2019 оны 2-р сарын 21, Пүрэв гараг Зурхай   Цаг агаар

Талархаж сурсаны ач тус


2018 оны 10-р сарын 25. 07:18

Талархал чамайг аз жаргалтай болгоно
Өдөрт 10 минутыг талархлын тэмдэглэл бичихэд зарцуулахад л хүний сайн сайханд хандах хандлага 10%-иар өсдөг ажээ. Яаж ч бодсон чи өөрт тохиосон сайхан, гэгээлэг зүйлийг бодохын төдийд л сэтгэл чинь уужирч, аз жаргалтай болж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол хэзээд эерэг үр дүн өгөх дадал юм. Тэгвэл бичээд л байя. Ердөө 10-хан минут шүү дээ.
Бат бөх, эрүүл харилцааг авчирна 

Талархлаа илэрхийлж сурснаар биднийг илүү итгэл даахуйц, хүмүүстэй ойр дотно, сайхан харилцаатай байхад тусалж, илүү их үнэ цэнэ, үнэт зүйлийг бий болгож чадна. “Баярлалаа” гэдэг чин сэтгэлийн ганцхан үг нөхөрлөлийг холбоог бэхжүүлж, харилцааг гүнзгийрүүлж, тэр бүү хэл гэрлэлт хамтын амьдралыг ч улам дотно дулаахан болгодог. Бусдыг хайрлах хамгийн энгийн хэрнээ хамгийн үнэ цэнтэй үйлдэл магадгүй энэ байх.
Чи илүү эрүүл байна гээд боддоо! 

Бусдын ч, өөрийнхөө ч аз жаргалын гормоныг ялгаруулна. Өөдрөг үзэлтэй, аливаад талархаж, эерэг өнцгөөс нь харж чаддаг хүн илүү урт насалдаг. Мөн дасгал хийснээс ч илүү эрүүл, сайн унтснаас ч илүү өвчин зовиургүй, сэтгэл амар байхад тусалдаг гэнэ. Мэдээж стрэсс буурна. За тэгээд үргэлж инээмсэглэж чаддаг бол эрүүл байхаас өөр яах вэ?
Дотоод хүнийг “хүчирхэгжүүлнэ” 

Өөрөө хэлбэл чамайг сөрөг сэтгэл хөдлөлөөс хамгаална. Өрөөл бусдын аз жаргалтай амьдрал чамд тийм ч чухал санагдахаа больж атаархах сэдэл үгүй болно. Тэр өөрийнхөөрөө чи ч өөрийнхөөрөө л амьдарч байна шүү дээ. Мөн өнгөрсөн дэх дурсамжиндаа сэтгэл хангалуун байхад тусалж, чамд тохиосон сайн муу үйл явдлууд сайн туршлага болсонд нь талархаж эхэлнэ. Ингээд муу сэтгэл хөдлөлөөс татгалзаж сурсан чиний дотоод сэтгэл улам их “дархлаажиж” байгааг чи мэдэрнэ.

Талархаж сурах хичээлд хамтдаа суралцъя:

Талархлын тэмдэглэл хөтлө 
Өдөр бүр 15 минутыг талархал бичихэд зарцуул. Тухайн өдөр тохиосон сайхан үйл явдал, хэн нэгнээс сонссон эерэг үгс, ээждээ үнсүүлээд гарснаа, эгчтэйгээ дотны найз шиг ярилцснаа, шинээр худалдаж авсан цэцгэн хавтастай тэмдэглэлийн дэвтэр, шинэ номын тухай ч юм уу, юу ч байж болно. Жижиг том ер хамаагүй. Зүгээр л чамд аз жаргал, эерэг мэдрэмж өгөх зүйлс байх ёстой. Хэрэв бичих зүйл олдохгүй байвал сайхныг олж харах нүдээ л нээчих! Учир нь тэр хаана ч байхгүй байна гэдэг боломжгүй. За ингээд өдөр бүр багахаан цагийг талархал бичихэд зарцуулаад сурчихвал эргүүлээд чамд өгөх зүйл нь маш их шүү.
Оюун санаандаа талархлын ертөнцийг бий болго

