2019 оны 12-р сарын 12, Пүрэв гараг Зурхай   Цаг агаар

Суут хүмүүсийн баримтлаж байсан нийтлэг зарчмууд


2019 оны 8-р сарын 3. 04:48

Түүхэн дэх алдартай суут хүмүүсийн ихэнх нь өөрсдөдөө ажлын зөв арга барил хэвшүүлж, түүгээрээ ч дамжуулан амжилтанд хүрч чадсан байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүсийн баримталдаг нийтлэг 7 зарчмыг та бүхэнд танилцуулж байна.

1.Хувийн ажлын өрөө

Ихэнх зохиолчид, бүтээлч хүмүүс уран бүтээлээ туурвих хувийн орон зайд өндөр ач холбогдол өгдөг. Хэн нэгэн бүтээлийг нь гэмтээж, устгахгүй, өөрт нь саад болохгүй байхад  маш сайн анхаардаг гэнэ. Жишээ нь:

Английн алдарт зохиолч Жейн Остин зохиол бичдэг өрөөнийхөө хаалганы нугасыг хэзээ ч тосолдоггүй байжээ. Учир нь тэрбээр өрөө рүү нь хүн орохвий гэж ихэд сэрэмжилдэг байсан бөгөөд хүн орсон тохиолдолд хаалганы нугас нь чийхарч, дохио өгдөг байж. Мөн Нобелийн шагналт, Америкийн зохиолч Уильям Фаулкнер ажлын өрөөнийхөө хаалгыг түгждэггүй байсан ба гаднах бариулыг салгаж аваад өрөөндөө ордог байжээ.

Харин Марк Твейний гэр бүл түүнийг ажлын өрөөнөөс нь дуудан гаргахын тулд бүрээ үлээдэг байсан гэнэ. Харин зохиолч Грахам Грине дээрх хүмүүсээс ч илүү хувийн өрөөнд ач холбогдол өгдөг байсан тул нууц газар оффис түрээсэлдэг байжээ. Хаяг, байршил болон утасны дугаарыг нь зөвхөн түүний эхнэр л мэддэг байсан гэдэг. 

2.Өдөр бүр алхах 

Тогтмол алхаж, аялах нь олон уран бүтээлчдэд онгод оруулдаг. Тухайлбал, Английн зохиолч Чарльз Дикенс өдөр бүр тогтмол 3 цаг алхдагаараа алдартай байв. Тэрбээр алхах явцдаа ажигласан бүх зүйлсээ зохиолдоо шууд тусгадаг байжээ.

Харин Людвиг ван Бетховен үдийн хоолныхоо дараа урт хугацааны алхалт хийдэг байсан бөгөөд заримдаа урам хугарсан үедээ цаас, харандаа авч яван мэдрэмжээ буулгадаг байсан аж. Мөн XIX зууны хөгжмийн зохиолч Эрик Сати Парисаас өөрийн амьдардаг хотынхоо захад байрлах ажилчин ангийн тосгон руу байнгын явган аялал хийдэг байжээ. Мөн дайны жилүүдэд явган аялах боломжгүй болсноос үүдэн түүний бүтээмж буурсан гэх яриа ч байдаг.

3.Нарийн тооцоо, хэмжүүр

Хэдийгээр Антони Тролоп (Английн зохиолч) өдөрт ердөө 3 цаг бичдэг байсан ч 15 минутанд 250 үг бичихийг өөрөөсөө шаарддаг байжээ. Тэгвэл Америкийн сэтгэл судлаач Б.Ф.Скиннер ч цаг тутамд хэдэн үг бичсэнээ нарийн тооцдог байсан гэдэг. Ийнхүү ажлынхаа үйл явцыг нарийн хэмжих нь бүтээмжээ дээшлүүлэхэд тустай байдаг аж.

4.Чухал ажил болон цаг их зарцуулах ажлаа ялгах

Ихэнх суут хүмүүс уран бүтээлээ өглөө туурвиж, үдээс хойш захидалд хариулах гэх мэт цаг шаардсан ажлуудаа хийхээр хуваарилдаг. Захиаг хариу бичих дарааллаар нь байрлуулах нь эмх цэгцтэй, зохион байгуулалттай байдаг ба цаг хэмнэхэд тустай. Харин зарим нь уран бүтээлийн ажилдаа бага зэрэг түүртэх үедээ захидалд хариулах маягаар өөр зүйл хийж завсарлага авдаг байжээ. Тэдний харилцдаг байсан шуудан, захидал нь өнөөгийн и-мэйл шүү дээ. Тийм болохоор яг тэдэн шиг байдлаар ажлаа хуваарилж болох юм.

