Стресс тайлах аргуудаас2018 оны 5-р сарын 28. 04:33
Байнгын санаа зовнил, бухимдал, түгшүүрт бодол… Сэтгэл дотор ямар нэгэн таагүй мэдрэмж төрөх. Энэ бол стрессийн ердийн шинж тэмдгүүд. Хэрхэн даван туулах вэ? Стрессийг удирдаж сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө дотроо барихгүй байх, ил гаргах. Энергийн боломжит бүх хүчээ эерэг зүйлд чиглүүл. Хэрвээ ингэж чадах юм бол хамаагүй бага өвдөж, удаан хөгшрөх болно.
Компьютерийн дэлгэцний өмнө өдөржин ажиллах явцад толгой хүнд болсон мэт санагдаж, толгой өвддөг. Стресст өртөхгүй байх 1 арга бол 10-15 минутын турш үсээ самнах явдал юм. Энэ арга нь цус гүйх явцыг хурдасгахад болон булчинг амраахад тусалдаг.
Амттай хоол хүнс бол үр дүн сайтай, стрессийн эсрэг сэргээш юм. Сэтгэл санаагаа сайхан байлгахад болон стресс тайлахад тослог загас тусалдаг. Тослог ихтэй загас нь омега-3 хүчил ихээр агуулдаг ба омега-3 нь мэдрэлийн системд нэн тустай. Хэрвээ загасанд дургүй бол зайрмаг юм уу гадил идээрэй. Эдгээр нь стрессийн эсрэг бүтээгдэхүүн, бэлдмэлүүдээс дутах юмгүй үйлчилдэг.
Энергиэ хадгалахын тулд хамрын доор, хөмсөгний хооронд, доод уруулын доор, алганы хонхорхойд тус бүр 30 секунд массаж хийгээрэй.
Стресст өртөхгүй байхын тулд 2 алгаа хооронд нь бүх хүчээрээ халтал нь үрэх хэрэгтэй. Түүнчлэн чихээ үрэх бас тустай. Ийм аргаар та сэргэг болж, ажилдаа илүү төвлөрч чадна.
Сэтгэл санаа нэг тиймэрхүү байвал танд 15 минутын шүршүүр тус болно. Шүршүүрийн бүлээн усны доор зогсоно. Ус таны толгой, мөрийг массажлаж байхаар зогсоно шүү. Удалгүй та ус хэрхэн таниас хэрэггүй бүх зүйлийг урсган гаргаж байгааг мэдрэх болно.
«Хэрвээ та уй гашуугаасаа салахыг хүсч байвал гэр доторх 27 эд юмсыг байрнаас нь хөдөлгөөрэй» гэсэн дорнын гүн ухаантнуудаас гаралтай үг байдаг. Тэгээд ч энэ нь орон зайг энергид зориулан сулладаг ба энергийг зөв чиглэлд чөлөөтэй хөдлөхөд тус болдог. Энэ аргыг туршаад үзээрэй.
30 секунд дээшээ доошоо шатаар гүйгээрэй. Энэ дасгал сэтгэл санааны хямралыг хариуцдаг, тархины хэсэгт хүчилтөрөгч ирэхэд тусалдаг байна.
Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар гүн стрессийн үед 2-3 минутын турш зураг будах нь ажлаа хугацаандаа багтаан гүйцэтгэх магадлалыг 5 дахин ихэсгэдэг байна. Та стрессийг даван туулахаас гадна ямар нэгэн гайхалтай бүтээл гаргах ч юм билүү хэн мэдлээ. Орчин үед насанд хүрэгчдэд зориулсан стрессийн эсрэг буддаг номнууд их зарагддаг болсон. Хэрвээ худалдаж авах боломжгүй бол Google-ийн хайлтын хэсэг дээр «Secret garden coloring book» гэж хайгаад гарч ирсэн зургуудыг хэвлэж аваад будаад үзээрэй. Secret garden бол Жоанна Бэсфордын цуврал номнуудын нэг бөгөөд та түүний бусад номнуудыг мөн сонирхоод үзэхэд илүүдэхгүй. Монголчуудын гаргасан Magnificent Mongolia Coloring Book номыг дурдахгүй өнгөрч яасан ч болохгүй. Энэ номыг ч бас сонирхоорой.
Чөлөөт радикалууд биед хуримтлагдвал хүнд сэтгэл түгшил, паникт орох байдал зэрэг илэрдэг. Каркаде цай нь чөлөөт радикалуудаас ангижрахад тусалдаг ба энэ цайг ууснаар стресс тайлагддаг байна.
Ихэнх хүмүүст стресс мөр, хүзүү, нурууны булчингийн уян хатан байдал алдагдах байдлаар илэрдэг. Үүнээс болоод толгойны өвчин, нурууны өвчин үүсдэг. Энэ тохиолдолд массаж, усан сэлэлт тус болдог. Гэртээ, ажил дээрээ хийж болох тайвшруулах, амархан дасгал бий. Гараа эргүүлж, тохойгоо нугалаад ийш тийш нь тойрог хөдөлгөөнөөр хөдөлгөх хэрэгтэй. Хөлөөрөө ч мөн адил даллах хөдөлгөөн бүхий дасгал хийх хэрэгтэй.
Эд юмсыг байранд нь эмхэлж тавих, хувцас эвхэх зэрэг нь бодол санааг цэгцэлж, төвлөрөхөд тусалдаг. Тэгээд ч эмх цэгцтэй шүүгээ, тавиур, шкаф зэрэг нь хачирхалтай сэтгэлзүйн нөлөө үзүүлдэг. Хүн өөрийн мэдэлгүй амьдралаа зохион байгуулалттай, эмх цэгцтэй болгож эхэлдэг.
Бодол санаагаа цэгцлэхийн тулд гэртээ ганцаараа үлдээрэй. Дуртай дуугаа тавьж, хөргөгчнөөсөө дуртай амттангаа гаргаж, буйдан дээрээ тухлана. Хамгийн их хүсч байгаа зүйл чинь юу болох талаар бодоод, цаасан дээр хүслээ бичээрэй. Тодорхой төлөвлөгөө дараагийн үйлдлүүдээ тодорхойлоход тань тусална.
Үнэр нь сэтгэл санааны санах ойтой хүчтэй холбоотой байдаг. Дурсамж агуулсан үнэрүүд бий. Зарим үнэр таагүй сэтгэгдэл төүүлдэг байхад, зарим үнэр эсрэгээрээ. Тиймээс аз жаргал, баяр баясгалан төрүүлдэг, гарын доорх үнэрүүдтэй байх хэрэгтэй. Юуны ч үнэр байж болно. Тэдгээрийг аль болох олон удаа үнэртэж байх ёстой ба энэ нь сэтгэл санааг сайхан байлгахад тусална.
Заавал бүжиглээрэй! Аян дээр хийх хэмнэлтэй хөдөлгөөн стресс тайлахад их тустай. Фитнес клубт хийж байгаа дасгалуудыг бодвол бүжиг илүү зугаатай. Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа
Сэтгэгдэл бичихАнхааруулгаУншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.Сэтгэгдэл: 0
|
Шинэ мэдээ
|