйл хийхээр төлөвлөсөн бол бусдаас тусламж авч, санхүүгийн боломжтоо сайтар тооцох хэрэгтэй. Санхүүгийн байдалд хүндрэл үүсч, таныг багагүй бухимдуулна. Орлого нэмэгдэх боломжтой. Төлөвлөгөөгүй зардлыг тэвчих хэрэгтэй.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүс эрх чөлөөгөө тааваараа эдэлж, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ сард хайр дурлалын харилцаа эхлүүлэх хэрэггүй. Хосуудын харилцаа харьцангуй тогтвортой байх болно. Үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, бие даан амьдрах арга ухаанд сургах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Дархлаагаа дэмжсэнээр ханиад томуунаас сэрэмжилж чадна. Мэдрэлийн ядаргаанд өртөх магадлал өндөр байна. Сэтгэл санаагаа тайван байлгахад анхаарч, тогтмол цагт унтаж байх хэрэгтэй. Санаа зовнил, сэтгэл түгшээсэн асуудлаа бусадтай хуваалцаж, сэтгэлээ тайтгаруулахыг хичээгээрэй.

ХИЛЭНЦЭТ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ сард танд албан тушаал ахих боломж нээгдэнэ. Ашигтай гэрээ хэлэлцээрийн санал авна. Хамгийн гол нь ашигтай холбоо харилцаа тогтоогоорой. Танилын хүрээ тань тэлж,  ажил хэрэгт ашиг тусаа өгнө. Албан тушаал, цалин орлого нэмэгдэх боломжтой.

Гэр бүл, хайр дурлал: Энгийн, тайван уур амьсгал ноёлно. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалж, аливаа зөрчлөөс зайлсхийх хэрэгтэй. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын гал ассан өдрүүд үргэлжилнэ. Үр хүүхдүүдийн хичээл, хувийн зохион байгуулалтад онцгой анхаарах хэрэгтэй болно.

Эрүүл мэнд: Төлөвлөөгүй уулзалт, архи согтууруулах ундаанаас холуур байхыг хичээгээрэй. Сул цагийг биеэ хөгжүүлэхэд зарцуулж, фитнес спортоор хичээллээрэй.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, амьдралдаа шинэчлэл хийхэд тохиромжтой. Өөрийгөө нээж, хөгжүүлэх боломж гарна. Энэ сар таныг адал явдал хүлээж байна. Од эрхэс таны бүтэн сарын туршид ивээлдээ байлгана. Энэ сар мөнгө санхүүгийн дээр санаа зоволтгүй. Энэ сард ашигтай, урт хугацааны гэрээний санал авах боломжтой.

Гэр бүл, хайр дурлал: Ганцаардсан мэт мэдрэмж давамгайлсан өдрүүд үргэлжилнэ. Чухал хүмүүстэй танилцана, тэдгээр хүмүүс амжилтад хэрхэн хүрэхийг мэддэг тул тэдний зөвлөгөөг анхааралтай сонсоорой. Гэр бүлийн аз жаргалд ямар ч муу зүйл тохиолдохгүй. Харин ээж аав, өөр ахмад настай хамаатан садандаа халамж анхаарал тавих хэрэгтэй болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарахгүй ч та хэт мэдрэг байна. Өөдрөг, эерэг хүмүүстэй ойр байхыг хичээгээрэй. Мөн сайн үйлс бүтээвэл сэтгэл санаа хямрахгүй, өөдрөг байна.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажилдаа ахиц гаргаж тушаал дэвшиж магадгүй. Гэхдээ сарын хоёр дахь 10 хоног буюу дундуур бизнесийн салбарт ажилладаг хүмүүст саад бэрхшээлтэй байж, алдагдал хүлээж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй. Харин сарын сүүлээр хөрөнгө оруулалт нэмэгдэх эсвэл санхүүгийн байдал сайжрах боломж бүрдэнэ.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард таны хайр дурлал, гэр бүлийн харилцааг од эрхэс ивээж байна. Иймд гэр бүлд халуун дулаан уур амьсгал, ойлголцол зонхилно. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлээ илчлэх, болзоо зохиох зэрэгт бүтэмжтэй байх болно.

