2024 оны 3-р сарын 28, Пүрэв гараг Зурхай   Цаг агаар

III сарын 20 дэлхийн аз жаргалын өдөр


2017 оны 2-р сарын 2. 10:57

ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Дэлхийн Аз жаргалын өдрийг Монголдоо дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаатай холбогдуулан   "Аз жаргал" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байгаа тул та бүхэн бүтээлээ ирүүлнэ үү .

ЗОРИЛГО: Аз жаргалын тухай хүмүүсийн бодол хүслийг толилуулж, нийгмийн сэтгэл зүйд сайн сайхныг түгээх, боловсролын сайн үйлсэд хувь нэмэр оруулах

Эссэ бичлэгийн уралдааны ерөнхий шаардлага:

Агуулга:

  • Аз жаргалын тухай цэгцтэй уялдаа холбоотой агуулга гаргаж,

         Аз жаргалын тухай өөрийн үзэл санаа бодлыг  уншигчдад өгсөн байх

  • Аз жаргалын тухай ойлголт нь яагаад чухал болох талаар онцлох
  • Аз жаргалтай амьдрахад юунаас эхлэх, юунд зорих тухай санал дэвшүүлэх
 

Бичлэгийн шаардлага:

  • Бичлэгийн найруулгын  уран чадварыг хангасан байх
  • Бичлэгийн стандарт:  Бичвэрийг алдаагүй, гаргацтай бичих. Үгийн тоо-700-1000 / монгол хэл дээр бичсэн байх/
  • Эссэ бичлэг нь  өмнө нь олон нийтэд толилуулж байгаагүй, оюуны өмчийн эрхийн асуудалгүй байх
 

Оролцогч нь  өөрийн овог нэр, нас, хүйс, утасны дугаар /Facebook нэр хаяг, И- мэйл хаяг/оршин суугаа хаягаа бичсэн байна.

 Эссэ бичлэгийг хүлээн авч дуусах хугацаа: 2017/03/16-ны 17.00 цаг

Хугацаа хоцорсон болон шаардлага хангаагүй бүтээлийг хүлээн авахгүй.

 Уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдээс Azjargal.mn сайтад байршуулан олон нийтийн хүртээл болгох.

 

Эссэ -г хүлээн авах и- мэйл  хаяг:   1. Facebook.com/Azjargal.mn

 2. Email:  @zarmedee.mn">azjargal320 @zarmedee.mn,

3. Оролцогч мөн А4-н бичгийн цаасан дээр Times Roman Mon, 12-шрифтээр бичиж хэвлэмэлээр хаягийн дагуу авчирч өгч болно.

                Харилцах утас – 9190-9008, 91900222. 91900400


ШАГНАЛЫН САН:

1-р байр 2 хүн- Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр 2хүн - Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр 2хүн –Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

    ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР-03.20”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан уран зургийн уралдааныг “АЗ ЖАРГАЛТАЙ МОНГОЛЧУУД” нэртэйгээр зохион байгуулж байна.

Уралдаан нь сурагчдын Аз жаргалын талаарх төсөөлөл, мэдлэгийг дээшлүүлж, ёс суртахуунтай хүмүүнлэг чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэн дэмжих зорилготой.

Хамрах хүрээ:

- Хүүхэд 8-17 нас

- Насанд хүрэгчид

Төрөл:

- Гар зураг

Зургийн уралдааны бүтээлийн шаардлага: Аз жаргалын тухай өөрийн төсөөлөл ойлголт, Аз жаргалтай монгол хүний ахуй байдлыг харуулах, аз жаргалд оруулах хувь нэмэр, нийтээрээ аз жаргалтай  юунд анхаарах нь илүү чухал болох, аз жаргалд сөргөөр нөлөөлж буй зүйлүүд, нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэн хөгжүүлэх тухай үнэн зөвөөр сурталчилсан агуулгатай байна.

