2024 оны 4-р сарын 19, Баасан гараг Зурхай   Цаг агаар

"Утгын чимэг" наадмын тэргүүн өгүүллэг: "Гурван хэмжээс"


2019 оны 1-р сарын 10. 04:04

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын ийг толилуулж байна. Тэрбээр өмнө нь 1999 онд “Чоно тарвагацах тоглоом” богино өгүүллэгээр “Утгын чимэг” наадамд оролцож, хоёрдугаар шатанд шилдэг есөд  үлдэж байсан юм.  

“Гурван хэмжээс” өгүүллэгийг “Утгын чимэг-22” наадмын тайзнаа Монгол Улсын Ардын жүжигчин, хүүрнэх урлагийн нэрт төлөөлөгч Г.Равдан уншиж үзэгчдэд хүргэсэн билээ.

            Дорнын тооллоор зул сар барагдах шөнө Загар хачин  их гэрэл туяатай зүүдлэв. Тэнгэр нь гүн цэнхэр,  моносны цагаан цэцэгс малгайлсан цас бударсан мэт цагаан, үнэр бал бурам шиг  анхилам. Ганганд шургасан харанхуй ширэнгийн хөвд мөчрийг санагдуулам үзэсгэлэнт хавцлын ирмэгт Загар шав шар дээлтэй сууж байх аж. Хачирхалтай нь өмссөн тэр гоёмсог шар дээл бол түүний  тэрслэгч анд Сугарынх байх юм гэнэ. Хажуугийн булагийн эх довцог дээр саяхан идшэнд нядалсан хоёр жилийн сувай хар халзан үнээ нь сарлагийн боодой шиг цасан цагаан тугал хөхүүлэн зогсож  байв. Хурц тод зүүднээс салж чадахгүй гайхах баясах зэрэгцэн, Загар сэрж гар чийдэн тэмтрэн ханын том цаг руу тусгавал дөрвөн цаг дөчин хормыг зааж байв. Энэ цагт үнэгэн харахуйд сэрдэг болоод уджээ. Тэгээд ёс юм шиг жимсний шилэнд давсагаа суллаад орчлонг эргэцүүлэн хэвтдэг заншил тогтжээ. Яг үүр цайхын алдад эргээд нойр хүрэх авч морь малын ажил монгол хүнийг ямар унтуулж хэвтүүлэх биш. Сайхан зүүд хэмээн билэгшээх сацуу,  “Энэ муу Сугар зүүдэнд орохоос ч бас хоцрохгүй шүү” гэж унтууцав.

            Загар нэг удаа малын эрлээр Сугарынд хонохдоо нохой унталтаар унтаж, эхнэртэйгээ яах нь вэ? гэж саваагүйтэн чагнаж байгаад нам унтаж, харин Сугар өглөө эртлэн босоод алдуул хэдэн адууг нь хөөгөөд ирсэн байж билээ.  Сугарт хордсондоо “Надад олдохгүй байсан мал Сугарт олддог нь ч юув” гэж адгуус малд уур нь хүрч байжээ. Энэ мэтийг нэхэн санахдаа “Үргэлж нэг алхмын урд яваад байж шүү” гэсэн бодол   гялсхийн орж ирэв.  Тэр бодол даамжирч, Сугараас болж хорссон анхны хайрын зурвас зөрөг руу хөтлөн аваачив.

Жүрхин овгийн Зүсэм гэгч алаг нүдэн охин амьсгал зүрхнээс салахаа байж алтан бумба мэт ариунаар мөрөөдсөн гэрэлт үедээ зүрхэндээ гүн шарх авсан юм. Нэгэн насны шарх авсан тэр өглөө Зүсэмын гадаа Сугарын морь уяатай хоносон байж, Загарын үйлийн лайтай хоёр нүд түүнийг өөрөө олж үзсэн юм. Сугар, Зүсэм дээр хоноод үүрээр мордохыг, хацар нэвт туяарсан Зүсэм хйарын нүдээр энхрийлэн үдэхийг Загар цээжээ хорсгон харсаар хоцорч билээ.

Цас ороод хоножээ. Эхнэр нь өрх татах үед хэсэг цас шархийн зуухан дээр унав. Загар “Энэ амьтныг би шөнө бүхэн тэвэрч, шүр болтол ханилж дээ. Эмс эхнэрүүд анхныхаа эрийг мартдаггүй юм гэсэн. Боддог л байлгүй” гэж эхнэрийнхээ тухай олиггүй юм бодно. Загарын дотор хорсон, Зүсэм бүсгүйн аньсага буулган хар цагаан дуугүй ширтдэг алаг нүдийг санахаараа ингэж шалтгаангүйгээр эхнэртээ хорсдог байлаа. Өөрийгөө бодсон ч, эхнэрээ харсан ч Сугарт дургуй нь хүрч,  “Сугар анхнаасаа л миний өмнө явж ирж” гэсэн дүгнэлт өөрийн эрхгүй орж ирсээр.