5.Ажлаа амжилттай хийж дуусгатал битгий зогс

Америкийн жүжгийн зохиолч Артур Миллер “Би усны ундарга ширгэдэггүй гэдэгт итгэдэг. Түүнтэй адил надад хэлэх зүйл байгаа л бол, би хэзээ ч бичгийн машинаас босохгүй” хэмээн хэлж байжээ.

Мөн нэрт хөгжмийн зохиолч Моцарт өглөө 6 цагт босож, бүтэн өдөржин хөгжмийн хичээл, тоглолт, нийгмийн ажилд оролцсоор шөнийн 1 цагт л орондоо ордог байсан аж. Тиймээс суутнууд ямар нэг асуудал тулгарахад, эсвэл залхуурсан үедээ биш зөвхөн ажлаа амжилттай дуусгасныхаа дараа л хийхээ зогсдог юм.

6.Ойлгож, дэмждэг хамтрагчтай байх

Сэтгэл судлаач Зигмунд Фрейдийн эхнэр Марта Фрейд нөхрийнхөө өмсөх хувцсыг нь бэлдэж, нүүрний алчуурыг нь сонгож, бүр сойзон дээр нь оо тавьж өгдөг байжээ.

Хамтрагчийнхаа хүсэл мөрөөдөл, уран бүтээлийг ойлгон дэмждэг байсан өөр нэг хүн бол Алис Б.Токлас юм. Америкийн зохиолч Гертруд Стейн зохиолоо гадаа сууж бичихийг илүүд үздэг байсан бөгөөд хад чулуу, үнээ зэргийг харах зуураа бичих дуртай байсан гэдэг. Тиймээс түүнийг хайрт Алис Б. Токлас нь Францын хөдөө нутаг руу дагуулан явж, түүнд харуулахаар үнээнүүд хүртэл тууж аваачиж байжээ.

Мөн Английн алдарт зохиолч Жейн Остиний эгч Кассандра бүхий л гэрийн ажлаа ганцаараа хийж, Жейнд зохиол бичих боломж олгодог байсан.

Өөр нэгэн жишээ болох Америкийн зураач Энди Вархол өглөө бүр өөрийн найз болон хамтрагч Пат Хакеттыг дуудаж өмнөх өдрийнхөө хийсэн бүх зүйлсийнхээ талаар ярилцдаг байжээ. Энэ мэтчилэн өөрийгөө дэмждэг хань, найз нөхөр, гэр бүлтэй байх нь амжилтын нэгэн үндэс болдог байна.

7.Ихэнх хугацааг нийгмийн амьдралаас тусгаарлагдаж өнгөрөөх

Францын зохиолч, философич Симон Дэ Бовуарын шүтэн бишрэгчдийн нэг нь ийнхүү хэлж байжээ. “Тэдний амьдралд хүлээн авалт, үдэшлэг гэж байхгүй. Харин ажлаа хийхийн тулд зориудаар бий болгосон энгийн, үймээн самуунгүй тайван амьдрал л байгаа” гэжээ. Үнэхээр алдартнууд нийгмийн амьдралаас тусгаарлагдаж, ажилдаа ихэнх цагаа зориулах нь бий.

Пабло Пикассо болон түүний найз охин Фернанде Оливери нар 7 хоног бүрийн ням гарагийг “гэр бүлийн өдөр” болгох санааг Стейн, Токлас нараас авч, амьдралдаа хэрэгжүүлж байсан гэдэг. 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхгүй боллоо1 цаг 25 минутын өмнө

Монголын Өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ5 цаг 16 минутын өмнө

Ирэх 2020 оныг тогоруу хамгаалах жил болгон зарлалаа5 цаг 21 минутын өмнө

Залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв” нээгджээ5 цаг 31 минутын өмнө

Далайн гүний тухай сонирхолтой баримт5 цаг 35 минутын өмнө

Нойр бол эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай5 цаг 41 минутын өмнө