Оролцох  бүтээлүүдийг  2017 оны 03 сарын 16-ны дотор Зар мэдээ сурталчилгаа сонины редакцид хүлээн авна. Шалгаруулалтын  комисс  шилдэг 3 бүтээлийг 2017 оны  3 сарын 20-ны дотор эцсийн шалгаруулалтыг хийж дүгнэнэ.

 Бүтээлийн хэмжээ: А3 хэмжээтэй ватуум цаасан дээр өнгө ялгаж зурсан байна. /Зурсан зургийнхаа  ард бүтээгч нь :  бүтээлийн нэр, овог нэр, нас, сургууль анги, утасны дугаарыг бичсэн  байх  /

Бүтээлийг шалгаруулах:  Уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулж байр эзлүүлнэ.

              1-р байр:  өргөмжлөл, үнэ бүхий зүйл

              2-р байр: өргөмжлөл үнэ бүхий зүйл

              3-р байр: өргөмжлөл үнэ бүхий зүйл

“Аз жаргалын зам” ТББ ,  “Зар мэдээ сурталчилгаа сонин”  ХМХ
                                                                 Харилцах утас – 9190-9008, 91900222. 91900400
                                                                             Web site: www.azjargal.mn                                                                               Facebook.com/Azjargal.mn

И-мэйл хаяг: azjargal320 @yahoo.com, info @zarmedee.mn

                           ГЭРЭЛ ЗУРГИЙН  УРАЛДААНЫ УДИРДАМ

 “ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР-03.20”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ФОТО зургийн уралдааныг “АЗ ЖАРГАЛТАЙ МОНГОЛЧУУД” нэртэйгээр зохион байгуулж байна.

Уралдаан нь  аз жаргалын талаарх төсөөлөл, мэдрэмжээ бусадтай хуваалцах, ёс суртахуунтай, хүмүүнлэг чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.

    Уралдаанд ирүүлэх зургийн сэдэв агуулга:

1. Аз жаргалтай Монголын ирээдүй

2.  Аз жаргалтай Монгол хүн

3.  Аз жаргалтай агшин

4. Аз жаргалд хүрэх замнал

5.  Аз жаргалын үнэ цэнэ

6.  Аз жаргалыг бэлэглэхүй

7.  Аз жаргалыг мэдрэхүй

8.  Миний аз жаргал

9.  Аз жаргалыг сүйтгэгч

Хамрах хүрээ:

 Насанд хүрэгчид 18-с дээш нас

Төрөл:

Фото гэрэл зураг

Зургийн сэдэв, агуулгын шаардлага: а/ Зургийн агуулга: Аз жаргалын тухай өөрийн төсөөлөл мэдрэмж ойлголт, аз жаргалтай монгол хүний ахуй байдлыг харуулах, аз жаргалын үнэ цэнэ, аз жаргалтай агшин,  аз жаргалтай байхад  юунд анхаарах нь чухал, аз жаргалд сөргөөр нөлөөлж буй зүйлүүд, нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэн хөгжүүлэхэд үнэн зөвөөр сурталчилсан агуулгатай байна.

б/ Оролцогч нь 2-с илүү зураг явуулахгүй,бүтээл оюуны өмчийн асуудалгүй байх.

в/ зургийн формат, стандарт: эх файль jpg өргөтгөлтэй, нягтаршил:800-1200pixel- с доошгүй, 180dpi, 30*20см файлиар @yahoo.com">azjargal320 @yahoo.com, facebook.com/Azjargal.mn page хуудсаар илгээх эсвэл  хаягийн дагуу авчирч өгөх, мөн зургийг 30*20см хэмжээгээр угаалгаж авчирч болно.

г/ зургаа өгөхдөө оролцогч зургийн нэр, овог нэр, ажил эрхлэлт, нас, утасны дугаар, гэрийн хаягийг бичиж хавсаргасан байх.

д/ Шилдэг бүтээлээс  azjargal.mn вэб сайт, Зар мэдээ сурталчилгаа сонинд цувралаар нийтэлнэ.

