Дэлхийн баячуудын амьдрал, амжилтын талаар хэлсэн ишлэлүүд2018 оны 5-р сарын 17. 00:18
Жефф Безос, Amazon Хөрөнгө: $112 тэрбум “Хэрэв танд тууштай зан байхгүй бол та шинэ туршилтаас тэр дороо татгалзана. Харин танд уян хатан чанар байхгүй бол хадан ханыг тойрч гарах арга олох биш тэр ханаа мөргөөд л зогсоод байна” Билл Гейтс, Microsoft “Ажил чинь танд таалагдахгүй байгаа бол өөрийн бизнесээ эхлүүл. Би машины гаражинд ажлаа эхлүүлж байлаа. Цагаа өөртөө сонирхолтой зүйлд л зар” “Би ойрын амархан ашгийн төлөө хөөцөлдөлгүй, ирээдүйтэй зүйлд анхаарлаа хандуулж чаддагийнхаа ачаар бизнест амжилт олсон” Уоррен Баффет, Berkshire Hathaway “Сайн ажил хайхаа үргэлж хойш нь тавьж, таалагддаггүй ажилдаа л байгаад байх нь тэтгэвэрт гарсан хойноо л секс хийнэ гэж байгаатай ижил” Бернард Арно, LVMH “Миний хувьд мөнгө хэзээ ч зорилго минь байгаагүй. Хамгийн дээд хэмжээнд төгс зүйл хийж бүтээхийн төлөө л зүтгэсэн” Марк Цукерберг, Facebook “Ямар нэг чухал зүйл бүтээхийн төлөө төвлөрөх нь бизнесийн хамгийн гол зүйл. Би өөрөө хэрэглэж, ашиглаж үзмээр байгаа зүйлээ хийхийн тулд л ажилласан” Амансио Ортега “Мөнгө олохын тулд л бизнес эрхлэх нь цагийг хоосон өнгөрөөж байна гэсэн үг. Хэрэв чи бидэн шиг хөрөнгөтэй бол чамд мөнгө илүү хэрэггүй гэдэг нь тодорхой. Миний хувьд мөнгө бол ганц л утгатай. Мөнгө зорилгодоо хүрэхэд хэрэгтэй. Хэрэв чи амжилттай яваа бол хэн нэгэнд туслаж, амьдралыг нь аз жаргалтай болго” Карлос Слим Хелу, telecom “Хариуцлага болон харилцан буулт хийх нь амжилттай бизнесийн үндэс юм” Чарльз Кох, Koch Industries “Аав минь надад сурч болох бүх юмыг боломж байвал сураад бай, яагаад гэвэл хэзээ нэгэн цагт чамд хэрэг болно гэж зөвлөдөг байлаа” Ларри Эллисон, software “Хамгийн үр бүтээлтэй хүмүүсийг амжилт олох хүслээс нь илүү ялагдлаас айх айдас нь хөглөж өгдөг” Майкл Блумберг, Bloomberg LP “Шинэхэн мэргэжилтнүүд орж чадаж л байвал ямар ч том, сайн компанид орчих хэрэгтэй. Дараа нь тэдний хийж чаддаггүй юмыг дотор нь чимээгүйхэн сураад сууж байх нь тэдний гол үүрэг”
Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа
Сэтгэгдэл бичихАнхааруулгаУншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.Сэтгэгдэл: 0
|
Шинэ мэдээ
|