2020 оны 2-р сарын 29, Бямба гараг Зурхай   Цаг агаар

Дасгал хийхээс өмнө зөв хүнсээр өөрийгөө цэнэглэх зохистой


2019 оны 8-р сарын 31. 08:23

Дасгал хийхээсээ өмнө зөв хүнсээр өөрийгөө цэнэглэж чадвал дээд зэргийн үр дүнд хүрч болно.

Та өглөө дасгал хийх дуртай хэрнээ дасгалдаа гарахаасаа өмнө өглөөний хоол идэх дургүй юу.Орой гүйхийн өмнө бэлтгэл болгож үдээс хойш хөнгөн хооллохоо мартдаг уу. Дасгал хийж, үр дүн гаргах гол түлхүүрийн нэг нь цагаа олж, зөв хоол хүнс идэх явдал юм. Тийм ч учраас бэлтгэл сургуулилалт хийхийн өмнө идэх хоол хүнсэндээ (хэрэв иддэг бол шүү дээ) огт анхаарал тавьдаггүй тамирчид олон байдаг нь миний хувьд их хачирхалтай санагддаг юм. Уг нь энэ талаар илүү сайн мэдэх ёстой хүмүүс чинь тамирчид юм шүү дээ. 

Гэтэл бэлтгэлдээ гарахаас өмнө зөв хоолоо иддэггүй эсвэл хангалттай хэмжээгээр иддэггүй тамирчидтай байнга тааралдах юм. “Өглөө өлсөөгүй байдаг болохоор юм иддэггүй” гэж өглөөгүүр дасгал хийдэг хүмүүс ярьдаг (орчуулбал: тэдний хувьд хэдэн минут ч болтугай унтсан нь илүү дээр байдаг). Өдөр идсэн хоол нь хангалттай гэж боддог болохоор орой дасгал хийдэг хүмүүс үдээс хойш хөнгөн хооллох талаар боддог ч үгүй. 

Дасгал хийхийн өмнө яагаад юм идэх ёстой вэ

Хүмүүс биеийг машины мотортой зүйрлүүлэх нь бий. Тэгэхээр энэ зүйрлэлийг түр ашиглая. Хэрвээ та замд гарах гэж байгаа бол бензинийхээ савыг дүүргээд гарах нь ухаалаг хэрэг болно. Магадгүй та хоёр хоногийн өмнө банкиндаа бензин хийсэн бөгөөд бензин тань дуусаагүй байж болно. Гэвч хэрэв та ухаалаг нэгэн бол бензин дуусах эрсдлийг үүрэхгүйн тулд банкаа дүүргэж таарна. Таны биеийн “мотор” үүнтэй яг адил. Та хэрвээ өглөө босмогцоо шууд усанд сэлдэг бол өмнөх өдрийн орой идсэн хоолны үлдэгдэл “банкинд” тань хангалттай байгаа гэж бодож болно. Тийм байж болно. Гэхдээ усан сан руу явахаасаа өмнө “банкаа” дүүргэвэл бие тань хамаагүй дээрдэх биз ээ.


Дасгал хийж байх үед цусан дахь сахарын хэмжээг зохистой төвшинд хадгалахад таны биед нүүрс ус сайн хуримтлагдсан байх ёстой. Гэвч шөнийн турш юм идэхгүй өнжсөний дараа хуримтлагдсан энэхүү нүүрс ус багасдаг. Тиймээс эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхийн өмнө юм идэх нь ажиллаж буй булчинд хангалттай “түлш шатахуун” нийлүүлж өгдөг. Мөн урт хугацаагаар дасгал хөдөлгөөн хийхийн өмнө юм идэх нь дасгал хийж байх үедээ өлсөхөөс сэргийлэх практик шалтгаан ч бас байна. 

Дасгал хийхийн өмнө юу идвэл зохистой вэ

Хүний биеийн “мотор”-т нүүрс ус нэгэнт чухал хэрэгцээтэй учраас дасгал хийхийн өмнө идэх хоол нь нүүрс усаар харьцангуй баялаг байх ёстой. Бага зэргийн уураг бас хэрэгтэй. Уураг нь нүүрс усыг цусанд удаавтар, тогтвортой төвшинд нэвтрэхэд тус болж, хоолны шингэцийг удаашруулна. Нөгөө талаас дасгалдаа гарахын өмнө өөх тос их хэмжээгээр идэхгүй байх хэрэгтэй.

Өөх тос нь хоолны шингэцийг хэт удаашруулж, хэт цатгалдуулан, таагүй мэдрэмж төрүүлэх болно. Мөн эслэг ихтэй хоол хүнсийг ч хойш тавих хэрэгтэй. Эслэг ихтэй хүнс мөн удаан шингэдэг. 

