2024 оны 4-р сарын 19, Баасан гараг Зурхай   Цаг агаар

загнахгүй, шүүмжлэхгүй, шийтгэхгүй хүмүүжүүлэх шилдэг арга бий


2019 оны 6-р сарын 13. 01:29

 

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс  “Хувь хүний хөгжил” сэтгэл зүйн лекц зохион байгуулсан юм.  Энэ үеэр МУИС-ийн сэтгэл судлалын багш, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, Сэтгэл судлалын ухааны магистр Б.Золзаяа “Хүүхэд бүр өөр, өөрийн замаар гэрэлтдэг”  сэдвээр эцэг эхчүүдэд уншсан лекцийг тоймлон хүргэж байна.

Хүний амьдралын хамгийн тод гэгээлэг бас хамгийн аймшигтай дурсамж бага насанд тохиодог. Бага нас гэдэг бол хүний амьдралын хамгийн хамгийн чухал нас. Энэ насандаа юуг яаж хэрхэн бүтээснээр, бий болгосноор ирээдүйд ямар бие хүн болохыг шууд утгаар бэлдэж байдаг.    

Миний хувьд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнг 2010 онд байгуулахаас өмнө практик сэтгэлзүйд зөвлөгөө өгсөн туршлага маань 10 гаруй жил байгаа. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ тухай асуух гэж  ирэхдээ “Жаахан том болохоор нь, одоо юу  ч мэдэхгүй” гэх үгийг их хэрэглэдэг. Энэ бол хамгийн том алдаа. Эхийн хэвлийд байхаас нь эхлээд хүүхдээ хайрлах, энхрийлэх, харилцах, ярилцах нь чухал. Тэр насанд л хүүхдийн хөгжил, төлөвшил  тогтож байдаг.

Хүүхэд бүр өөр өөрийн замаар гэрэлтдэг. Хүүхэд бүрт өөр өөрийн гэсэн нууц авьяас, чадамж, оюун ухаан байдаг.  Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн 3500-4000 орчим хүүхдийн дунд судалгаа хийсэн. Монгол хүүхдүүд оюун ухааны чадамжаараа дэндүү гайхамшигтай гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл өнөөдөр бид хүүхдүүдээ ойлгохоо байчихлаа, тэдэнтэй харилцахад хүндрэл учраад байна гэдэг.  Хүүхэд  бүр хувийн зан араншин, характеритай, хувийн  орон зайтай байдаг.   

Бага насны хүүхдээс бүх зүйл цацарч гэрэлтэж байдаг.Тэд эвдэлдэг, сүйтгэдэг, зөрүүдэлдэг. Гэхдээ л  тэд гэрэлтэж байдаг. Бүх зүйлийн хөгжлийн төлөвшлийн суурь нь бага насанд явагдаж байдаг. 0-3 насандаа ирээдүйд 20 настай ямар эмэгтэй, 20 настай ямар залуу болох нь тодорхойлогддог. Бүх зүйл шалтгаантай. Бүх зүйлийн шалтгаан нь бага насанд нь та хүүхэдтэйгээ яаж харилцсан, ямар хандлага үзүүлсэн бэ гэдэгтэй шууд хамааралтай.     

Хүүхдээ хариуцлагатай, биеэ даасан, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг, өөрийгөө илэрхийлдэг хүн болгохыг дийлэнх эцэг эхчүүд хүсдэг. Тэгвэл яаж?  

Хүүхэд бүр ялгаатай гэдгийг маш сайн ойлгох ёстой. Хүүхэдтэйгээ харилцахад зөрчил байна уу. Тэр зөрчлийг арилгах ганцхан зүйл бий. Тэр нь эцэг эх хоёрын хүүхэдтэй харилцах харилцааны хандлага байгаа юм. Харилцаа хандлагаа өөрчлөх ёстой.  

Том хүнтэй, иргэн хүнтэй, хувь хүнтэй харилцаж байгаа мэтээр хүүхэдтэй харилцах ёстой. Эцэг эхчүүд хүүхдээ өмчилдөг нь маш том алдаа. Мэдээж тэр хүүхэд таны хүүхэд мөн. Гэхдээ бас хувь хүн, иргэн хүн. Бага наснаас нь хүүхэдтэйгээ яг л том хүн шиг харилцах нь чухал. Эргэлзэхгүйгээр итгэж даатгах хэрэгтэй. Юуг ч байсан хамаагүй. Энэ нь хүүхдийн ирээдүйн бие даасан байдалд нь хамгийн чухал. Та хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барилдаа эргэлздэг бол өөрөө, өөртөө эргэлздэг, итгэлгүй хүүхдийг төрүүлэн гаргана. Хүүхдээ төлөвшүүлнэ гэдэг та өөрөө төлөвшсөн байхыг хэлж байгаа юм. Тэр төлөвшлийн цаанаас хүүхдийн биеэ даасан байдал гэдэг зүйл бий болох юм.  Хүүхдэдээ хэзээ ч битгий эргэлз. Хэзээ ч битгий үл итгэ. Энэ хамгийн чухал харилцаа, хандлага.  Тэд буруутаг, сүйтгэг, алдаг. Гэхдээ энэ нь ирээдүйд биеэ даасан хүчирхэг бие хүн болоход нь тусалж чадна.