Тухайн өдрийнх биш тухайн 7 хоног, сарын турш тохиосон талархууштай зүйлсийн талаар бод. Байж болох бүх зүйлийг. Шинээр мэндэлсэн жаахан дүүгийнхээ тухай, дуртай уран зохиолын номоо уншиж дуусгасан, даргаасаа чин сэтгэлийн магтаал сонссон, гэр бүлээрээ аяллаар явсан зэрэг үйл явдлуудаа төсөөл. Тархинд чинь нээх үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн бий болсон мэт, ер бусын мэдрэмж төрөх үед өөртөө ч бас баярлалаа гэж хэлээрэй. Оюун бодлоо л хамгийн үзэсгэлэнтэй байлгах хэрэгтэй. Тийм ээ?
Зүгээр л нүдээ нээ, хорвоог ажигла

Нарны шаргал өнгийг хоёр нүдээрээ харж, хос хөлөөрөө хорвоог туулж, хүссэн зүйлээ үг хэлээрээ илэрхийлж, даараад ч хамаагүй жиндүү салхийг мэдэрч, уушиг дүүрэн амьсгалж байгаагаа өмнө нь “ямар их аз завшаан бэ” гэж бодож байв уу. Бид том зүйлсийн араас хөөцөлдсөөр амьдарлынхаа хамгийн энгийн, хамгийн жижиг зүйлсийг мартаж орхидог. Өөртэйгөө ярилцаж юм бодож алхах боломж олгосон замын түгжрэлд яагаад талархаж болохгүй гэж. Чиний бүх асуудлыг чих тавин сонсож зөвлөдөг найздаа баярласан сэтгэлээ илэрхийлсэн үү? Өглөө бүр эртлэн бос цай чанаад ажилд чинь үддэг ээждээ хайртай гэж хэлсэн үү. Ингээд бодохоор талархаад ч барахгүй зүйл амьдралд олон. Тэд их энгийн байдаг нь бүр ч сайхан.
Одоо илэрхийл

Дэвтэр дээрээ мянган удаа “ээждээ хайртай, хэнээс ч илүү намайг хайрладагт баярлалаа” гэж бичлээ гээд ил гаргахгүй бол чиний талархал хэзээ ч үр дүнгээ бүрэн дүүрэн өгөхгүй. Тиймээс өнөөдөр ээжийгээ баярлуул. Үнэтэй бэлэг, материаллаг зүйлсийг хойш тавь. Хайртай гэж хэлээд үнс, амттай хоол хийж өг, нэг өдөр ч гэсэн нурууг нь амраа, дуртай амттнаар нь дайл. Бүтэн өдрийг ээждээ хамт зориулаарай. Хийх ажил их, бас чухал байлаа гээд ээжийг хүнийг орлоно гэж үү? Яг энэ маягаар гэр бүлийнхэндээ, дотны найзууддаа, ажлын хамт олондоо, хайртай хүндээ талархал илэрхийлээрэй. Үгээрээ, Үйлдлээрээ.

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Эх хэлний өдөр тохиож байна.8 цаг 38 минутын өмнө

"Хайрлаж байгаа бүхэн чинь аз жаргал" Charles Schulz12 цаг 25 минутын өмнө

Хамгийн сайн шүдний сойзыг хэрхэн таних вэ?13 цаг 52 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд15 цаг 14 минутын өмнө

Энэ өдрийн зурхай15 цаг 15 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө багавтар үүлтэй байна15 цаг 15 минутын өмнө

Хүүш Дамдин /3 сая инээд шоу/Өчигдөр 07 цаг 39 минут

Хайрцаглагдсан сэтгэлгээ ба хөгжингүй сэтгэлгээӨчигдөр 07 цаг 08 минут

Эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдгийн нууцӨчигдөр 06 цаг 53 минут

“Нүүдэлчдийн өвөл 2019 - Бүргэдийн баяр”2019 оны 2-р сарын 20. 03:50

Өнөөдөр болох үйл явдал2019 оны 2-р сарын 20. 00:38

Өрнийн зурхай2019 оны 2-р сарын 20. 00:35

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2019 оны 2-р сарын 20. 00:34