Яг ямар хоол хүнс хэрэглэхийн тухайд хатуу бөгөөд шууд үйлчлэх дүрэм гэж байхгүй. Хэрвээ та юм идсэнийхээ дараа харьцангуй хурдан дасгалаа эхлэхээр төлөвлөсөн бол жимс, сүү, нунтаг уургийн коктейль илүү үр дүнтэй. Хэрвээ та үдээс хойш гүйх гэж байгаа бол галууны махтай хачиртай талх болон аяга шөл биед тань сайн шингэх болно. Өглөө дасгал хийдэг бөгөөд өглөөний хоолонд хэрэглэдэг хүнс танд таалагддаггүй бол юу хүссэнээ ид.  Ихэнх хүмүүс оройн хоолонд нэг аяга өглөөний хоолонд хэрэглэдэг амуу будаа идэхийг “буруу” гэж үздэггүй. Тэгэхээр өглөөний хоолондоо оройн хоолны үлдэгдлийг идэхэд “буруудах” юм бас байхгүй бус уу. 

Дасгал хийхийн өмнө хэдийд хоолловол зохистой вэ

Хоол идэх цагийн тухайд тодорхой заавар байдаг. Гэтэл бодит байдалд та зөв гэж үзсэн цагтаа л хооллох ёстой. Зарим хүмүүс дасгал хийхийнхээ өмнө ердийн байдлаар хооллож чаддаг бол нөгөө нэг хэсэг нь дасгал хийх үедээ гэдсэндээ бага ачаатай байхыг илүүд үздэг. Ер нь дасгал хийхийн өмнө хоолоо шингээх хугацаа их байх тусам та төдий хэмжээний их бөгөөд бүхэллэг хоол идэх хэрэгтэй. 

Хэрэв хоол идсэнээсээ хойш нэг цаг орчмын дотор дасгал хийх бол таны гэдсийг харьцангуй хурдан хугацаанд суллаж чадах шингэн юм уу эсвэл хагас-бүхэл хоол идэх хэрэгтэй. Жишээ нь, коктейль хөнгөн бөгөөд хурдан шингэдэг. Хэрэв та үдээс хойш дасгал хийх гэж байгаа бол үдийн цайны цагаар ердийн, тэнцвэртэй хоол идсэн бол алзахгүй. Харин оройн хоолны өмнө шаргуу бэлтгэл дасгал хийхээр төлөвлөсөн бол үдээс хойш хөнгөн зууш идэх хэрэгтэй. Жишээлбэл тослог багатай нэг сав йогурт, жаахан жимс байхад болно. 

Дасгал хийхэд хэр их хэмжээтэй хоолловол зохистой вэ

Зарим тамирчид дасгал сургуулилалт хийхийн өмнө юу идвэл зохистой талаар тодорхой мэдээлэл хүсдэг. Удирдамж нь ч маш тодорхой байдаг. Өөртөө тохирох хооллолтын хуваарийг ойлгох хүртлээ ихэнх хүмүүс өөрийн биеэр “туршилт хийх” аргыг сонгодог. 

Нарийн тодорхой мэдээлэл хүсч буй хүмүүст зориулж доорх мэдээллийг орууллаа. Тамирчид дасгал хийхээс 1-4 цагийн өмнө биеийн жингийн нэг кг тутамд 1-4 грамм нүүрс ус (эсвэл нэг фунт тутамд 0.5 грамм нүүрс ус)-аар хооллох хэрэгтэй. Хоол шингэх хугацаа урт байх тусам илүү их хоол идэж болно. 

  • Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх нэг цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн нэг кг тутамд нэг грамм нүүрс ус
  • Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх хоёр цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн нэг кг тутамд хоёр грамм нүүрс ус
  • Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх гурван цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн нэг кг тутамд гурван грамм нүүрс ус
  • Дасгал хийхээс өмнө хоолоо шингээх дөрвөн цагийн хугацаа байгаа бол биеийн жингийн нэг кг тутамд дөрвөн грамм нүүрс ус


Идэх хоолоо төлөвлөхдөө миний бичсэн “Нүүрс ус гэж юу вэ. Танд хэчнээн хэмжээний нүүрс ус хэрэгтэй вэ” гэсэн гарчигтай нийтлэлийг уншиж, хүнсний зүйлсийн жагсаалт болон тэдгээрт агуулагдах нүүрс усны хэмжээг харна уу. 

