2024 оны 3-р сарын 29, Баасан гараг Зурхай   Цаг агаар

Илүү ихийг амжуулахын тулд цагаа биш харин эрч хүчээ удирд


2019 оны 4-р сарын 11. 03:35

Хүмүүс ажлаа амжуулахын тулд ихэвчлэн илүү цагаар суудаг боловч, өдөр дуусахад ажил нь дуусаагүй, харин өөрсдөө ядарч, ямар ч эрч хүчгүй болсон байх нь элбэг байдаг. Хүн эрч хүчээ алдах нь олон сөрөг дагавартай. Гэр бүлийн гишүүддээ хангалттай анхаарал халамж тавьж чадахгүй, мөн үр нөлөөтэй харилцаж чадахгүй, дасгал хийж чадахгүй, улмаар сайн унтаж ч чадахгүй байдалд ордог. Тэгвэл хүний энерги, эрч хүчийг хэрхэн зөв ашигласнаас хамаарч бид илүү бүтээмж өндөртэй байж чаддаг байна.

Физикийн шинжлэх ухаанд ажиллах хүчин чадал гэж тодорхойдог хүний эрч хүч нь хүнд байдаг дөрвөн гол эх үүсвэрээс ирдэг байна.  Эдгээр нь, бие махбод, сэтгэл хөдлөл, оюун ухаан, сүнс гэсэн дөрвөн эх үүсвэр юм. Эдгээр эх үүсвэр тус бүр дээр нарийн  төлөвлөсөн өвөрмөц зан үйлийг бий болгосноор хүний эрч хүчийг системтэйгээр нэмэгдүүлж, тогтмол шинэчилж болдог байна.

Ажилчдынхаа эрч хүчийг үр ашигтайгаар нөхөн сэргээхийн тулд байгууллагууд ажилтнуудаасаа их үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн байхыг шаардахаас  илүүтэй тэдний эрч хүчийг зөв ашиглах тал дээр илүү их анхаарах нь зөв байдаг.  Өөрийн эрч хүчийг дахин цэнэглэж, сэргээхийн тулд  хүн өөрийнх нь эрч хүчийг алдагдуулж байгаа хүчин зүйлсийг илрүүлж, улмаар тэдгээр зүйлсийг өөрчлөхөд анхаарах шаардлагатай.

Ажилтнуудын эрч хүчийг сэргээхэд чиглэсэн нэгэн онцгой хөтөлбөрийг  Wachovia Bank-д амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд, ажилтнуудын харилцагч, үйлчлүүлэгчидтэйгээ харилцах харилцаа, ажилдаа өөрийгөө зориулах байдал, болон хувийн сэтгэл ханамж нь эрс сайжирчээ.

Ихэнх томоохон байгууллагууд ажиллагсдынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийдэг боловч маш цөөхөн хувь нь ажилтнуудынхаа эрч хүч, энергийг хадгалах, тогтвортой байлгах тал дээр дэмжлэг үзүүлж ажилладаг байна.  Гэтэл, хүний эрч хүч, энерги л бага цагт олон зүйлийг амжуулах боломжийг олгодог болохоос, дан ганц мэдлэг, ур чадвар биш.         

Бие махбодь: Биеийн эрч хүч

Эрч хүчийг сэргээх энэхүү хөтөлбөр нь хамгийн түрүүнд хүний бие махбодийн энерги дээр  төвлөрдөг. Хоол тэжээлийн дутагдал, дасгал хөдөлгөөний дутагдал, нойргүйдэл, амралтгүй ажиллах зэрэг нь хүний ​​эрч хүчийг бууруулж, цаашлаад сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулах, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг ч бууруулдаг байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд судалгаанд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь энергиэ алдаж байга гол шалтгаан нь өглөөний цайгаа уудаггүй, бусдад талархлаа илэрхийлдэггүй, нэг цагт нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэггүй, мөн амьдралын утга учир, зорилгыг мэдрүүлэх тийм үйл ажиллагаанууд дээр маш бага цаг зарцуулдаг гэсэн хүчин зүйлсүүд байсан байна.

Тэгвэл биеийн эрч хүч энергийг хэрхэн сэргээх вэ? Wachovia-ийн дэд ерөнхийлөгч Гари Фаро өөр дээрээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнд нь, илүүдэл жингээсээ салж, сайн нойртой болж, өдөр оройн аль ч цагт анхаарал төвлөрөх чадвар нь сайжирч бүтээмжээ эрс нэмэгдүүлж чадсан байна.

Ингэхдээ, тэрээр ажлын өдрийн турш тогтмол давтамжтайгаар богино завсарлага авч эхэлсэн байна. Ийм завсарлага нь бидний бие махбодид зайлшгүй хэрэгцээтэй байдаг. “Ultradian хэмнэл” нь 90- 120 минутын мөчлөгт хамаардаг бөгөөд бидний бие өндөр эрч хүчтэй байх  төлөвөөс аажим физиологийн хамгийн бага энергийн түвшин руу шилждэг тэр мөчлөг юм. Мөчлөг бүрийн төгсгөлд хүний бие  нөхөн сэргэх хугацааг шаардаж, бидэнд дараах байдлуудаар дохио илгээдэг байна. Тухайлбал, бие махбодийн тайван бус байдал, уйтгар гуниг, өлсөх, төвлөрч чадахгүй байх зэрэг шинж байдал илэрдэг ч олон хүн эдгээр дохионуудыг үл тоомсорлодог. Үүний үр дүнд, бидний эрчим хүчний нөөц болон биед үлдсэн эрч хүч маань юу ч үгүй шавхагддаг. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд тэрээр ажлын ширээнээсээ босож, 20 орчим минут биеэ хөдөлгөх, алхах зэрэг үйлдлүүдийг тогтмол хийж эхэлжээ.