 Сугарыг мэргэн түргэн гэлцдэг байлаа. Загарын аазгай нь хөдөлж өөрийн эрхгүй ярвайна. Сэтгэлийн мухарын чулуу мэт хатуу хорслоо тайлж болох мэргэн арга бодож олжээ.  Загарын үгнээс зөрдөггүй, сэмхэн Сугараар мал хуйгаа мэргэлүүлдэг дорой ноомой залуу бий. Түүнд урьдаас бэлдэж хадгалсан хоёр чулууг өгч,

-За чи Сугар дээр очоод энэ хоёр чулууг үзүүл. Та энэ хоёр чулууг үзээд аль нутаг нь надад өлзий буянаа өгөх вэ, хэлж өгөөч ? гэж гуй. Тохиролцох нэг юм байна. Би одоо мордоод тэднийд сууж байя. Чи миний араас удалгүй очиж миний дэргэд асууна шүү.

-Ямар учиртай чулуу юм бэ?

-Хариулт нь надад сонин байна.

Тэр хоёр чулууны нууц гэвэл нэг нь  Дунд булагийн эхээр давдаг давааны оройн овооны чулуу. Нөгөө нь гэвэл Дэрстийн худаг ухахад ёроолоос нь гарсан чулуу байжээ. Залуу үүнийг сонсоод бас л догдлон дотор нь загатнажээ. Загар “Үүнийг тааж мэднэ гэж юу байхав, барьц алдан тагжирч суухад чинь бахаа ханатал даапаалах юм шүү” гэж бодож байлаа.

Хар бага насны анд Сугар, Загар хоёр тамхилангаа нутаг усны сонин сайхныг хуучилж суутал, Загарын захиастай залуу орж ирэв. Мэнд ус мэдэлцээд, даалингаа ухан хоёр чулуу гаргаж, чин сүжиг илэрсэн нүүрний хувиралгүй харцаар Сугарын өөдөөс чулууг барьж асуув. Загар ханцуйдаа инээж байв. Сугар сэрдхийн, Загарыг нэг, чулууг нэг харлаа.  Нэг нэгээр нь эргүүлж тойруулан сонжиж дуусаад бах нь ханасан янзтай инээвхийлэн хамрын тамхиа овоолоход Загарын бие зарс гээд явчихав. Сугар торох ч үгүй,

-За залуу минь тогтвол энэ нь зүгээр юм гэж овооны чулууг имрээд өгөв. Харин багтвал энэ нь ч зүгээр юм гэж худагийн чулууг буцааж барив. Загар балмагдахдаа хамаг шар үс нь бослоо.. Ам руугаа алгадуулсан залуу год үсрэн гарч одов. Өөрийг нь хүндлэн бишрэх сэтгэл төрж эхэлсэн Загарт,  Сугар аминчхан яриа дэлгэж

-Зүүн баруунгүй хатгуулж өвдөхөөр, хааяа би хоёр зүрхтэй юм биш байгаа гэж дэмий юм бодох юм. Ямар балдуушийн хоёр зүрх байхав дээ. Титэм судасны нарийсал гэнэ дээ хө. Ханат гэр нь холдож хадан гэр нь ойртож байгаа юм даг уу даа гэв.

Эрүүл саруул Сугарыг өвчин ярьсанд урамшив уу. Ямар ч байсан Сугар өөрөөс нь нэг алхмын өмнө явж ирсэн. Бас өөрөөс нь нэг алхмын өмнө үхэж магадгүйм байна гэж бодсон уу.  Хоёр чулуунд гартуулж чадаагүй ч, үл мэдэгдэх ялалт байгуулсан шиг санагдаад явчихжээ. Эсвэл хүлгийн нуруунд гарвал санаа нь амардаг морьтны халуун цустайн шинж юм уу. Ямар ч байсан Загарын сэтгэлийн мухар дахь хар хорын бодол салхинд хийсэх мэт цэлмэж, магнай тэнийтэл бах нь ханаад шувуу мэт давхин оджээ.

            Орон зай гурван хэмжээстэй байхад цаг хугацаа яагаад ганцхан хэмжээстэй байдаг юм бол доо, хөөрхий ..

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17