Хаврын улиралд мод хэрхэн тариж, арчлах вэ?2019 оны 3-р сарын 20. 07:24
Хаврын улирал эхэллээ. Гэхдээ энэ жилийн хавар дэлхийн цаг агаарын өөрчлөлтийг мэдрүүлсэн илүү сартай хавар болж байна. Цаашдын жилүүдэд ч хавар бусад улирлаас урт болох байх. Хавар цаг агаарын хувьд хувирамтгай олон янз байдаг нь модлог ургамлын хувьд эрсдэлтэй улиралд тооцогдоно. Ялангуяа агаарын чийгшил хур тунадас багатай Монгол орон тэр дундаа Улаанбаатарын бүс орчимд энэ асуудал онцгой сөрөг нөлөө хүндрэл үүсгэдэг. Энэхүү заавар зөвлөгөөг боловсруулах ажил нь Соёолж ХХК-ийн мэргэжилтнүүдийн олон жилийн туршлага, ажиглалт дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн тул та бүхэнд багагүй тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.
Хавар мод бутны арчилгааг хэзээ эхлэх вэ? Модлог ургамлын арчилгааг жилийн 4 улиралд тухайн жилийн цаг агаарын ба ургамлын төрөл онцлогт тааруулан хийнэ гэдгийг анхаарна уу! Улаанбаатар орчимд сүүлийн 5 жилийн ажиглалтаар хаврын улирал урт болж байгаа нь илт ажиглагдаж байна. 1-р сарын сүүлээс огцом дулаарах, өвлийн улиралд цас бага орох зэрэг нь модлог ургамалд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс 5 дахь ес дуусах үеэс буюу 2-р сарын эхээр хаврын шинж тэмдэг илэрч байдаг тул тухайн мөчөөс хаврын модлог ургамлын арчилгааны ажил эхлэх ёстой. 1. Хаврын улиралд мод ургамал чийгээ их алддаг Хаврын хуурайшилт салхины нөлөөллийг өөрийн чийгээрээ даван гарахад тухайн модонд өнгөрсөн намар усалгаа арчилгаа аль хэр хийж байсантай маш их холбоотой. Хөрсөн дээр температур +130С хэмээс дээш тасралтгүй 10 хоног үргэлжилсний дараа мод, бутлаг ургамлын үндэс сэрж ажиллаж эхэлдэг. Намар хангалттай чийг усалгаатай байсан ургамал хаврыг сайн давж гарна. Иймээс хаврын хуурайшилтаас мод бутаа хамгаалахын тулд цасаар тогоог дүүргэн хучих, 4 сараас эхлэн агаарын температур +50С хэмээс дээш гарсан үед мөчир гол ишийг шүршин услах, тогоог усаар дүүргэх ажиллагааг 10 хоног тутамд хийх нь зүйтэй 2. Нөмрөг хучлага хийх нь яагаад хэрэгтэй вэ? Хучлага нь материалын хувьд зориулалтын материал байдаг бөгөөд мод бутанд өмсгөл ба бүтээх хучих хэлбэрээр хийдэг. Манайхаас харьцангуй дулаан чийглэг Хятадын Хөх хот, Бээжин хотуудад хүртэл 12 сараас 4 сар хүртэл даавуун материалаар зарим төрлийн сарнай, царс, гүйлсний төрлийн модыг бүтээж хучдагийг та бүхэн харсан байх. Тэгэхээр цаг уурын муу нөхцөлтэй Улаанбаатарын орчимд хучлага бүтээлгийг цаашид өргөнөөр хэрэглэх нь зүйтэй юм. Хаврын түлэгдэлт гэдэг нь шилмүүст мод, гацуур, нарс, зарим төрлийн арц модонд тохиолддог. Энэ нь шилмүүст модны шилмүүс хаврын наранд хатаж шарлахыг хэлнэ. Үүний шалтгаан нь цаг агаарын өөрчлөлт хавар эрт болох мөн тухайн модны намрын арчилгаа, ус чийгийн хангамжаас шууд хамааралтай. Салхи бол модны хувьд бас нэг асуудал юмаа. Салхи нь модны бүхий л хэсгийг хамарч байдаг тул модны чийгийг хамгийн их хорогдуулж байдаг. Нөгөө нэг сөрөг тал нь салхи модыг хөдөлгөж /найгуулж/ байдгаараа модыг ядрааж стресст оруулдаг. Хүчтэй салхи мөчрийг хугалж үндсээр нь ховх татах ч бий. Шилжүүлэн суулгасан мод бутанд салхины хор нөлөө эхний жилд маш их. Учир нь эхний жилд мод тухайн орчин хөрсөндөө сайтар “холбогдож барьцалдаж” өгөөгүй байдаг. Тухайн газартаа үндсээрээ бүрэн бэхжээгүй модыг салхи байнга ганхуулж хөдөлгөж байдаг нь тухайн модны үндэс гэмтэлд орж цаашид ургах боломжгүй байдаг. Салхи ба хаврын түлэгдэлтээс хамгаалах арга нь модны тулгуур бэхэлгээ мөн хучлага юм. Өндөр нь 1,8м-с дээш модонд модны тулгуур бэхэлгээг зайлшгүй хийх шаардлагатай. Бэхэлгээг хийх арга олон янз бөгөөд олс, шургааг мод, зориулалтын бэхэлгээ байдаг. Тулгуур бэхэлгээг байнга шалгаж онцгой анхаарч байх шаардлагатай. 3. Усалгааг тогтвортой хийх буюу мод усыг залгиж уудаггүй харин шимж шингээдэг
Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа
Сэтгэгдэл бичихАнхааруулгаУншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.Сэтгэгдэл: 0
|
Шинэ мэдээ
|