Анхаарах зүйл:

.1 Зургийн шаардлага хангаагүй зургийг уралдаанд оролцуулахгүй.

2. Ирүүлсэн зургийг буцаан олгохгүй, уралдаан зохион байгуулагчид үлдэнэ.

Оролцох  бүтээлүүдийг  2017 оны 03 сарын 15-ны 18.00 цагийн дотор Зар мэдээ сурталчилгаа сонины редакцид хүлээн авна. Шалгаруулалтын  комисс  шилдэг 3 бүтээлийг 2017 оны  3 сарын 20-ны дотор эцсийн шалгаруулалтыг хийж дүгнэнэ.

Бүтээлийг шалгаруулах:  Уралдаанд ирсэн бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж байр эзлүүлнэ.

              1-р байр:  өргөмжлөл, үнэ бүхий зүйл

              2-р байр: өргөмжлөл үнэ бүхий зүйл

              3-р байр: өргөмжлөл үнэ бүхий зүйл

                                                         “Аз жаргалын зам” ТББ ,  “Зар мэдээ сурталчилгаа сонин”  ХМХ
                                                                 Харилцах утас – 9190-9008, 91900222.
                                                                                      Web site: www.azjargal.mn                                                                                                                И-мэйл хаяг: azjargal320 @yahoo.com

  Дэлхийн Аз жаргалын өдрийг тохиолдуулан

“Гэгээн үйлстэн” шалгаруулах  арга хэмжээний удирдамж

Аз жаргалын зам ТББ


2017-01-31

 

Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан “Гэгээн  үйлстэн” шалгаруулах  арга хэмжээг 2017  оны 3 сарын 20 -ны өдөр  Аз жаргалын өдрийг тохиолдуулан  “Аз жаргалын зам” ТББ, Зар мэдээ сурталчилгаа сонины газраас Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Нэг. Зорилго


1. Нийгмийн хэв журмаас эхлээд  хүмүүсийн оюун санааны  хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, эерэгээр манлайлж  буй байгууллага хамт олон, хувь хүмүүсийн ажлыг хөхүүлэн дэмжиж, ТЭДНИЙ ХИЙЖ БҮТЭЭСЭН ШУДАРГА,  АРИУН, ЗӨВ, ГЭГЭЭН үйлсийг  аз жаргалын үзэл санаан дор нэгтгэн  олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэн, сурталчилна.
2. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хамт олон, хувь хүмүүст  “аз жаргал”-ын тухай  ойлголтыг  дэлгэрүүлэх, үнэ цэнийг  онцлох  цаашид энэ чиглэлд олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад уриална.
3. Дээрх агуулгын хүрээнд  идэвхи санаачлага, зүтгэлтэй ажиллаж байгаа албан байгууллага, хувь хүмүүс, төрийн болон төрийн бус байгууллага, ОУБ-г  дэмжин, тэдэнд хөгжлийн таатай нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахад  зорилго  оршино.  

Хоёр. Хамрах хүрээ


Улаанбаатар хотод болон Монгол улсын хэмжээнд сайн дурын болон нийгмийн хариуцлагын  чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцоно. 

Гурав. Шалгаруулах номинацийн төрөл


1.   “Гэгээн үйлстэн” 

2.  “ Гэгээн үйлстэн байгууллага”

3.   “ Гэгээн үйлсийг дэмжигч байгууллага”

4.   “ Түүхэн Гэгээн үйлстэн “

5.   “Аз жаргалтай аав”

6.   “Аз жаргалтай ээж”

                             Дөрөв.  Шалгуур үзүүлэлтүүд

-  Улс эх орондоо  хэрэгжүүлж, бүтээсэн  “Гэгээн үйлс” –н ажлыг шалгаруулах  үндэс болгоно.
-  Монголын  ард түмний  төлөө дээрх  агуулгын хүрээнд    үр бүтээлтэй , амжилт гүйцэтгэлтэй   ажилласан хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил аж ахуйн нэгжийг шалгаруулна.