Эрүүл мэнд: Эрүүл мэндэд асуудал гарна. Тиймээс жижиг гэлтгүй аливаа өвчнийг эртхэн эмчид үзүүлж, эмнүүлж байх хэрэгтэй. Эрүүл мэндээс гадна оюун санааны хувьд амгалан тайван байдлыг эрхэмлээрэй.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Чухал шийдвэр гаргасны үр дүнд шинэ боломж гарч ирнэ. Хэн нэгний итгэлийг амархан олж чаддаг нь  таны давуу тал юм. Гэвч хэт хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болоод үнэлэмжээ алдаж мэднэ. Энэ сард таныг амжилт бүтээл дүүрэн сар хүлээж байна. Мөнгөний тал дээр азтай байна гэдэгтээ итгэж болно. Энэ намар ажил хэргийн тал дээр ихээхэн одтой байна. Томоохон албан тушаалтнууд танд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хумхын ордныхон олон шүтэн бишрэгчтэй, олон болзоо учраатай байх нь. Улмаар өөрт тохиромжтой нэгнийг олж, гүнзгий харилцаа үүсгэн үр хүүхэдтэй болохыг төлөвлөж ч мэднэ. Хосуудын харилцаанд зөрчил үүсч, та хоёрын хайр сэтгэлийг сорино. Нэгнээ үл хүндэтгэж, өөрийгөө хэт бодох нь зөрчлийг хурцатгах аюултай.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал хэвийн байна. Арьс, үсэндээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Ямарваа бүтээгдэхүүнийг өөрөө дур мэдэн хэрэглэхээс илүү мэргэжлийн хүний зөвлөгөөг дагавал дээр.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил ихтэй маш үр дүнтэй ажиллах сар. Хэрвээ хийх ёстой зүйлээ хийчхээд байхад чинь зохих ёсоор үнэлэхгүй байгаа юм шиг санагдвал зоригтойгоор ажлаа сольж болно. Илүү дээр боломж чамайг хүлээж байж магадгүй юм. Өөрчлөгдөх, хөгжих, хэрэгтэй цагтаа хаях зүйлээ хаяхаас эмээх хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой сар байна. Гэхдээ сарын сүүлээр их хэмжээний мөнгө дэмий үрэх юм уу алдаж гээх магадгүй тул болгоомжил.

Гэр бүл, хайр дурлал: Хүмүүстэй амархан танилцаж, харилцаа холбоо тогтооно. Гэр бүлийн маргаан удаан үргэлжлэхгүй. Таны дур хүсэл нэмэгдэж, романтик хүсэл зүгээр суулгахгүй бололтой. Сексийн харилцаанд шинэ туршилт хийх зэргээр сонирхолтой болгоход гэмгүй.

Эрүүл мэнд: Ядрах, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай. Энэ сард биедээ анхаарч, эмчилгээ сувилгаа хийхэд гэмгүй.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

21, 22 өдрүүдэд Нийтийн тээврийн маршрутад түр хугацаагаар өөрчлөлт орлоо2 цаг 5 минутын өмнө

Маргааш НӨАТ-ын супер азтан тодорно2 цаг 7 минутын өмнө

Өрнийн зурхай2 цаг 14 минутын өмнө

Цахилгааны хязгаарлалт хийх цагийн хуваарь2 цаг 17 минутын өмнө

"Эртэч Монгол" аяны хүрээнд залуусын нэгдсэн чуулган боллоо20 цаг 14 минутын өмнө

Сонсголонгийн гүүрний хөдөлгөөнийг өнөөдөр нээнэӨчигдөр 00 цаг 39 минут

Цахилгааны хязгаарлалт хийх цагийн хуваарьӨчигдөр 00 цаг 29 минут

Өнөөдрийн зурхайӨчигдөр 00 цаг 23 минут

Цаг агаарын мэдээӨчигдөр 00 цаг 20 минут

“Намрын ногоон өдрүүд”-ээс хүнсний ногоогоо базааж амжаарай2019 оны 9-р сарын 19. 02:00

Тэтгэлэгээр суралцахад дараах 10 алдаанаас татгалзах хэрэгтэй2019 оны 9-р сарын 19. 01:54

