2024 оны 4-р сарын 19, Баасан гараг Зурхай   Цаг агаар

Бизнесээ эхлэж буй хүмүүст өгөх бизнесменүүдийн зөвлөгөө


2017 оны 12-р сарын 11. 23:25

Аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаггүй – Маш олон хүмүүс аливаа шийдвэрийг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө маш хөнгөн хуумгай гаргадаг. Энэ нь эргээд тухайн хүнд харамсал төрүүлдэг юм. Станфордын их сургуулийн доктор профессор Валтер Mишел (Walter Mischel), сургуулийн өмнөх насны хүүхдүүд дунд нэгэн сонирхолтой судалгааг явуулсан нь, тэрээр төрөл бүрийн амттай хөөсөн чихрүүдийг хүүхдүүдийн өмнө тавьж, том хүн орж иртэл түүнийг идэхгүй байхыг хүсчээ. Хариуд нь тэдгээр хүүхдүүдэд 2 хөөсөн чихэр өгнө хэмээн хэлсэн байна. Гэвч тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь, өмнөө байгаа 1 чихрийг авч идэж байсан гэдэг. Харин хэдхэн хүүхэд л хүлээцтэй хүлээсний эцэст 2 чихэртэй болж, бусад нь 1 чихэртэй хоцорсон аж. Тиймээс үүний адил сайхан боломж гартал тэвчээртэй хүлээх хэрэгтэй юм.

Үнэхээр хэрэгтэй байна уу, эсвэл зүгээр л авахыг хүсэж байна уу гэдгээ ялгаж чаддаг – Амжилттай яваа, бизнесийн арга ухааныг мэддэг хүн авахыг хүсэж буй, зайлшгүй хэрэгцээ хоёрыг ялгаж салгаж чаддаг. Тиймдээ ч тэд шаардлагагүй, хэрэгцээгүй зүйлд мөнгөө хий зарцуулдаггүй байна. Жишээ нь, танд хэн нэгэн гайхалтай сайхан унадаг дугуй, хөлд эвтэйхэн гутал хоёрыг санал болговол та алийг нь авах вэ? Энэ нөхцөл байдалд, унадаг дугуй бол ердөө хүсэл, харин гутал нь хэрэгцээ болж байгаа юм. Магадгүй гуталгүйгээр дугуй унаж чадна гэх юм бол сонголт таных…

 

Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаг – Нэгэн алдартай хөрөнгөтөн хэлэхдээ, “Хүн туйлын эрхэм зорилгодоо хүрэхийн тулд, дор хаяж таван жил шаардлагатай. Тиймээс юу юундаа ч хүрээгүй байж, зорилгоосоо амархан няцдаг хүн, зорилгодоо хэзээ ч хүрч чадахгүй. Энэ нь уулын оргилд гарахыг хүссэн ч, бэлээс нь буцаж байгаатай ижил зүйл” хэмээсэн байдаг. Тиймээс өөрийн хүссэн зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, түүндээ бие болоод оюун санаагаараа тууштай үнэнч байх хэрэгтэй ажээ.

Хэд хэдэн итгэлтэй түншүүдтэй бол – Аливаа хүнд хэд хэдэн итгэлтэй түнш, хэзээ ч урвахгүй хэмээн итгэдэг эрхэм анд нөхөр хэрэгтэй. Энэ нь аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалах бамбай л гэсэн үг. 1000 төгрөгтэй байснаас 1000 найзтай байсан нь дээр хэмээх сайхан үг байдаг шүү дээ. Тэглээ гээд таны итгэлийг дааж чадахгүй, итгэлгүй хүнтэй нөхөрлөх хэрэггүй. Тиймээс найз нөхрөө сонгох явдал нь маш чухал юм.

Алсыг харж, ашигтай хөрөнгө оруулалтыг хийж чаддаг байх – Өөрийн цалингаас тогтмол, хэдэн хувийг хуримтлал, нийгмийн даатгалд тушааж байх нь эргээд танд асар том хөрөнгө оруулалт болж чадна. Амжилттай яваа бизнесмэн бүр алсыг харж, ирээдүйдээ хуримтлал хийж чаддаг байна. Ийнхүү өөрийн гэсэн хуримтлал, даатгалыг тогтмол төлснөөр, учирч болох олон асуудалд нухлагдахгүй давуу талтай.

Төлөвлөгөөний дагуу ажилладаг – Мөнгөтэй харьцаж чаддаг, түүнийг захирч, мөнгөний боол болдоггүй хүн өөрт орж ирж байгаа мөнгийг хэрхэн зарцуулах, юунд зарцуулагдаж буйгаа давхар хянаж чаддаг. Бид баячуудыг мөнгөө хайр найргүй цацаж, үрж амьдардаг хэмээн бодож явсан бол андуурч байжээ. Тэд хэдий хэр мөнгө олно түүнийхээ зарлагад төдий чинээ хяналт тогтоож чаддаг байна.