Хаврын улиралд гоо сайхандаа анхаарах нь зөв2019 оны 2-р сарын 19. 08:28

Гадил жимсний тухай2019 оны 2-р сарын 19. 08:21

Цагаан будаа гоо сайхны шилдэг туслагч2019 оны 2-р сарын 19. 07:47

Энэ өдрийн зурхай2019 оны 2-р сарын 18. 23:43

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн2019 оны 2-р сарын 18. 23:43

Та халуун ногоонд дуртай юу?2019 оны 2-р сарын 18. 01:21

Анхаарал хэзээд илүүдэхгүй2019 оны 2-р сарын 18. 01:14

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 2-р сарын 18. 00:45

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна2019 оны 2-р сарын 18. 00:45

Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн байна.2019 оны 2-р сарын 18. 00:44

Ажлын ярилцлагыг сайжруулах зөвлөмжүүдээс2019 оны 2-р сарын 17. 11:35

Зөв шийдвэр гаргах таван зарчим2019 оны 2-р сарын 17. 11:31

"Амьдрал гэдэг бол өөрийгөө олох тухай биш өөрийгөө бүтээх тухай юм"2019 оны 2-р сарын 17. 11:27

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдана2019 оны 2-р сарын 17. 02:31

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2019 оны 2-р сарын 17. 02:27

Энэ өдрийн зурхай2019 оны 2-р сарын 17. 02:26

Хаврын улиралд арьсаа арчлаарай2019 оны 2-р сарын 16. 08:12

Сонголт таны гарт2019 оны 2-р сарын 16. 07:21

Энэ өдрийн зурхай2019 оны 2-р сарын 16. 02:34

Цаг агаарын мэдээ2019 оны 2-р сарын 16. 01:57

2 наснаас бага хүүхдэд зөгийн бал хэрэглэх муу2019 оны 2-р сарын 15. 06:20

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 2-р сарын 15. 05:11

Өнөөдрийн зурхай2019 оны 2-р сарын 15. 00:01

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна2019 оны 2-р сарын 15. 00:00

Хүний нэртэй холбоотой сонирхолтой статистик2019 оны 2-р сарын 14. 06:51

Пьер Мишо хэмээгч зохион бүтээгч унадаг дугуйг бүтээжээ2019 оны 2-р сарын 14. 04:13

ЭЕШ-ын бүртгэл эхэллээ2019 оны 2-р сарын 14. 04:10

Оюун ухаанаа сэргэг байлгах аргууд2019 оны 2-р сарын 14. 04:07

Ирэх сараас дулаарна.2019 оны 2-р сарын 14. 04:01

Та үүнийг мэдэх үү?2019 оны 2-р сарын 14. 03:49

Сонжоо: Дуртай өнгөөр тань таныг шинжихүй2019 оны 2-р сарын 14. 03:27

Өнөөдөр болох үйл явдал2019 оны 2-р сарын 14. 03:01

Валентины баярын тухай2019 оны 2-р сарын 14. 01:01

Өдрийн өнгө2019 оны 2-р сарын 14. 00:33

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн2019 оны 2-р сарын 14. 00:32

Энэ сард 2,7-оор төгссөн автомашинтай иргэд татвараа төлнө2019 оны 2-р сарын 13. 05:55

Номонд хайртай хүний заавал мэдэх ёстой 6 APP2019 оны 2-р сарын 13. 04:58

Нобелийн шагналд Монгол Улсаас Д.Урианхай албан ёсоор нэр дэвшихээр боллоо2019 оны 2-р сарын 13. 03:41

Хайртай бүсгүйдээ юу бэлэглэх вэ?2019 оны 2-р сарын 13. 03:12

Хайртай залуудаа юу бэлэглэх вэ?2019 оны 2-р сарын 13. 03:04

Улс орон бүр Гэгээн Валентины өдрийг өөр өөр тэмдэглэдэг үү?2019 оны 2-р сарын 13. 02:54