-  “Гэгээн үйлс” нь олон нийтэд эерэг, зөв  үр нөлөөтэй байна.

-  “Гэгээн үйлс” нь олон түмний талархал болон таашаалд нийцэхүйц байна.
-Бусдыг  нийгмийн хариуцлагатай, сайн дурын  гэгээн үйлсэд татан оролцуулахад нөлөөлж,  уриалан иргэдэд үлгэр жишээ болсон байна.
-Сайн дурын гэгээн үйлсийн  үйл ажиллагааг эерэг арга замаар, асуудал бэрхшээлийг бүтээлч байдлаар, шинэлэг, ололтоор шийдэж чадсан байна
-Тухайн  “Гэгээн үйлс”-ийн  үйл ажиллагаа нь  зарцуулсан хүч хөдөлмөр, хугацаа, тодорхой үр дүнгээр хэмжигдэхүйц байж болно.  /цагийн хэмжээг хийсэн ажлын хамт тодорхой бичих/

- “Аз жаргалтай аав”, “Аз жаргалтай ээж” - г тодруулах номинацийн шалгуур: /Монгол эр хүний эрхэм шинж /монгол эмэгтэйн эрхэм шинж/суурийг өөртөө шингээсэн, үр хүүхдээ гэр хүмүүжлийн эрдэмд ухаанд тэгш сургасан, зөв үлгэр дуурайлтай,  өрхийн үүрэг хариуцлага, ёс зүй, харилцааг дээдлэн хэрэгжүүлдэг, бусдын төлөө өөрийгөө зориулж чаддаг, эх орон ард иргэдийнхээ төлөө хэрэгтэй  сайн үйлсэд хувь нэмрээ оруулсан, бүтээл гаргасан, аз жаргалтай гэр бүлийг цогцлоогч, үр хүүхдүүдийнхээ бахархалт эцэг, эх нь байх /  Номинацид оруулах материалыг үр хүүхэд, хамт олон, найз нөхөд, ах дүү төрөл садан нь тодорхойлсон байж болно.

Тав. Шалгаруулах журам


1. Нэр дэвшигчид холбогдох материалаа “Аз жаргалын зам“ ТББ-н  шалгаруулалтын коммист  2017  оны 03 сарын  15-ны 18 цагаас өмнө  ирүүлнэ.
2. 2017 оны 03 сарын 19 -ны дотор нэр дэвшигчдийг шалгаруулах комисс нэгдсэн шалгаруулалтыг явуулан  03 сарын 20 -ны өдрийн ёслолын арга хэмжээн дээр зарлах болно. 

Зургаа. Шагнал урамшуулал


1. “ Гэгээн үйлстэн”:  Цом , өргөмжлөл
2. “Гэгээн үйлстэн байгууллага”: Цом , өргөмжлөл
3. “Гэгээн үйлсийг дэмжигч байгууллага”: Цом, Өргөмжлөл

4. “Түүхэн Гэгээн үйлстэн” Цом,  өргөмжлөл

Долоо. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материал


1. Нэр дэвшигчийн  анкет
2. Тухайн нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолт /Өөрийн байгууллагийн, хувь хүний /
3. Нэр дэвшигчийг дэмжсэн 1-2 албан бичиг /Тодорхойлж чадахуйц хамтран ажиллагч болон дэмжигч байгууллага, хувь хүн, гэр бүл/
4. Хийсэн болон оролцсон сайн дурын үйл ажиллагааны тайлан
5. Баримтжуулсан байдал /Үйл ажиллагаа, өөрчлөлтүүд, үр дүнг харуулсан гэрэл зураг, видео бичлэг, г.м. /

6. Гэгээн үйлс номинацид дэвшүүлж буй ажил үйлс, гавъяаг танилцуулсан 2-3 минутын видео бичлэг бэлтгэн ирүүлсэн байна. Бичлэг дуу, дүрс техникийн шаардлага хангасан материал байх.