Гэнэтийн зүйлд үргэлж бэлэн – Амжилттай бизнесмэнүүд ямар ч үед гэнэтийн зүйлд бэлэн байдаг. Тэд тэнгэрийг ажин урьдаас орох бороог тооцоолж, шүхрээ авч гарахаа хэзээ ч мартдаггүй. Түүнтэй ижлээр өөрт нь тохиох эрсдэл, алдагдлыг хэдийн тооцож, бусдаас түрүүлж алхдаг байна. Аюул тулгарах мөчид тэдэнд урьдаас хадгалсан, нөөцөлсөн хөрөнгө байж л байдаг.

Сайн мэддэг зүйлдээ л хөрөнгө оруулдаг – Хувьцааны хөрөнгө оруулагч, алдартай бизнесмэн, Уоррен Баффет (Warren Buffett) хүмүүст нэгэн зөвлөгөөг өгсөн байна. Тэрээр, “Юун түрүүнд ямар зүйлд хөрөнгө оруулж байгаа, түүнийхээ талаар хэр их зүйлийг мэддэг гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй” хэмээжээ. Тиймээс тухайн зүйлийнхээ талаар сайтар судалж, эрсдлийг ч мөн тооцоолсны хойно хөрөнгө оруулалтыг хийх нь зөв юм.

Зардлаа хянаж чаддаг – Та өдөр тутамдаа, сард, жилд хэр хэмжээний мөнгийг юунд хамгийн ихээр зарцуулж буйгаа мэдэх үү? Тиймээс ч та яг одооноос тэмдэглэл авч, түүндээ авсан, хураасан, хуримтлуулсан бүхнээ бичээд үзээрэй.

Хэн нэгнээс хараат бус – Чинээлэг амьдралтай хүмүүс юу хүссэнээ авч, дутагдах гачигдах зүйлгүй амьдарч буй нь нууц биш. Тиймээс ч тэд хэнээс ч юунаас ч хамааралтай бус юм. Харин хураасан мөнгөө үрэн таран хийж дуусвал, мөнгөнөөс хамааралтай болох талтай. Гэвч тэд зовж олсон мөнгөө зүгээр ч нэг үрээд дуусгачих ухаангүй хүмүүс биш шүү дээ.

Зорилгынхоо төлөө багахан золиос гаргаж чаддаг байх – Мэдээж ямарваа нэг зүйлд хүрэхийн тулд тухайн хүнээс багахан золиос шаардана шүү дээ. Жишээ нь, жингээ хасаж гоё сайхан болъё гэвэл зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, багагүй хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарах нь ойлгомжтой. Харин тэр бүхнийг даваад гарсан цагт, гоё сайхан бие хаагаараа гайхуулж, өөртөө итгэлтэй амьдарна шүү дээ. Түүнтэй ижил амжилтын төлөө золиос гаргаж байх хэрэгтэй.

Ашигтай өр тавихаас битгий санаа зов – Амжилттай яваа алдартай бизнесмэн, улс төрчид гээд л бүгд тодорхой хэмжээнд өртэй байдаг. Үнэхээр сайхан боломж байтал санхүүгийн бэрхшээлээс болоод завхарвал онцгүй шүү дээ. Жишээ нь байр машины зээл гэх мэт өөрт хэрэгтэй зүйлд эргэлзэх хэрэггүй. Хамгийн гол нь зээлээ буцаан төлөх бүрэн чадвартай байхыг анхаараарай. Эс бөгөөс байдал бүр л дордох болно.

Санхүүгийн зөвлөгөө авах – Ухаалаг хүмүүс өөрсдийн давуу болоод сул талыг сайтар мэддэг. Тиймээс ч тэд мэргэжилтэй, боловсролтой хэн нэгнээс зөвлөгөө авахаас хэзээд ичиж зовдоггүй. Мэдээж төгс хүн гэж байдаггүй болохоор, өөрсдийн сул болоод давуу талыг бодитоор үнэлж, дараах алхмыг хийхийг зөвлөж байна.

Худалдаа хийхээсээ өмнө тооцоолж сурах – Та арай дэлгүүрт орчихоод гарт тааралдсан хүссэн бүхнээ тооцолгүй авдаг юм биш биз. Юун түрүүнд дээр дурдсанчлан, танд юу хэрэгтэй, юу авахыг хүсэж буйгаа ялгаж, салгаж сурах хэрэгтэй. Тэгсэн цагт хуримтал үүсгэх ч хэцүү санагдахаа болно.

Өөрийгөө хөгжүүл – Мэдээж боловсрол хамгаас чухал. Тиймээс ч та өөрийн мэдлэг боловсролд анхаарах нь зүйтэй. Таны нэгэнт сурсан, мэдсэн зүйлийг хэн нэгэн этгээд хулгайлж хэзээ ч чадахгүй.

 

 

 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17