Хайлуулж чадахаасаа илүү ихийг бүү ид

Эцэст нь анхааруулах нэг зүйл байна. Үүнд, хэрэв таны дасгал хийх хугацаа тань нэг их урт эсвэл эрчимтэй биш бол энэ зөвлөгөө танд хамаарахгүй. Дасгал хийхийн өмнө хүн бүр хооллох албагүй. Хэрвээ таны өглөөний дасгал 30 минут хөнгөн алхах дасгал бол сайхан хэрэг. Гэхдээ нэг их эрчимтэй дасгал биш тул үүнийг хийхийн тулд та “банкаа” дүүргэх шаардлагагүй.
 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Ирэх сарын 1-нээс 2006 оны 20000-тын мөнгөн дэвсгэртээр тооцоо хийхгүй18 цаг 3 минутын өмнө

Коронавирусын халдвар-Дэлхий дахинд22 цаг 17 минутын өмнө

Даавуун маск коронавирусээс хамгаалж чадахгүй22 цаг 22 минутын өмнө

945 баар, цэнгээний газрын үйл ажиллагааг түр зогсоолоо22 цаг 24 минутын өмнө

Бадганы цагт хоол идвэл таргалалт үүснэ22 цаг 31 минутын өмнө

Урт амралтаар үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ22 цаг 33 минутын өмнө

Ямар үед өөрийгөө гэртээ тусгаарлах вэ22 цаг 37 минутын өмнө

Өрнийн зурхай23 цаг 27 минутын өмнө

Цаг агаарын мэдээ23 цаг 29 минутын өмнө

Налайх дүүрэг рүү өглөө, оройдоо дөрвөн автобус үйлчилнэ2020 оны 2-р сарын 27. 02:45

Зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана2020 оны 2-р сарын 27. 02:44

Фитнесс клубууд гуравдугаар сарын 30 хүртэл ажиллахгүй2020 оны 2-р сарын 27. 02:42

Маргааш, нөгөөдөр ажил эхлэх, тарах үеэр нийтийн тээвэр үйлчлэхээр боллоо2020 оны 2-р сарын 27. 02:38

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 2-р сарын 27. 02:32

Хавар цагт хэрхэн хооллох вэ2020 оны 2-р сарын 27. 02:31

Хязгаарласан хугацаанд иргэдийг шалтгаан хамаарахгүйгээр хотод нэвтрүүлэхгүй2020 оны 2-р сарын 27. 02:28

Гараа сайтар савандаж угаацгаая2020 оны 2-р сарын 27. 02:26

Өрнийн зурхай2020 оны 2-р сарын 27. 02:24

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2020 оны 2-р сарын 27. 02:19

Иргэд, жолооч нарын анхааралд2020 оны 2-р сарын 23. 05:44

Сар шинийн өдрүүдэд БАНКУУДЫН ажиллах хуваарь2020 оны 2-р сарын 23. 05:42

Өнөөдөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна2020 оны 2-р сарын 23. 05:41

Энэ өдрийн зурхай2020 оны 2-р сарын 21. 00:19

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн2020 оны 2-р сарын 21. 00:18

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 2-р сарын 21. 00:17

Өрнийн зурхай2020 оны 2-р сарын 20. 01:41

Цаг агаарын мэдээ2020 оны 2-р сарын 20. 01:28

1,072 хувьцааны ногдол ашиг авахад АНХААРАХ ЗҮЙЛС2020 оны 2-р сарын 19. 01:53

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1 хүртэл сунгахаар боллоо2020 оны 2-р сарын 19. 01:32

Өрнийн зурхай2020 оны 2-р сарын 19. 01:26

Цаг агаарын мэдээ2020 оны 2-р сарын 19. 01:25

Банкууд богиносгосон цагаар ажиллана2020 оны 2-р сарын 18. 05:17

Энэ өдрийн зурхай2020 оны 2-р сарын 18. 00:33

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн2020 оны 2-р сарын 18. 00:31

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 2-р сарын 18. 00:30

1072 хувьцааны ноогдол ашигийг 5 сарын 1 өдрөөс олгоно2020 оны 2-р сарын 17. 07:51

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 2-р сарын 17. 01:51

Өрнийн зурхай2020 оны 2-р сарын 17. 01:49

Цаг агаарын мэдээ2020 оны 2-р сарын 17. 01:48

Гэр бүлийнхэн олноороо цугларч бууз, банш хийхгүй байх хэрэгтэй2020 оны 2-р сарын 16. 03:39

Манай хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-ий бэлтгэлээ Катар улсад хийхээр болжээ2020 оны 2-р сарын 16. 03:34

Өрнийн зурхай2020 оны 2-р сарын 16. 02:37

Цаг агаарын мэдээ2020 оны 2-р сарын 16. 02:36

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дасгал, хөдөлгөөн хийгээрэй2020 оны 2-р сарын 15. 08:05

НӨАТ-ын азтан маргааш тодорно2020 оны 2-р сарын 15. 07:55

“Хайр”-аа хэрхэн хадгалах вэ?2020 оны 2-р сарын 15. 07:54

Эмэгтэй хүн бүрийн дагаж мөрдвөл зохих 10 зүйл2020 оны 2-р сарын 15. 06:51

Өдрийн өнгө2020 оны 2-р сарын 15. 01:03

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2020 оны 2-р сарын 15. 01:02

НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2020 оны 2-р сарын 14. 02:31

Валентины баярт зориулав2020 оны 2-р сарын 14. 02:25

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 2-р сарын 14. 02:20

Өрнийн зурхай2020 оны 2-р сарын 14. 02:07

Цаг агаарын мэдээ2020 оны 2-р сарын 14. 02:05

Баян-Өлгий аймгийн иргэн коронавирусийн халдваргүй болох нь батлагджээ2020 оны 2-р сарын 14. 02:04

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс2020 оны 2-р сарын 13. 07:19

Нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж2020 оны 2-р сарын 13. 07:17

"Мөрөөдлийн автомашин" хүүхдийн гар зургийн уралдаан2020 оны 2-р сарын 13. 07:09

Коронавирусний эсрэг дөрвөн вакцин боловсруулалтын шатандаа явна2020 оны 2-р сарын 13. 07:05

Амьдралаас суралцсан хүн гэгээрдэг юм2020 оны 2-р сарын 13. 07:00

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлье2020 оны 2-р сарын 13. 01:33

Цаг агаарын мэдээ2020 оны 2-р сарын 13. 00:10

Өдрийн өнгө2020 оны 2-р сарын 13. 00:10

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 2-р сарын 12. 02:47

Хүүхдийнхээ дархлааг хэрхэн ДЭМЖИХ вэ?2020 оны 2-р сарын 12. 01:56

Өрнийн зурхай2020 оны 2-р сарын 12. 01:37

Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх зэрэг Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд ЗГ саналаа өгчэ2020 оны 2-р сарын 12. 01:31

Өнөөдөр УБ хотноо цас орно2020 оны 2-р сарын 12. 01:19

Бүсгүй танд хэрэгтэй зөвлөгөө2020 оны 2-р сарын 11. 06:27

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгоно2020 оны 2-р сарын 11. 04:34

Энэ өдрийн зурхай2020 оны 2-р сарын 10. 23:55

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан2020 оны 2-р сарын 10. 23:54

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 2-р сарын 10. 23:53

Та үүнийг мэдэх үү? Хийл тоглох үед цагт ойролцоогоор 170 калори шатаадаг2020 оны 2-р сарын 10. 03:47

Таныг аз жаргалтай хүн болгох дадлуудаас2020 оны 2-р сарын 10. 03:41

“Насны хишиг”, одонгийн мөнгийг олгож эхэллээ2020 оны 2-р сарын 10. 03:37

Ядарсан царайг тань сэргээх энгийн таван маск2020 оны 2-р сарын 10. 02:08

Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос буурчээ2020 оны 2-р сарын 10. 01:50

Уншихаа боливол сэтгэхээ болино2020 оны 2-р сарын 10. 01:43

НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ2020 оны 2-р сарын 10. 00:56

Өдрийн өнгө2020 оны 2-р сарын 10. 00:54

Өнөөдөр болох үйл явдлууд2020 оны 2-р сарын 10. 00:53

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан2020 оны 2-р сарын 10. 00:52

НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас олгож эхэлнэ2020 оны 2-р сарын 9. 07:54

Цаг агаарын мэдээ2020 оны 2-р сарын 9. 02:18

Энэ өдрийн зурхай2020 оны 2-р сарын 9. 02:17

Халдваргүйжүүлэлт хийхийг зөвлөж байна2020 оны 2-р сарын 8. 03:51

Өрнийн зурхай2020 оны 2-р сарын 8. 03:39

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна2020 оны 2-р сарын 8. 03:23

Гунигла-гэхдээ Баяртайгаар.2020 оны 2-р сарын 7. 01:28

Энэ өдрийн зурхай2020 оны 2-р сарын 6. 23:20

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2020 оны 2-р сарын 6. 23:19

И-баримт апп ашиглан насны хишиг, алдарт эхийн болон жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгөө авах боломжтой2020 оны 2-р сарын 6. 11:01

“Багшийн туслах 800”- аппликейшн2020 оны 2-р сарын 6. 02:30

econtent.edu.mn цахим хуудсаас сурагчдад зориулсан теле хичээлүүдийг нөхөн үзэх боломжтой2020 оны 2-р сарын 6. 02:21

Энэ сарын 10-наас "Алдарт эх"-ийн одонгийн мөнгийг олгоно2020 оны 2-р сарын 6. 02:17

“Гарцаараа гарцгаая” аян өрнөж байна2020 оны 2-р сарын 6. 02:08

Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлнэ2020 оны 2-р сарын 6. 02:01

Энэ өдрийн зурхай2020 оны 2-р сарын 6. 00:34

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн2020 оны 2-р сарын 6. 00:33