Мэдээлэл өгөх, материал хүлээн авах хаяг:


Хаяг:    “Аз жаргалын зам”  ТББ , Зар мэдээ сурталчилгаа сонины газар
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу Баянбогд плаза 3 давхарт  
Утас/Факс:  70110008, 70120062, 91909008, 91900222.
И-мэйл: azjargal320 @yahoo.com
Вэб: www.azjargal.mn

 

“ ГЭГЭЭН  ҮЙЛС” 
ШАЛГАРУУЛАЛТАНД 
НЭР ДЭВШYYЛЭХ МАЯГТ
 

НЭР ДЭВШИГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

Овог, нэр /Байгууллагын нэр/

 

Нас, хүйс

 

Регистрийн дугаар

 

Гэрийн хаяг

 

Утас

 

Боловсрол

 

Ажил эрхлэлт

 

НЭР ДЭВШИГЧИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ /Шилдэг байгууллага, дэмжигч байгууллага, төсөл/

Байгууллагын нэр

 

Байгуулагдсан он

 

Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар

 

Хаяг

 

Холбогдох утас, факс

 

Ажилтны тоо

 

 


 

 

 

 

 

Манай сайт Танд таалагдаж байна уу. LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд azjargal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл:   0

Шинэ мэдээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 05:01

Халдвар авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө2021 оны 9-р сарын 28. 05:00

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 9-р сарын 28. 04:56

Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна2021 оны 9-р сарын 28. 04:55

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно2021 оны 9-р сарын 28. 04:54

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ2021 оны 9-р сарын 28. 04:53

Шатахууны борлуулалт маргаашнаас хэвийн горимд шилжинэ2021 оны 9-р сарын 27. 04:03

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 27. 03:28

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ2021 оны 9-р сарын 27. 03:27

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд2021 оны 9-р сарын 27. 03:24

“Өнтэй өвөлжье”2021 оны 9-р сарын 23. 04:06

“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“2021 оны 9-р сарын 23. 04:03

10 сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй2021 оны 9-р сарын 23. 03:14

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн өнөөдрөөр дуусна2021 оны 9-р сарын 23. 01:44

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 23. 01:42

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 9-р сарын 23. 01:41

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна2021 оны 9-р сарын 23. 01:39

Ном чамд ертөнцийг бэлэглэнэ2021 оны 9-р сарын 16. 02:54

Ном уншдаг хүн бүрт таалагдах англи хэл дээрх 22 АППЛИКЕЙШН2021 оны 9-р сарын 16. 02:44

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана2021 оны 9-р сарын 16. 02:42

Номын баяр-Бидний баяр2021 оны 9-р сарын 16. 02:41

“Шөнийн музей”2021 оны 9-р сарын 16. 02:23

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана2021 оны 9-р сарын 16. 02:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ2021 оны 9-р сарын 16. 02:20

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021 оны 9-р сарын 16. 02:20

Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгийн байршил2021 оны 9-р сарын 13. 02:47

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана2021 оны 9-р сарын 13. 02:33

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй2021 оны 9-р сарын 13. 02:22

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв2021 оны 9-р сарын 13. 02:18

Пүрэв гарагт шинжилгээ авах цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:41

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 9. 03:40

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно2021 оны 9-р сарын 9. 03:34

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна2021 оны 9-р сарын 9. 03:17

Хүүхдийнхээ дархлааг дэмжих 7 арга2021 оны 9-р сарын 2. 07:10

Витамин С уухын ач тус2021 оны 9-р сарын 2. 06:55

Шинэ ургацын хүнсний ногоо худалдаалж буй 25 БАЙРШИЛ2021 оны 9-р сарын 2. 06:52

Жолооч таньд туслах аппликейшн2021 оны 9-р сарын 2. 06:48

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 9-р сарын 2. 06:44

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ2021 оны 9-р сарын 2. 06:43

Цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна2021 оны 9-р сарын 2. 06:42