Сэтгэл хөдлөл: Энерги, эрч хүчний чанар

Хүн хэдий чинээ  сэтгэлийн хөдөлгөөнөө  хянаж чадна, төдий чинээ гаднаас ирж байгаа дарамтуудаас үл шалтгаалан, энергийнхээ чанарыг сайжруулж чаддаг байна. Сэтгэл хөдлөлөө хянаж сурахын тулд хүн эхлээд янз бүрийн нөхцөл байдлуудад ямар зүйлийг мэдэрч, хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаа тодорхойлж, мэдэх шаардлагатай.   Ихэнх хүмүүс эерэг энергийг мэдрэх үедээ хамгийн сайн гүйцэтгэлтэй байх хандлагатай байдаг гэдгээ мэддэг.

Харамсалтай нь, бид бие махбодио тогтмол хугацаанд  сэргээхгүйгээр сэтгэл санаагаа урт хугацаанд эерэгээр нь хадгалах боломжгүй байдаг.  Өндөр ачаалал, гэнэтийн бэрхшээлүүдтэй тулгарах үедээ хүмүүс сөрөг сэтгэл хөдлөлтэй болох хандлагатай байдаг бөгөөд өдөрт хэд хэдэн  удаа  flight or fight төлөвт шилждэг байна. Өөрөөр хэбэл, уур уцаартай болж, тэвчээр алдаж, өөртөө итгэлгүй байдлыг мэдэрдэг. Тархи ийм байдлыг мэдрэх үед, тухайн хүний эрч хүчийг юу ч үгүй сордог бөгөөд  харилцаанд ч асуудлуудыг бий болгодог.  Тиймээс хүн яг ямар зүйлс өөрт нь сөрөг сэтгэл хөдлөлийг бий болгож байгааг ойлгож мэдсэний үндсэн дээр л тэдгээрийг хянах чадвартай болдог.

Гэхдээ аливаа нөхцөл байдлыг хамгийн сайнаар даван туулах нэг арга зам бол, өөрийгөө хохирогчийн байр сууринаас харах биш харин тухайн асуудлыг гурван төрлийн линзээр харах явдал юм.  Өөрөөр хэлбэл, асуудлыг харах хандлагаа өөрчлөх. Эхний линз нь УРВУУ ЛИНЗ юм. Энэ линзээр харах үедээ, хүмүүс өөрөөсөө дараах асуултыг тавьдаг.  “Энэ маргаанд оролцож байгаа нөгөө талын хүн энэ асуудалд хэрхэн хандах байсан бол, тухайн  хүний хандлага, хэлсэн үг нь үнэн байж болох ямар замууд байж болох вэ?”  Харин УРТ ЛИНЗЭЭР харах хандлага нь “Ирэх 6 сарын хугацаанд би энэ нөхцөл байдлыг хэрхэн харах магадлалтай вэ?” гэж өөрөөсөө асуудаг. Харин ӨРГӨН ЛИНЗЭЭР харахдаа,  хүн өөрөөсөө “Энэ асуудлын эцсийн үр дагавар нь ямар байхаас үл хамааран, би энэ асуудлаас юу сурч, яаж хөгжих вэ?” гэж асуудаг. Эдгээр линз тус бүр нь хүмүүст эерэг мэдрэмжийг бий болгоход нөлөөлдөг.

 Оюун санаа: Анхаарал төвлөрлийн эрч хүч

Маш олон тооны гүйцэтгэх захирлууд  их хэмжээний үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэхийн тулд олон ажлыг зэрэг амжуулах ур чадвар маш чухал гэж үздэг  боловч үнэндээ нэг цагт олон зүйлийг амжуулах гэж оролдох нь бүтээмжийг бууруулдаг.  Анхаарал сарних нь маш их зардалтай: Нэг ажил дээр төвлөрч байснаа өөр ажил дээр анхаарлаа хандуулж түр хугацаанд анхаарлаа сарниулах нь, хамгийн чухал ажил үүргүүдээ гүйцэтгэх цагийг 25 хувиар нэмэгдүүлдэг байна. 

Хэрэв анхаарал чинь төвлөрч өгөхгүй байгаа бол, таны анхаарлыг сарниулж байгаа бүхий л саадуудыг, үүн дотор ухаалаг тоног төхөөрөмжүүдийг ашиглах байдлаа бууруулах нь чухал юм.

Хүний сэтгэл, сүнс: Утга учир ба зорилгын эрч хүч

Өдөр тутмын ажил нь өөрирйнх нь үнэт зүйл, амьдралынх нь утга учиртай холбогдож байгааг мэдрэх үедээ, хүн сэтгэл санаа сүнсний эрч хүчийг авдаг байна.  Хэрэв хийдэг ажил нь үнэхээр чухал гэж мэдэрдэг бол, хүн илүү их эерэг энергийг мэдэрч, илүү анхаарлаа төвлөрүүлж, илүү их тэсвэр тэвчээртэй ажиллаж чаддаг. Харамсалтай нь, өндөр ачаалал,  компанийн хэмнэл нь хүмүүст энэ зүйл дээрээ анхаарах цагийг үлдээдэггүй. Энэ зүйлд анхаарч эхэлсэн цагт л ажилтнууд илүү сэтгэл ханамжтай, бүтээмжтэй ажиллаж, анхаарал төвлөрөх байдал нь ч эрс сайжирдаг байна.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17