Гэгээн хайрын Валентины түүх2019 оны 2-р сарын 13. 02:21

Богд хааны ордон музейн хөнгөлттэй үнээр үйлчилж байна2019 оны 2-р сарын 13. 01:32

Энэ өдрийн зурхай2019 оны 2-р сарын 13. 00:55

Өнөөдөр болох үйл явдлууд2019 оны 2-р сарын 13. 00:54

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2019 оны 2-р сарын 13. 00:53

Жаргал жаргалыг л дагуулдаг2019 оны 2-р сарын 12. 06:20

Энэ өдөр дэлхийн түүхэнд2019 оны 2-р сарын 12. 04:15

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно2019 оны 2-р сарын 12. 04:10

Энэ өдрийн зурхай2019 оны 2-р сарын 12. 04:09

Цаг агаарын урьдчилсан мэдээ2019 оны 2-р сарын 12. 04:08

Жимс тус бүр арьсанд хэрэн нөлөөлж, ямар үр дүнг үзүүлдэг вэ?2019 оны 2-р сарын 11. 09:16

Заавал хүнсэндээ хэрэглээрэй2019 оны 2-р сарын 11. 08:57

Валентины шоколадаа та өөрөө бэлтгэх үү? худалдан авдах уу?2019 оны 2-р сарын 11. 08:44

Энэ өдөр дэлхийн түүхэнд2019 оны 2-р сарын 11. 02:13

Өдрийн өнгө2019 оны 2-р сарын 11. 00:40

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн2019 оны 2-р сарын 11. 00:39

“Цахим ном айлтгал”2019 оны 2-р сарын 10. 02:27

Өрнийн зурхай2019 оны 2-р сарын 10. 02:21

Улаанбаатар хотноо 17-19 хэм хүйтэн байна.2019 оны 2-р сарын 10. 02:19

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн2019 оны 2-р сарын 9. 01:50

Ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна2019 оны 2-р сарын 9. 01:50

Хилийн боомтууд ажиллаж эхэллээ2019 оны 2-р сарын 8. 04:49

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй2019 оны 2-р сарын 8. 04:46

Өдрийн өнгө2019 оны 2-р сарын 8. 02:32

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн2019 оны 2-р сарын 8. 02:31

Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах тухайд2019 оны 2-р сарын 4. 04:25

“Таван өнгийн хадаг”-ны билэгдэл2019 оны 2-р сарын 4. 04:23

Мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо2019 оны 2-р сарын 4. 01:56

Хилийн боомтууд хоёрдугаар сарын 5-аас эхлэн амарна2019 оны 2-р сарын 4. 01:54

Өнөөдөр 1, 6 тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй2019 оны 2-р сарын 4. 01:35

Баярын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын ЦАГИЙН ХУВААРЬ2019 оны 2-р сарын 4. 01:32

Гахай жилийн тухай сонирхолтой баримтууд2019 оны 2-р сарын 4. 01:29

Битүүний өдөр цээрлэх зан үйл2019 оны 2-р сарын 4. 01:25

Өнөөдөр билгийн тооллын битүүн2019 оны 2-р сарын 4. 01:24

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн2019 оны 2-р сарын 4. 01:22

Өнөөдөр сондгой тоотой машин явахгүй2019 оны 2-р сарын 2. 02:36

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ард иргэдэд уриалж байна2019 оны 2-р сарын 2. 02:33

"Ардын урлагийн гайхамшиг" тоглолт болно2019 оны 2-р сарын 2. 02:31

Энэ өдрийн зурхай2019 оны 2-р сарын 2. 02:29

Цаг агаарын мэдээ2019 оны 2-р сарын 2. 02:28

Хайрыг хайрлаж чаддаг хүнийг Ханийн заяа орхидоггүй гэнэ2019 оны 2-р сарын 1. 10:34

Мэдэхэд илүүдэхгүй2019 оны 2-р сарын 1. 01:20

Инээдийн талаарх сонирхолтой баримтууд2019 оны 2-р сарын 1. 01:01

НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ2019 оны 2-р сарын 1. 00:56

Өнөөдөр болох үйл явдал2019 оны 2-р сарын 1. 00:54

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн2019 оны 2-р сарын 1. 00:53