Сайн чанарын усны сав сонгоорой2021 оны 8-р сарын 30. 03:21

"COVID-19" хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө2021 оны 8-р сарын 30. 03:05

Вакцины 3 дахь тун хийгдэж эхэллээ2021 оны 8-р сарын 30. 03:02

“Эх хэлээ аваръя”2021 оны 8-р сарын 30. 02:58

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ2021 оны 8-р сарын 30. 02:54

2 дахь өглөөний гудамж нээгдлээ2021 оны 8-р сарын 30. 02:48

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 30. 01:16

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 30. 01:15

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан2021 оны 8-р сарын 30. 01:15

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 29. 02:27

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна2021 оны 8-р сарын 29. 02:26

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан2021 оны 8-р сарын 26. 01:46

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 26. 01:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 26. 00:59

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 24. 02:06

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь2021 оны 8-р сарын 24. 02:06

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 24. 02:04

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 24. 02:04

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 23. 00:51

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 23. 00:51

Цаг агаарын мэдээ2021 оны 8-р сарын 23. 00:50

Өөдрөг байх зарчимаас2021 оны 8-р сарын 23. 00:50

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ2021 оны 8-р сарын 22. 02:53

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 22. 02:52

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 22. 02:52

"Дүрэмт хувцсаа бэлэглэе"2021 оны 8-р сарын 19. 06:46

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төсөл2021 оны 8-р сарын 19. 06:45

Номын сан, кино театруудыг нээнэ2021 оны 8-р сарын 19. 06:43

ЭЕШ өгөх шалгуулагчид нийтийн тээвэрт ҮНЭГҮЙ зорчино2021 оны 8-р сарын 19. 06:41

ЭЕШ өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэллээ2021 оны 8-р сарын 19. 06:40

“Барилгачдын баяр - Мишээл-2021”2021 оны 8-р сарын 19. 06:33

Пүрэв гаригийн шинжилгээний цэгийн байршил2021 оны 8-р сарын 19. 06:31

Дархлаажуулалтын цэг2021 оны 8-р сарын 19. 06:30

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 19. 06:27

Аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2021 оны 8-р сарын 19. 06:25

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 15. 02:37

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан2021 оны 8-р сарын 15. 02:37

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 12. 01:50

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2021 оны 8-р сарын 12. 01:49

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 12. 01:48

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн2021 оны 8-р сарын 12. 01:47

Сайхан амьдрахын зөвлөгөө2021 оны 8-р сарын 12. 01:47

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 10. 02:29

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 10. 02:28

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 10. 02:28

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан2021 оны 8-р сарын 10. 02:26

Цусаа өгөөд бусдын амийг аварцгаая2021 оны 8-р сарын 9. 02:35

Их сургуулиудын ЭЛСЭЛТИЙН НЭГДСЭН мэдээлэл2021 оны 8-р сарын 9. 02:16

Жинхэнэ хайр бол авах биш өгөхийн нэр юм2021 оны 8-р сарын 9. 02:00

Зуны халуун өдрүүдэд ус ихээр уух нь зөв үү?2021 оны 8-р сарын 9. 01:56

Боловсролын тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих сар2021 оны 8-р сарын 9. 01:54

Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд2021 оны 8-р сарын 9. 00:57

Өнөөдөр болох үйл явдалууд2021 оны 8-р сарын 9. 00:55

Өдрийн өнгө2021 оны 8-р сарын 9. 00:54

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан2021 оны 8-р сарын 9. 00:53

Офицеруудын ордон хүртэл дугуйн замтай болно2021 оны 8-р сарын 9. 00:52

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй2021 оны 8-р сарын 8. 02:18

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд2021 оны 8-р сарын 8. 02:17