Эрүүл мэндийн даатгалын өдөрлөг болж байна5 цаг 43 минутын өмнө

Мисс М.Цэвэлмаа гоо сайхны номинацид шилдэг 10-т оржээ5 цаг 44 минутын өмнө

Автобусанд хувийн амьдралаа битгий ярь5 цаг 44 минутын өмнө

Эрүүл мэнд ба гоо үзэсгэлэн5 цаг 47 минутын өмнө

Өглөө бүр ус уухын 5-н ач тус5 цаг 50 минутын өмнө

Автомашинтай жагсаал үргэлжилж байна5 цаг 53 минутын өмнө

Аз жаргалтай амьдралд хөтлөх ишлэлүүдээс5 цаг 53 минутын өмнө

Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн гарын авлага гаргажээ6 цаг 1 минутын өмнө

Таны эрүүл мэндэд хамгийн ашигтай 5 цэцэг6 цаг 6 минутын өмнө

1072 Ногдол ашгийг нөхөн олговол хэрхэн хүртэх вэ6 цаг 8 минутын өмнө

Нярай хүүхдийг цэвэр агаарт гаргах нь өсөлт хөгжилтөнд маш чухал6 цаг 20 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд8 цаг 22 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн8 цаг 23 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн8 цаг 24 минутын өмнө

Удирдагч хүнд зайлшгүй хэрэгтэй 5 чадварӨчигдөр 03 цаг 50 минут

Хүний алдагдаж буй калийг үзэмний шүүс нөхөх онцгой ач тустайӨчигдөр 02 цаг 58 минут

Та эрүүл уушигтай болохын тулд хийх ёстой зүйлсӨчигдөр 02 цаг 51 минут

НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэнэӨчигдөр 02 цаг 26 минут

Өнөөдөр болох үйл явдалӨчигдөр 01 цаг 12 минут

Өрнийн зурхайӨчигдөр 00 цаг 53 минут

Цаг агаарын мэдээӨчигдөр 00 цаг 53 минут

Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна2019 оны 12-р сарын 10. 11:24

Эрүүл мэндийн даатгалаараа фитнест хамрагдах боломжтой2019 оны 12-р сарын 10. 11:23

Сонин хачин: Ялаа яагаад хөлөө үрдэг вэ?2019 оны 12-р сарын 10. 11:20

Эзэгтэй танд гэр ахуйн ашигтай зөвлөгөө хүргэе2019 оны 12-р сарын 10. 06:17

Хүүхдэд амттан бус оюун ухааны тоглоом, ном бэлэглэхийг уриалж байна2019 оны 12-р сарын 10. 06:09

Шинэ жилийн баярын тухай2019 оны 12-р сарын 10. 06:04

Хоол хүнсэнд амтат төмсийг зайлшгүй хэрэглэх 10 шалтгаан2019 оны 12-р сарын 10. 05:42

Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна2019 оны 12-р сарын 10. 05:32

Мөсөнд авиралтын шилдгүүд тодорчээ2019 оны 12-р сарын 10. 05:26

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ2019 оны 12-р сарын 9. 23:46

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 12-р сарын 9. 23:44

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн2019 оны 12-р сарын 9. 23:43

Хүний тухай сонирхолтой баримт2019 оны 12-р сарын 9. 07:25

"Насны онцлог" гэрийн нөхцөлд хэрхэн арчлах вэ?2019 оны 12-р сарын 9. 07:02

Дэлхийн хамгийн том зул сарын гацуур модыг Италид асаажээ2019 оны 12-р сарын 9. 03:21

Хүүхдийн бэлэгэнд дараах хүнсний бүтээгдэхүүнийг битгий сонгоорой?2019 оны 12-р сарын 9. 01:40

ЗӨГИЙН БАЛ ХАНИАД НАМДААДАГ2019 оны 12-р сарын 9. 01:35

"Moon Dance" хамтлаг ДАШТ-д шилдэг зургаад багтлаа2019 оны 12-р сарын 9. 01:32

Мал тооллого өнөөдрөөс эхэллээ2019 оны 12-р сарын 9. 01:29

Хүнс худалдаж авахдаа хэрхэн зөв сонголт хийх вэ?2019 оны 12-р сарын 9. 01:23

Стресс тайлах дараах 4-н арга2019 оны 12-р сарын 9. 01:16

Монгол Улс ой тогтоолтын дэлхийн аваргад хоёрт жагсаж байна2019 оны 12-р сарын 9. 01:12

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 12-р сарын 9. 00:47

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2019 оны 12-р сарын 9. 00:46

Энэ өдрийн зурхай2019 оны 12-р сарын 9. 00:46

Таныг аз жаргалтай болгох шинжлэх ухаанаар батлагдсан 9 арга2019 оны 12-р сарын 8. 10:51