Японы автомашин үйлдвэрлэгчид нарны эрчим хүчээр ажилладаг "Приус" машин үйлдвэрлэнэ2019 оны 9-р сарын 19. 01:33

Өнөөдөр цахилгаан шугамд засвар үйлчилгээ хийх хуваарь2019 оны 9-р сарын 19. 01:19

Өнөөдөр болох үйл явдал2019 оны 9-р сарын 19. 01:16

Энэ өдрийн зурхай2019 оны 9-р сарын 19. 01:10

Цаг агаарын мэдээ2019 оны 9-р сарын 19. 01:06

Айргаа хүртэж амин дэмээ нөх2019 оны 9-р сарын 18. 06:09

Хүнсний ногооны кодыг заавал уншиж авах хэрэгтэй2019 оны 9-р сарын 18. 06:05

“НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОВСРОЛ” залуучуудын хөгжлийн сар2019 оны 9-р сарын 18. 04:03

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 9-р сарын 18. 01:16

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 9-р сарын 18. 01:13

Өнөөдрийн зурхай2019 оны 9-р сарын 18. 01:11

Цаг агаарын мэдээ2019 оны 9-р сарын 18. 01:09

Өөртөө үйлчлэх банкны терминалууд танилцуулагдлаа2019 оны 9-р сарын 17. 01:35

“Би хариуцлагатай аав ээж” аян2019 оны 9-р сарын 17. 01:29

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 9-р сарын 17. 01:26

"33 удаа зажилж идье"2019 оны 9-р сарын 17. 01:04

Аравдугаар сард олон жилийн дунджаас дулаан байнх нь2019 оны 9-р сарын 17. 00:59

Өрнийн зурхай2019 оны 9-р сарын 17. 00:53

Цаг агаарын мэдээ2019 оны 9-р сарын 17. 00:52

“Цэвэр агаартай-Автомашингүй өдөр”-ийг улирал бүр зохион байгуулахаар боллоо2019 оны 9-р сарын 16. 06:58

Н.Анударь "Таллин-2019" тэмцээнд 2-р байрт шалгарлаа2019 оны 9-р сарын 16. 04:26

Ухаалаг эзэгтэй та заавал уншаарай2019 оны 9-р сарын 16. 03:46

Таны гэрийн энергийг гайхалтай цэвэрлэдэг тасалгааны ургамлууд2019 оны 9-р сарын 16. 02:19

Оксфордын их сургууль шилдэг сургуулиудын жагсаалтыг тэргүүлжээ2019 оны 9-р сарын 16. 02:03

Аминдэм дутагдахад таны биед дараах өөрчлөлт гардаг2019 оны 9-р сарын 16. 01:41

Энэ өдрийн зурхай2019 оны 9-р сарын 16. 00:40

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 9-р сарын 16. 00:39

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан2019 оны 9-р сарын 16. 00:38

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 9-р сарын 16. 00:37

Өнөөдөр номын баяр үргэлжилж байна2019 оны 9-р сарын 15. 05:59

Аз жаргалтай амьдрах аргуудаас2019 оны 9-р сарын 15. 03:14

Бүсгүй та ямар өнгийн дотуур хувцсанд дуртай вэ?2019 оны 9-р сарын 15. 03:09

Цусны бүлэг түүний тухай юу хэлэх вэ?2019 оны 9-р сарын 15. 03:06

Япон соёлын наадам үргэлжилсээр байна2019 оны 9-р сарын 15. 01:50

Өнөөдөр “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” арга хэмжээ болно2019 оны 9-р сарын 15. 01:49

Энэ өдрийн зурхай2019 оны 9-р сарын 15. 01:47

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 9-р сарын 15. 01:46

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан2019 оны 9-р сарын 15. 01:44

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орохоор боллоо2019 оны 9-р сарын 13. 06:42

Япон соёлын наадам энэ амралтын өдрүүдэд болно2019 оны 9-р сарын 13. 06:30

Энэ өдрийн зурхай2019 оны 9-р сарын 12. 23:58

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 9-р сарын 12. 23:57

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2019 оны 9-р сарын 12. 23:57

Харвардын оюутнууд далайн хуванцар хаягдлыг ус болгодог нян бүтээжээ2019 оны 9-р сарын 12. 08:59