Эцэг эхчүүд өөрийнхөө өнгөрснөөр, хүүхдийнхээ ирээдүйгээр амьдрах үед маш том алдаа гаргадаг

Хүүхдийн дахин давтагдашгүй онцлог гэдэг зүйл бий. Таны хүүхэд шиг хүүхэд өөр хаана  ч байхгүй. Таны хүүхэд  шиг үзэл бодолтой, таны хүүхэд шиг сэтгэх хүүхэд хаана ч байхгүй.  Загнах, чанга дуугаар хашгирах, шийтгэх, шүүмжлэх гэсэн үгүүдийг эцэг эхчүүд үгийн сангаасаа авч хаях хэрэгтэй. Хэзээ ч битгий загна, хэзээ ч битгий зод. Яагаад гэж үү? 

Яагаад гэвэл энэ арга бол өнөө цагийн хүүхдэд хэрэггүй юм. Сүүлийн 10,20 жилд дэвшилтэт техник технологи бүхнийг өөрчилсөн. Таны хандлага загнах, шүүмжлэх, яг өөрийнхөө хүссэн шиг амьдруулахыг хүсэж байгаа зүйл рүү биш.  Бүх зүйл нь эерэг зүйл рүү таны хандлага байх ёстой. Та бүхэн өөрийнхөө хүүхэд насыг дурсаад үзээрэй. Хамгийн сайхан дурсамжтай, аз жаргалтай үе хэзээ байсан вэ. Аав, ээж байх үе шүү дээ. Аавтайгаа, ээжтэйгээ тоглож байсан, ямар нэг зүйлийг хийж байсан дурсамж та бүхний сэтгэлд хамгийн тод шигдээстэй байдаг. Өнөөдрийн таны хүүхдэдээ өгсөн баяр хөөр насан туршийнх нь баяр хөөр байдаг юм шүү. Хэзээ ч битгий шүүмжил, хэзээ ч битгий зэмлэ, загна.    

Хүүхдийн дахин давтагдашгүй онцлог бол таны хүүхдийн дэндүү том  үнэ цэнэ. Бусдаас удаан эсвэл хурдан байж болно. Аав ээжүүд “Би багадаа арай ийм байгаагүй, дүү нь ийм байхад, ах нь нэг л өөр” гээд байдаг. Энэ бол таны маш том алдаа.

Хүүхэд өөртөө эргэлзэхгүйгээр ямар нэг зүйлийг хийгээд тэр зүйл нь таны хувьд алдаатай байж болно.  Гэхдээ тэр нь тухай хүүхдийн хувьд баяр хөөр болж үлддэг.  Ялангуяа 0-2 насны хүүхдэдээ дээд зэргээр итгэх ёстой. Дэндүү жаахан нас биш.  0 насанд нь хүүхдийн хөгжлийн үзүүлэлтийг тодорхойлох, харах  ч боломжтой байдаг.    

Бие даахгүй байдлаас хүүхэд ичсэн, эргэлзсэн болж төлөвшдөг. Бүх шатанд биеийг нь даалга. Эхлээд төлөвшүүлээд биеийг нь даалгах. Санаачилгатай байдлыг дэмжихгүй бол итгэлгүй хүүхэд болно. Таны мөрөөдөл бол таны л мөрөөдөл. Харин охиндоо, хүүхдэдээ мөрөөдлийг нь үлдээ.

Би өмнө нь тийм байгаагүй, миний үед ийм байгаагүй гэж дийлэнх эцэг эхчүүд хэлдэг.  Өөрийнхөө хүүхдийг тархидаа төсөөлдөг. Өөрийнх бага насанд ямар дурсамж үлдсэн түүнтэй холбож хүүхдээ хүмүүжүүлэх гээд байдаг. Энэ бол таны л өнгөрсөн дурсамж, бодол.   Нөгөө нэг зүйл нь ирээдүйн нийгмийн сэтгэлзүй аймшигтай байна гэдэг үгээс үүдэлтэйгээр хүүхдэдээ итгэхгүй байгаа юм. Хүүхдийнхээ ирээдүйд санаа зовоод байдаг. Эцэг эхчүүд өөрийнхөө өнгөрснөөр, хүүхдийнхээ ирээдүйгээр амьдраад байдаг. Энэ бол маш том алдаа. Яг одоо байгаа яг одоо таны өмнө амьсгалж байгаа хүү, охин руугаа хар. Яг одоо цохилж байгаа тэр бяцхан зүрхийг ойлго. Тэр л хамгийн чухал. Одоод төвлөр.  

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжлийг дэмждэг, бас саад болдог. Шүүмжилснээр, үгүйсгэснээр, зэмлэснээр, сонсож чадахгүй байснаар хүүхдийнхээ хөгжилд саад болж байдаг. Өдөрт 20 минут гаргаад хүүхдээ сонсоод үзээрэй. Тэгж чадвал ирээдүйн гайхамшигтай хүчирхэг биеэ даасан, хариуцлагатай, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бүх төвшинд удирдаж чадах тийм хүүхдийг бий болгож чадна.

Шийтгэл гэдэг үг эцэг эхийн үгийн санд хэзээ ч байх ёстой. Шийтгэхгүйгээр хүмүүжүүлж болно. Аймшигтай дурсамжийг битгий үлдээгээрэй.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17