Түүний Гайхамшигт Амжилтын Нууц Ердөө Л Энэ2019 оны 12-р сарын 8. 10:48

Аз жаргалтай байх дүрэм2019 оны 12-р сарын 8. 10:46

Таны биед КАЛЬЦИ дутагдсаныг илэрхийлж байгаа 10 ШИНЖ ТЭМДЭГ2019 оны 12-р сарын 8. 10:42

Мисс М.Цэвэлмаа шилдэг авьяастны нэг боллоо2019 оны 12-р сарын 8. 10:39

Хөхний сүүгээр хүүхдээ хооллохын давуу тал2019 оны 12-р сарын 8. 10:31

Сайхан харагдах энгийн аргууд2019 оны 12-р сарын 8. 10:27

Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна2019 оны 12-р сарын 8. 02:19

Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ2019 оны 12-р сарын 8. 02:15

Энэ өдрийн зурхай2019 оны 12-р сарын 8. 02:11

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна2019 оны 12-р сарын 8. 02:09

“Tesla” компани нарын зайн хураагууртай дээврийн хавтан үйлдвэрлэж эхэлжээ2019 оны 12-р сарын 7. 04:25

1 сарын 9-нд "Утгын чимэг-2019" наадам болно2019 оны 12-р сарын 7. 02:14

Өнөөдрийн зурхай2019 оны 12-р сарын 7. 02:08

Цаг агаарын урьдчилсан мэдээ2019 оны 12-р сарын 7. 02:05

“Гэр бүлийнхээ төлөө-Ойлгоё Хүндэлье”2019 оны 12-р сарын 6. 04:16

Монгол орлон тоглогчид тоглосон “Мулан” кино анхны трейлерээ цацжээ2019 оны 12-р сарын 6. 04:14

Ханиад хүрэхгүй байхад урьдчилан сэргийлэх аргууд2019 оны 12-р сарын 6. 04:07

Энэ өдрийн зурхай2019 оны 12-р сарын 5. 23:20

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 12-р сарын 5. 23:20

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн2019 оны 12-р сарын 5. 23:19

Эрдэмтэд мэдрэлийн хиймэл эс зохион бүтээжээ2019 оны 12-р сарын 5. 07:50

Үс уналтыг зогсоодог аргуудаас2019 оны 12-р сарын 5. 07:17

Зул сарын баяраар зочилж болох дулаахан хотууд2019 оны 12-р сарын 5. 03:20

Гацуур модны тvvх2019 оны 12-р сарын 5. 03:12

Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно2019 оны 12-р сарын 5. 03:03

Эмний оронд хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн2019 оны 12-р сарын 5. 02:51

Өнөөдөр болох үйл явдал2019 оны 12-р сарын 5. 01:08

Энэ өдрийн зурхай2019 оны 12-р сарын 5. 00:42

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2019 оны 12-р сарын 5. 00:41

Ардын уламжлалт хий дарах аргууд2019 оны 12-р сарын 4. 10:24

Монгол брайль бичгийн стандартыг баталлаа2019 оны 12-р сарын 4. 04:16

Өглөө бүр эрч хүчтэй2019 оны 12-р сарын 4. 03:23

Витамин С-ээр дархлаагаа дэмжээрэй2019 оны 12-р сарын 4. 00:59

Өнөөдөр болох үйл явдал2019 оны 12-р сарын 4. 00:59

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна2019 оны 12-р сарын 4. 00:51

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2019 оны 12-р сарын 4. 00:50

Тэмдэглэл хөтлөх хамгийн үр дүнтэй нь батлагджээ2019 оны 12-р сарын 3. 02:05

Гэр бүлдээ аз жаргалыг бий болгох нь2019 оны 12-р сарын 3. 01:58

Энэ өдрийн зурхай2019 оны 12-р сарын 2. 23:31

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 12-р сарын 2. 23:30

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2019 оны 12-р сарын 2. 23:30

Өвлийн улиралд зооглох ёстой 5 хүнс2019 оны 12-р сарын 2. 09:02

Энэ шинэ жилийн гоёлын тренд болсон даашинзнууд2019 оны 12-р сарын 2. 08:25

Өнөөдөр болох үйл явдал2019 оны 12-р сарын 2. 01:04

Өрнийн зурхай2019 оны 12-р сарын 2. 00:55

Цаг агаарын мэдээ2019 оны 12-р сарын 2. 00:54

Энэ өдрийн зурхай2019 оны 12-р сарын 1. 05:59