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо2019 оны 9-р сарын 12. 04:19

С.Оюун Ази тивийн шилдэг манлайлагчаар шалгарлаа2019 оны 9-р сарын 12. 02:42

Хилийн боомтууд 5дахь өдөр амарна2019 оны 9-р сарын 12. 01:53

Smartcar дахин нэг боломж нэмлээ2019 оны 9-р сарын 12. 01:47

Нью-Йорк хотод дэлхийн хамгийн өндөр барилга баригдана2019 оны 9-р сарын 12. 01:43

“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот”2019 оны 9-р сарын 12. 01:37

Энэ өдрийн зурхай2019 оны 9-р сарын 12. 01:04

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 9-р сарын 12. 01:04

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2019 оны 9-р сарын 12. 01:03

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 9-р сарын 12. 01:03

Давсны зөв зохистой хэрэглээ2019 оны 9-р сарын 11. 09:53

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжүүлж байна2019 оны 9-р сарын 11. 09:12

"Интерном" дахин шинэ салбар нээлээ2019 оны 9-р сарын 11. 09:07

“37-Р ТОЧКА” кино албан ёсоор нээлтээ хийлээ2019 оны 9-р сарын 11. 09:00

Таныг залуу харагдуулах 6 өнгөний сонголт2019 оны 9-р сарын 11. 03:12

Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд мод тарьж ургуулжээ2019 оны 9-р сарын 11. 02:05

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 9-р сарын 11. 01:09

Энэ өдрийн зурхай2019 оны 9-р сарын 11. 01:08

Цаг агаарын мэдээ2019 оны 9-р сарын 11. 01:06

ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР2019 оны 9-р сарын 10. 01:58

Цахилгааны хязгаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 9-р сарын 10. 01:01

Өрнийн зурхай2019 оны 9-р сарын 10. 00:59

Цаг агаарын мэдээ2019 оны 9-р сарын 10. 00:58

"Хан Хэнтий" чуулгынхан Олон улсын тэмцээнд 3-р байр эзэллээ2019 оны 9-р сарын 9. 04:49

Чингэлтэй дүүрэг хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо2019 оны 9-р сарын 9. 04:05

Арьсны язралт арилгах арга2019 оны 9-р сарын 9. 03:36

Монголын Хүүхдийн спортын их наадам 9 сарын 7-ноос 15-ныг дуустал явагдана2019 оны 9-р сарын 9. 03:25

АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ХЭЗЭЭ, ЮУ ХИЙХ ВЭ2019 оны 9-р сарын 9. 02:36

Хууль бусаар самар түүсэн тохиолдолд Зөрчлийн хуулиар 30-300 нэгжээр торгоно2019 оны 9-р сарын 9. 01:54

Үндэсний шигшээ маргааш Тажикстаны багтай тоглоно2019 оны 9-р сарын 9. 01:47

Хамгийн олон цагаар ажилладаг улс орнуудыг бид тэргүүлж байна2019 оны 9-р сарын 9. 01:41

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 9-р сарын 9. 00:49

Энэ өдрийн зурхай2019 оны 9-р сарын 9. 00:49

Цахилгаан шугамд хягзаарлалт хийх цагийн хуваарь2019 оны 9-р сарын 9. 00:48

Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар дулаарна2019 оны 9-р сарын 9. 00:48

Хүчтэй, чадвартай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ2019 оны 9-р сарын 8. 02:32

Давхар эрүү минь баяртай2019 оны 9-р сарын 8. 02:28

Өргөст хэмх байнга идэх 6 шалтгаан2019 оны 9-р сарын 8. 02:26

Хумс Таны эрүүл мэндийн илэрхийлэл2019 оны 9-р сарын 8. 02:22

Дурлавал турна2019 оны 9-р сарын 8. 02:20

Элсэн чихрээс татгалзах2019 оны 9-р сарын 8. 02:17

Та ямар эхнэр болох бол сонжоод үзээрэй2019 оны 9-р сарын 8. 02:14

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2019 оны 9-р сарын 8. 02:10

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2019 оны 9-р сарын 8. 02:08

Цаг агаарын урьдчилсан мэдээ2019 оны 9-р сарын 7. 08:21